x

Дөрөвдүгээр сарын 9: Дэлхийн түүх, хуанлийн хуудаснаа

Өнөөдөр 2019 оны 99 дахь өдөр, харин шинэ он хүртэл 266 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Микаэль Агриколагийн өдөр

Жил бүрийн энэ өдөр финнүүд болон фин хэлтнүүд Микаэль Агрикола буюу Финн хэлний өдрийг (Michael Agricola"s Day, Finnish Language Day) тэмдэглэдэг. Финляндад энэ нь албан ёсны баяр биш ч гэсэн төрийн далбааг мандуулдаг ёслолтой.

Финляндын суут соён гийгүүлэгч Микаэль Агриколагийн (Michael Agricola, 1510 — 1557) нэрээр энэ баярыг нэрлэжээ. Финийн аугаа соён гэгээрүүлэгч Микаэль Агрикола 1510-аад оны үеэр төржээ. Тэр 1536 онд Германд очин Виттенбургийн их сургуульд суралцсан ба 1539 онд нутгийнхаа Турку хотын шашины  академийн (Cathedral school in Turku) захирал болсон юм. 1554 онд тэр Финляндын анхны лютеран шашины хамба болжээ.

Микаэль Агрикола финийн бичгийн хэлийг зохиосон гавъяатай, тэрээр 1543 онд фин хэлний ABC-kirja гэсэн цагаан толгойг зохион дуусаад хэвлүүлжээ. Хожим тэр оныг финийн бичиг үсэг төрсөн жил гэж үздэг болжээ. Тэрээр бичгийн хэлний үндсээр Турку бүсийн оршин суугчдийн ярьдаг карел хэл, яриаг авсан байдаг. Агрикола 1548 онд Шинэ гэрээ судрыг фин хэлнээ хөрүүлжээ. Номынхоо урьдатгалд тэр “миний ард түмний хэл үргэлж байсан, харин би түүнийг цаасанд буулгасан хүн” гэж бичсэн байдаг.

Агриколагийн нэрээр уг баярыг 1960 онд бий болгосон ба дээр нь 1978 онд фин хэлний баяр гэж нэмэрлэжээ.

Тунисийн үндэсний баяр

Тунисийн үзэл бодлын төлөө шаналагчдын өдрийг (Martyrs" Day in Tunisia) тэмдэглэн 1938 онд болсон тэмцэлд амь үрэгдэгсэдийг дурсдаг үндэсний баяртай. Уг өдрийг 1938 оны энэ өдөр болсон эмгэнэлд зориулжээ. Тэр жилийн энэ өдөр жагсахдаа олон тунис хүмүүс Францын колониас тусгаар тогтнох эрхийнхээ төлөө жагсахдаа амиа золиосолжээ.

Сонирхолтой түүх

“Москвад ариун цэврийг сахиулах тухай, хог, ялгадасыг гудамж, зөрлөгт  хаяагчдыг шийтгэх тухай” зарлиг гарчээ. 

I Петр засаглаж байхдаа энэ талын 4000 орчим зарлиг, тунхаг зэргийн баримтуудыг гаргасан байдаг. Түүний шинэчлэлд хотуудын ариун цэврийн асуудал амжиргааг сайжруулах асуудал ихээр тусгагдсан байдаг.

Хүн төрлөхтний хогтойгоо тэмцсэн мянга мянган жилийн түүх байгаа ч цэвэрлэгчийн мэргэжил  тийм ч эртнийх биш. Орост гэхэд л анхны  гудамжны цэвэрлэгчид Алексей Михайлович хааны үеэр гарч ирсэн байдаг. Тэр “хотын сайн сайхны тухай үүрэг” гэсэн зарлиг гаргасан нь Оросын орон сууц, ахуй үйлчилгээний системийг бий болгох анхны алхам байв.

Тэр зарлигийн дараа Орост шинэ мэргэжлийн ажил гарч ирснийг ард түмэн “хашаачин-дворник” гэж нэрлэжээ. Хотын боловсруулсан бүгд л түүний гудамжинд “шингэдэг” заваан хотын нэг нь Москва байсан юм. Кремльд хүртэл шавар шавхайтай.

Ингээд 1699 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Москвад ариун цэврийг сахиулах тухай, хог, ялгадасыг гудамж, зөрлөгт хаяагчдыг шийтгэх тухай” Петр хааны зарлиг гарчээ. Тэр баримтын дагуу нийслэлийн иргэдэд гудамжинд хог хаяхгүй байх, хашаа хороо, зам гүүрийн ариун цэврийг сахих, бүх хогийг хотоос гадагш зөөн газар булахыг үүрэгдсэн байв.

“Том гудамжууд зөрлөгт, элдэв ялгадас, үхдлийг хаясан хүмүүсийг... ташуурдан шийтгэхийн зэрэгцээ нэг пенийн торгуулаар шийтгэнэ” гэж зарлигт сануулсан байлаа. Хог хаяж байгаад дахин дахин баригдсан хүмүүсийн шийтгэл нь чангарч, торгууль нэмэгдэж байв. Торгууль 10 рубль байж болохоор болсон нь тухайн үедээ их мөнгө байлаа.

Мөн I Петр хааны үеэр, нийслэлд нь цэвэр, бохирын шугам тавигдаж, гудамжны хогийн сав гарч иржээ.

Хожим Петрын үйл ажиллагааг II Екатерина үргэлжлүүлэв. Хатан хаан өөрийн зарлигаар “Москва зэргийн хотоор урсах гол горхинд хог новш хаях, мөсөн дээр ялгадас асгахыг “хатуугаар чандлан хориглож, байнга хянан мөрдөж байхыг” тушаасан ба Орос даяар хотын захиргааг үүсгэн байгуулжээ.

Ойролцоогоор тэр цагаас XIX зууны фартуктай, гартаа шүүр барьсан сүр бараатай эрэгтэй гудамжны цэвэрлэгчийн дүр үүссэн байлаа.

Өнөөдрийн түүх: 

1241 он: Зүүн хойд, өмнөд Оросыг эзэлсэн Татар-Монголчууд Польшид нэвтэрч Легниц хотын дэргэд Польш ба Силезийн Шударга гэгдэх II Генрих вангийн удирдсан Польш-Немецын нэгдсэн цэргийг бут цохижээ. Азийнхны суманд Европын дайчдын сор нь болсон хүнд зэвсэгтэй рыцариуд хиар цохиулж ван өөрөө алагдсан байна.

Багагүй хохирол үзсэн ялагч нар унгаруудыг бут цохихоор өмнө зүг эргэлээ.

Франсуа Рабле нас нөхцөв: 

1494 он: Франсуа Рабле (1494 - 1553) гэдэг Францын алдартай зохиолч Шинон хотноо шүүгчин гэр бүлд төржээ. Түүний төрсөн яг тодорхой хугацаа байдаггүй.

Тэрээр 1511 онд францискийн гэх шашины урсгалын сүмд шавилав. Түүнийг 1525 онд хамба нь туслахаараа авчээ. 1530 онд тэр Монпелье хотын анагаахын сургуульд элссэн ба зургаан долоо хоногийн дараа бакалавр хамгаалахад бэлэн болсон байв. Анагаахыг тэр өмнө нь үзэж байсан бололтой. Дараа нь Лионы эмнэлэгт ажиллав. Тэрээр 1532 оноос үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ Италид хэд хэдэн удаа очжээ. Ингээд үлэмж биет “Гаргантюэ, Пантагрюэль хоёр” алдарт бүтээлээ гарган түүнд схоластик сургалт, дундад зууны үеийн боловсролын аскетизмыг шүүмжилж, тэдгээрт энэрэнгүй үзэл баримтлалыг сөргүүлэн тавьсан байна. Олон талын боловсрол, хичээл, амралтын зөв зохистой харьцаа, сэтгэлгээний бие даасан хөгжил, бүтээлч үйл, идэвхит шинж бүхий хүүхдийг хүмүүжүүлэх энэрэнгүй хүмүүжлийн загварыг анхлан гаргаж ирсэн байв.

Раблегийн томоохон зохиолын баатар болох Гаргантюа багаасаа бурхадын захисан зүйлийг мартдаг хүүхэд байв. Иймд хүмүүжүүлэгч багш нь түүнийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг, бүх талаар хүмүүжил, боловсролтой хүн болгох зорилт тавина. Ном уншсанаар бусадтай ухаалаг ярилцах болж, латин хэл, арифметик, геометр, одон орон, хөгжмийн үндсийг судалдаг. Хөзөр тоглох явцдаа тооцоолж сурч, оюун ухаан шаардсан ажлыг биеийн хүчний ажилтай хослуулна. Тэрээр морь унаж, сэлмээр тоглож, усанд сэлж сурах ба хүмүүжүүлэгч багштайгаа амьдралын мөн чанарын тухай маргалдаж, шөнө орой болсон хойно одот тэнгэрийг судлах болов. Бороотой үдшээр түлээ хагалж, талх барьж, гар урчууд, худалдаачидтай уулзалдан, эрдэмтдийн үгийг сонсож, зарим үед өдөржин байгалийн сайханд зугаацдаг болно.

Ийнхүү Ф.Рабле нь энэрэнгүй үзлийн мөн чанарыг илэрхийлсэн шинэ бие хүн төлөвших үйл явцыг яруу тодоор өгүүлсэн байдаг. Чухам энэ зохиолд Бурхан бол бүх юмны эхлэл байдаг бол хүн бүх ертөнцийн гол төв гэсэн санааг анх оруулж иржээ.

Тэрээр 1553 оны энэ өдөр Парист таалал төгсөв. Түүний үхлээс хойш 10 жилийн дараа дээрхи бүтээлийн “тав дахь ном” хэвлэгдэн гарчээ. 

1288 он: Монголчууд Вьетнамыг эзлэв. Юань гүрний цэргийн хүч Тран гүрний армийг бут цохижээ.

1511 он: Хатагтай Маргарет Бьюфорт Англи улсын Кембридж хотод Гэгээн Жоны коллежийг байгуулав.

1667 он: Парис хотноо олон нийтэд зориулсан хамгийн анхны урлагийн үзэсгэлэн нээгдсэн байна.

1682 он: Францын аялагч Робер Кавелье де Ла Салль Миссиссипи голын аманд хүрч түүний цутгалан дээр том загалмай, Францын  далбааг хатгажээ.

Үүгээр тэр Францаас хамаагүй том Америкийн их нууруудаас Мексикийн булан хүрсэн асар уудам нутгийг өөрийн эх орны эзэмшил гэж зарлан Луизиана гэж нэрлэсэн байна. Нэр нь Францын хааны Луи нэрээс үүдэлтэй ба тэр нутгийг хожим Наполеон АНУ-д зарсан ба түүнээс хожим Миссури, Небраска, Айова, Арканзас, Хойд ба Өмнөд Дакота, Канзас, Миннесота, Монтана, Вайоминг, Колорадо, Оклахом а зэргийн 12 мужийг таслан үүсгэсэн байдаг.

1783 он: Францын хамгийн том болох “Одеон” театр нээгджээ. Эртний Грект манай эриний өмнөх V зуунаас эхлэн инээдмийн болон хөгжмийн тэмцээнд зориулсан хаалттай талбайг “Одеон” гэж нэрлэж байсныг залгамжлан авч уг театрыг нэрлэсэн байна. Уг театрыг 1946 онд “Комеди Франсез”-тай нийлүүлсэн боловч 1959 онд дахин бие дааж, “Театр де Франс” гэсэн нэртэй болжээ.

1824 он: Үндэсний галерей нь 1824 онд Лондонд байгуулагдсан. XIII зууны дунд үеэс XIX зууныг хамрах 2300 гаруй зургийн цуглуулгатай, үзэхэд төлбөргүй. Тус галерейн түүх нь Их Британы Засгийн газар, Оросын банкир Жонн Жулис Ангерштайны уран зургийн цуглуулгыг худалдан авснаар эхэлсэн юм. Жилд зочилдог үзэгчдийн тоо нь 4.900.500 аж. 

1860 он: Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвилийн зохиосон "фонавтограф" төхөөрөмжөөр анх удаа хүний яриаг бичжээ.

1937 он: Японы зохион бүтээсэн "Камиказе" онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газардав. Ингэснээр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болжээ.

1940 он: Дэлхийн II дайн, Весерюбунг ажиллагаа, Германы цэргийн хүч Дани болон Норвегийг булаан эзлэв. Норвегийн засгийн эрхийг Видкун Кийслинг авчээ.

1945 он: Нацистын Германы удирдлагууд нацистын эсрэг суртал дэлгэрүүлж, холбоотон талд тагнуулаар ажилласан гэж үзэн Дитрих Бонхофферийг цаазаар авчээ.

1945 он: АНУ-ын цөмийн эрчим хүчний зөвлөл байгуулагджээ.

1952 он: Боливийн ерөнхий сайд Хюго Балливианы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Боливийн үндэсний Хувьсгалт хөдөлгөөн засгийн эрхийг авав. Ингэснээр их сургуулиудыг үнэ төлбөргүй болгож, ХАА-н шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд уул уурхайн компаниудыг бүгдийг нь төрийн мэдэлд авсан юм.

1957 он: Египет улсад Суэцийг сувгийг дайны үеэр хаасан байснаа албан ёсоор нээв.

1959 он: Меркури сансрын хөтөлбөр: АНУ-ын Сансар судлалын агентлаг сансарт нисэх долоон хүнийг сонгох ажиллагааг улс орон даяар явуулах болсноо хэвлэлийн бага хурлын үеэр зарлав.

1961 он: Дэлхийн хамгийн том цахилгаан галт тэрэгний компани болох Pacific Electric Railway компани үйл ажиллагаагаа зогсоожээ.

1966 он: Шашины таалалд үл нийцэх “Хаалттай номын индекс” гэгчийг 400 жилийн дараа Ватикан хүчингүй болгосон байна. “Хаалттай номын  индекс”-ийг энэ хугацаанд 32 удаа нийтэлж байсны 12-ыг нь ХХ зуунд гаргасан байв. Анхны индексийг Ромын хамба лам IV Павел 1559 онд санаачлан гаргажээ. 1948 онд хамгийн сүүлчийн Индексийг хэвлэн гаргасан ба тэнд 4000 зохиолыг “хаалттай” гэсэн байв. Тэдний дунд Жордано Бруно, Спиноза, Онере де Бальзак, Жорж Санд, Декарт, Дени Дидро, Эмиль Золя нарын бүтээл орж байлаа.

1967 он: Зорчигч тээврийн Боинг 737 онгоц анхны нислэгээ үйлдэв.

1975 он: Филиппин улсын сагсан бөмбөгийн холбоо үндэсний лигийн тэмцээнийг эхлүүлжээ.

1981 он: АНУ-ын тэнгисийн цэргийн "Жорж Вашингтон" хөлөг онгоц навигацийн алдааны улмаас Японы ачаа тээврийн "Нисшо Марү" хөлөг онгоцтой мөргөлдөн живжээ.

1989 он: Гүржийн нийслэл Тбилиси хотод тайван замаар жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж байсан иргэдийг Зөвлөлтийн арми хүч хэрэглэн тараасны улмаас 20 хүн амиа алдаж, наад зах нь 100 хүн шархаджээ.

1991 он: Гүрж улс ЗХУ-аас тусгаар тогтнов.

2003 он: Америкийн цэрэг Багдад хотыг эзлэв. Улмаар Саддам Хуссейны зураг, хөшөө, өмнөх туг, далбаа, төрийн сүлд зэргийг буулган нураажээ.

2005 он: Уэльсийн хунтайж Чарльз олон жил харилцаатай байсан Камилла Паркер Баулестэй Виндзорын шилтгээнд хуримлав.

2009 он: Гүржийн нийслэл Тбилиси хотод Михаил Саакашвилигийн засаглалыг эсэргүүцсэн 60,000 хүний жагсаал болжээ.

2017 он: Египетын Александрия, Танта хотуудад байрлах христийн сүмд цуврал дэлбэрэлт болжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top