x

Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой баримтууд

Парис хотын түүхэн дурсгалын нэг Эйфелийн цамхаг ням гарагт ойгоо тэмдэглэжээ.Одоогоос 130 жилийн өмнө 1899 оны гуравдугаар сарын 31-нд цамхгийн нээлт болж байжээ. Эйфелийн цамхгийг 1899 оны дэлхийн үзэсгэлэнд зориулан босгосон юм.

"Франц 300 метрийн тугны иштэй цорын ганц орон болно!" гэж Гюстав Эйфель 1886 онд өөрийн төслөө хэрэгжих болсныг мэдээд дуу алдаж байжээ. Өдгөө Эйфелийн цамхаг (la tour Eiffel) нь хамгийн танил уран барилгын байгууламж болсон. Зохион бүтээгч нь өөрөө түүнийг 300 метрийн цамхаг гэж энгийнээр нэрлэж байв. Эйфелийн цамхгийг эхнээс нь түр хугацааных гэж барьсан ба тэр Дэлхийн үзэсгэлэнгийн хаалга болон хамгийн өндөр тугны иш болох ёстой гэж босгосон юм. Үзэсгэлэнгийн хаалтаас хорин жилийн дараа түүнийг буулгах ёстой байлаа. Эхнээсээ Эйфелийн цамхгийг 1889 оны Парисийн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтээр Марсын талбайд хоёр жилийн дотор босгох түр хугацааны төхөөрөмж гэж босгохоор төлөвлөсөн байлаа.

1889 оны гуравдугаар сарын 31-нд өнөөгийн Францын бэлгэдэл болсон цамхаг дээр Францын зохион бүтээгч Густав Эйфель төрийнхөө далбааг мандуулан нээжээ.

Тийм сүртэйгээр нээлт нь эхэлсэн байгууламж үзэсгэлэнгийн гол хаалга болох ёстой байв. Дэлхийн үзэсгэлэн нь 1889 онд  францын хувьсгалын 100 жилээр зохион байгуулагдсан юм. Түүний босгоход 7,8 сая франк зарцуулсан нь үзэсгэлэнгийн үеэр нөхөгдөж чаджээ. Цамхаг одоо жилдээ долоон сая хүн сонирхдог гэхээр тийм орлоготой бүтээмж хийсэн гэдгээ Эйфель огт мэдээгүй байсан байх.

Гэтэл уг цамхагт байрлуулсан радио антеннууд түүнийг аварсан гэж болно. Дөч гаруй жилийн турш уг цамхаг нь дэлхийн хамгийн өндөр байгууламж байлаа.

Өнөөдөр радио, телевизээс гадна шуурхай холбооны  гол антеннууд байгаа. Бас тэнд цаг уурын нэг чухал станц байрлан агаарын бохирдлын хэмжээг хэмждэг болжээ.

Сонирхолтой баримтууд:

  • Цамхгийг барьж эхлэхэд урлагийн олон зүтгэлтнүүд тэдний тоонд зохиолч Ги де Мопассан, хөгжмийн зохиолч Шарль Гуно нар эсрэг байсан ба металл байгууламж нь хотын уран барилгыг дарагдуулан нийслэлийг муухай болгоно гэж байжээ.

  • Өнөөдөр Гюстав Эйфелийн цамхгийн өндөр нь телевизийн антеннын хамт 324 метр

  • 1889 онд нээгдэхдээ дэлхийн хамгийн өндөр байгууламж байв.

  • Цамхгийн металл байгууламж нь 7300 тонн. Металл биш материалыг оруулсан түүний жин нь нийтдээ 10 мянган тонн болдог.

  • Цамхаг нь гурван тавцантай. Тэд 60, 140, 275 метрийн өндөр байдаг. Үзэгчид 1792 шатаар эсвэл цахилгаан шатаар дээш гарч болно. 1899 онд суурилуулсан Fives-Lill компанийн хоёр түүхэн цахилгаан шат өнөөдөр ч ажилтай байгаа. Цамхагт нэг удаа 10,4 мянган хүн байх даацтай гэдэг.

  • Цаг агаар цэлмэг байхад Эйфелийн цамхгаас Парис хотын захыг хүртнл 70 км-ын зайд харах боломжтой. Хүчтэй салхитай үед цамхгийн дээд хэсэг ойролцоогоор 15 см хүртэл ганхалттай байдаг гэнэ. 

  • Өдгөө цамхгийг барьснаас нь хойш 250 сая хүн тэнд гарчээ.

  • 2012 онд цамхгийг түүх, соёлын мөн оруулдаг орлогоос нь үнэлэн 435 тэрбум еврогоор үнэлсэн нь Европын хамгийн үнэтэй байгууламж болжээ.

  • Цамхгийг өнөөгийн байдалд оруулахад дээд чанарын пудлингийн болдын 18038 хэсгээс холбож өгчээ. Түүнийг долоон жилд нэг удаа ердийн багсаар хүрлийн гурван өнгөөр буддаг. Хамгийн бүдэг өнгө нь доороос эхлэн дээш цайрч явдаг ажээ. 

  • Эйфелийн цамхгийн хананд нь 72 алдартай орчин цагийн франц эрдэмтдийн нэрийг тэмдэглэсэн байдаг.

  • Цамхагийг барих үеэр нэг ажилчин өндрөөс унан нас баржээ. Өөр нэг эрдэмтэн бүтээсэн шүхэр костюмаа турших гэж дээрээс харайгаад өнгөрсөн түүхтэй. Цамхагийн түүхэнд тэндээс санаатайгаар  харайн амиа егүүгэгчдийн тоо 400 орчим гэнэ.

  • Өнгөрсөн зууны 20-30-аад онуудад цамхаг бараг арваад жил "Ситроен" компанийн рекламын “самбар” болж байжээ.

  • Цамхагт Томас Эдисон, Адольф Гитлер зэргийн нэртэй хүмүүс гарч байж. Эйфелийг “орчин үеийн инженерийн урлагийн ер бусын асар том бүтээлийг хийсэн эрэлхэг” бүтээлч гэж Эдисон сэтгэгдлээ бичин үлдээсэн байдаг байна. Гитлерийн хувьд фашистууд Парисийг эзлэхийн өмнө цахилгаан шатыг нь францчууд эвдлэн зогсоосон байсан тул тэр явгаар дээш гарчээ.

  • 1944 онд цахилгаан шатыг засаад холбоотны цэргийнхнийг үнэгүйгээр дээш гаргаж байв.

  • Цамхгийн харицсан эзэн нь “Эйфелийн цамхагийн ашиглалтын нийгэмлэг” юм. Цамхаг түүхэндээ хориод удаа эзнээ сольжээ. Хоёр ч удаа Виктор Люстиг гэдэг зальтан цамхгийг төмрийн хаягдал хэмээн худалдсан байлаа. Мөн тэрээр туслана гэж мөнгө аваад эздийг нь солих цагаар хүмүүсийг хууран алга болж байжээ.

  • Бүтэн жилийн турш өдөржин шөнөжин ямар ч цаг агаарт олон нийтэд онгорхой. Ганцхан түүний зургийг шөнө авахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Шөнийн гэрэлтүүлгийг нь SETE компани харицдаг тул шөнийн зургийг нь нийтлэхэд компаниас бас зөвшөөрөл авдаг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top