x

"Шарк Танк" нэвтрүүлэгт 300 гаруй иргэн, ААН оролцож, 23 нь хөрөнгө оруулалтаа авчээ

Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй бизнесийн реалити шоу “Шарк танк” нэвтрүүлгийн Монгол дахь хоёрдугаар цувралаа үзэгчдэдээ хүргэж дуусчээ.

Энэ удаагийн цувралд нийт 300 гаруй гарааны бизнес эрхлэгч бүртгүүлснээс 23 бизнес эрхлэгчийн төсөл, бизнес хөрөнгө оруулалтаа авах санал авч чадсан байна. 

Бизнес эрхлэгчдэд нэвтрүүлгийн үеэр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шаркууд хийсэн байна.

Гарааны бизнес эрхлэгчдэд том боломж олгодог тус нэвтрүүлгийг “Монгол ТВ” телевиз 2017 онд анх албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байгаа тус телевизийн хамт олон дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгүүдийг өндөр чанартайгаар үзэгчдэдээ хүргэдгийн нэг нь “Шарк Танк” нэвтрүүлэг.

Энэ жил тус нэвтрүүлгийн шаркуудын бүрэлдэхүүнд Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат, Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, МАК  группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нараас гадна ЭМ СИ ЭС группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-н дарга Ж.Оюунгэрэл шинээр орж, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзан хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бизнесүүдийг дэмжсэн юм.

Оролцогчдын тухайд өмнөх жилүүдээ бодвол энэ жил бизнесийн бодит үнэлгээтэй орж ирсэн нь шаркуудад илүү таалагдаж байлаа. Тэднээс “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” хүүхдийн номоороо Б.Индра, мөн нэвтрүүлгийн сүүлийн дугаарт оролцож амьдрал бол тэмцэл гэдгийг харуулсан оролцогч Н.Батбилэг нар таван шаркаас хөрөнгө оруулалт босгож чадсан билээ.

Эх сурвалж: "MONGOL HD" телевиз

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 8 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 12 цаг 10 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 12 цаг 12 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 12 цаг 13 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 12 цаг 14 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 12 цаг 15 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 12 цаг 15 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 14 цаг 20 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 14 цаг 21 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цаг 24 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 28 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 14 цаг 33 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 15 цаг 49 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 16 цаг 1 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 16 цаг 4 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 16 цаг 4 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 16 цаг 5 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 10 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 16 цаг 10 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 16 цаг 15 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top