x

Францын тэрбумтан Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлахад 100 сая евро хандивлахаар болжээ

Францын нийслэлд орших Парисын дарь эхийн сүм /Ностра Дам/-д гал гарч, дээврийн хэсэг нь бүрэн шатаж, оройд байрладаг цаг нуран унасан тухай бид мэдээлсэн. Тус сүмд өчигдөр орой буюу орон нутгийн цагаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд гал гарч эхэлсэн бөгөөд сүмийг сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах шалтгаан болсон байж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

400 гаруй гал сөнөөгчид хэдэн цагийн турш шаргуу ажилласны дүнд галыг бүрэн унтраасан байна.

850 жилийн түүхтэй, дэлхийн түүхэн өв, дурсгалуудын нэг болох Парисын дарь эхийн сүмийн гол чулуун байгууламжуудаас бусад нь бүхэлдээ сүйдээд байна. 

Энэ харамсалтай үйл явдлын дараа Францын тэрбумтан Франсуа-Хенри Пино сүмийг сэргээн засварлах ажилд гэр бүлийнхээ зүгээс 100 сая евро хандивлана гэж мэдэгдлээ. Тэрбээр "Миний бие болон эцэг минь 100 сая еврог гаргаж Нотр Дамыг бүрэн завсарлах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдлээ" гэжээ. 

Франсуа Хенри Пино нь "Kering" олон улсын группийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, Францын тэргүүлэгч группуудын нэг болох "Artémis"-ийн Ерөнхийлөгчийн албыг хашдаг безнэсмен аж. 

Түүнчлэн Парисын Дарь эхийн сүм шатсантай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч дээрх явдлыг "асар эмгэнэлт явдал" хэмээн тэмдэглэж, сүмийг сэргээн босгох кампанит ажлыг олон улс даяар өрнүүлэхээр болсноо мэдэгдээд байна. 

Парисын прокурорын алба гал түймрээс үүдэлтэй эвдрэл сүйдлийг шинжлэхээр судалгааны ажил эхлүүлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 32 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top