x

Алуурчны өөрийнх нь зурсан зургаар хохирогчдыг нь тогтоож байна

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо саяхан бүх насаараа хорих ял авсан 78 настай Сэмюэль Литтлийн зурсан хөргүүдийг нийтэлжээ. Түүний хөнөөсөн эмэгтэйчүүдийн энэ хөрөг нь хохирогчдыг тогтооход туслана гэж мөрдөн байцаагчид үзсэн байна.

Литтлыг гурван аллагын төлөө бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. Харин тэр өөрөө 35 жилийн дотор 90 хүнийг хөнөөсөн гэж хэлж байгаа ажээ.

Түүний хөнөөсөн эмэгтэйчүүдийн энэ хөрөг нь хохирогчдыг тогтооход туслана гэж мөрдөн байцаагчид үзжээ. Литтл аллагаа 1970-2005 оны хооронд үйлдсэн байна. Анхны аллагаа 1970 эсвэл 1971 онд хийсэн бололтой. Тэр онд Литлл Флоридад цагаан арьстан эмэгтэйг хөнөөжээ. Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар, мансууруулах донтон эсвэл биеэ үнэлэгч эмэгтэйчүүд Литллийн гол хохирогчид болсон байгаа.

Литллын аллагын хохирогчдын заримыг нь таниагүй, хэргийг мөрдөөгүй орхисон байгаа гэнэ. Литтл АНУ-ын  түүхэнд хамгийн их цуст алуурчин байж болох юм гэж мөрдөн байцаагчид ярьж байна.

1984 онд хөнөөгдсөн цагаан арьстан эмэгтэй. Хохирогчтой Огайо мужийн Колумбус хотод тааралдсан байна. Алуурчин цогцсыг Хойд Кентукки хавьд орхисон байж болзошгүй.

Муугүй боксчин байсан Литлл өөрийн хохирогчдыг нокаутлаад дараа нь боймлон хөнөөдөг байж. Тиймээс ч хохирогчдын биед хүчирхийлэлд өртсөн ул мөр ховорхон байжээ.

"Тэдэнд хутга шөвөг, буудуулсан шарх байгаагүй учраас ихэнхийг нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс үхсэн гээд үхлийг нь ердийн гэж тооцон хэрэг үүсгээгүй байв" хэмээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан Холбооны мөрдөх товчооны илтгэлд өгүүлжээ.

Мөрдөн байцаагчид түүний зурсан хөргүүдийг нийтлэн дэлгэснээр хохирогчдыг танихад илүү тус дэм болно гэж үзжээ.

"1972 онд алагдсан 20-25 насны цагаан эмэгтэй. Хохирогч бүсгүй Массачусетсаас гаралтай байж магадгүй"

"Хар арьс эмэгтэй, 26 настай, 1976-1979 оны хооронд хөнөөгджээ. Тэр хохирогчтой Миссури мужийн Сент-Луис хотод тааралдсан ба түүнийг Жо гэж нэрлэж байсан байж магадгүй"

"АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшгийн алуурчин"

Литтл гурван аллагад буруутан болсон ч түүний хохирогчдын тоо хамаагүй илүү гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байгаа аж. Литтлийг 2012 онд Кентукки мужийн орон гэргүй хүмүүсийн асрамжийн газраас баривчлан Калифорни руу шилжүүлсэн байна. Тэр үед түүнийг хар тамхины хэрэгт сэжиглэж байжээ.

Түүнийг Лос-Анжелест хоригдож байхад нь ДНК-ын шинжилгээ авсан ба тэр нь илрээгүй байсан гурван аллагатай холбоотойг баталжээ. Тэр аллагууд 1987 - 1989 онуудад Калифорнид хийгджээ.

Шүүх дээр Литтл хэргээ хүлээхгүй байсан ч шүүх түүнийг уг хэрэгт буруутай гэж үзэн гурван удаа бүх насаар нь хорих ялыг давж заалдах эрхгүйгээр ноогдуулсан байна.

"1984 онд алагдсан 28-29 насны хар арьтан эмэгтэй. Мемфис хотод тэр түүнтэй тааралджээ "

"1976 - 1979 онуудад эсвэл 1993 онд алагдсан байж болох хар арьстан 25-28 насны эмэгтэй, Хьюстон Техас"

Аллагын хэргээр шоронд сууж байгаа Литтлийн гурван хохирогч нь эхлээд зодуулаад дараа нь боомилогдсон байв. Тэдний цогцсыг хогийн цэг гарааш, гудамжнаас олсон байжээ.

Тогтоогдоод байгаагаар Литтл зэвсэгт халдлага, хүчирхийлэл зэргийн хэргээр олон мужид шүүгдсэн байлаа.

Литтлийн хэргийг Холбооны мөрдөх товчооны хүчирхийллийн гэмт хэргийг хариуцсан албанд (ViCAP) шилжүүлсэн байв. ViCAP үйлдэгдсэн хэргүүдийн шинжилгээг явуулдаг ба Лос-Анжелесийн гурван аллага нь илчлэгдээгүй бусад зарим хэрэгтэй таарч буйг тус алба тогтоон мөрдөн байцаалтыг явуулж байгаа юм.

"1977 онд алагдсан 35-45 насны хар арьстан эмэгтэй. Миссисипи мужийн Галфпорт хотод тэд тааралдсан бололтой. Ingalls Shipbuilding компанийн усан онгоцны үйлдвэрт ажиллаж байсан байх магадлалтай"

"1976-1977 онуудад алагдсан байж болох хар арьстан эмэгтэй. Цогцсыг Уичито-Фолс хотын ойролцоо хаясан байж магадгүй"

Өнгөрсөн оны хавар түүнээс байцаалт аван хэрэв тэр хэргээ хүлээн мөрдөн байцаалтай тохиролцоонд орвол өөр шоронд шилжүүлэхээр амласан байв. Тэр мэдүүлэг өгөхдөө бүх аллагынхаа талаар ярьсан байна.

"Жексон хот, Миссисипи - нэг; Цинциннати, Огайо - нэг; Финикс, Аризона - гурав; Лас-Вегас, Невада - нэг" гэх зэргээр тэр ямар мужийн ямар хотод хэдэн аллага үлдсэнээ ярьсан байв. Мөрдөн байцаагчид түүний ярианаас 90 аллагын 34-ийг нь баталаад байгаа аж. Литлл ямар машинаар явсан, хаана аллага үйлдсэн, ямар хоригчид байсныг сайн хэлж байгаа ч он сарын  талаар мартсан учир хэргийг батлахад хүндрэлтэй байгаа гэнэ. Мөрдөн байцаагчид түүнийг байцаан түүний зурсан хөргүүдийг цуглуулж байгаа ажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top