x

Африкийн албан тушаалтанд хахууль өгөхийг завдсан Хятадын иргэнд 3 жилийн ял оноолоо

Хонгконгийн төрийн албан хаагч асан Патрик Хо Хятадын эрчим хүчний компанийн ашгийн төлөө Африкийн төрийн удирдлагуудад хээл хахууль өгөхийг завдсан олон сая долларын схемийн улмаас АНУ-ын шүүхээс гурван жил хоригдох ял сонслоо. АНУ-ын шүүгч Геоффри С.Берман түүнийг “ичгүүргүй” гэж хэлжээ.

Патрик Хо өмнө нь Нэгдсэн үндэстний байгууллагад ажиллаж байх үедээ танилцсан хүмүүс, холбоо харилцаагаа ашиглан хээл хахууль өгөхийг завдсан байна. “Тэрээр Хятадын эрчим хүчний компанид давуу байдал үүсгэхийн тулд Чад болон Угандагийн удирдлагуудад авлига өгөх схем бий болгосон байсан” гэж Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Патрик Хо нь 2014 онд Чад Улсын ерөнхийлөгч Идрисс Дебид бэлэгний хайрцганд нуусан 2 сая ам доллар санал болгон ашиг ихтэй газрын тосны эрхийг Чадын засгийн газраас авч өгөхийг хүссэн байна. Гэвч ерөнхийлөгч энэ саналд нь татгалзаж мөнгийг хандив болгож Чад улсад өгөхийг хүссэн бөгөөд хариуд нь хүссэн зүйлийг нь өгч чадахгүй гэж хэлжээ.

Дараагийн оролдлогоо 2016 онд хийсэн бөгөөд тэрээр 500,000 ам долларыг Угандагийн Гадаад харилцааны сайд Сам Кутесад Нью-Йоркийн банкны системийг ашиглан шилжүүлэхээр зохицуулсан явдал аж. Энэ оролдлогынх нь улмаас түүний хэрэг АНУ-ын шүүхээр шийдвэрлэгдэхэд хүрсэн юм. Тэрээр Кутесаг НҮБ-ын Ерөнхий ассесмблейн дарга байх үед нь анх танилцаж байжээ.

Мөн тэрээр Кутесагийн хамаатан Угандагийн ерөнхийлөгч Евери Мусевенид 500,000 ам долларыг бэлнээр өгөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч энэ мөнгө төлөгдөөгүй бөгөөд Мусевени хүлээн авсан эсэх талаарх нотлох баримт олдоогүй байна.

Патрик Хо нь 2002-2007 оны хооронд Хонгконгийн засгийн газрын Дотоод асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Хятадын CEFC Чайна Энержи компанийн 100 хувь санхүүжилттэй, НҮБ-д төвтэй нэгэн төрийн бус байгууллагын дарга болсон байна. CEFC Чайна Энержи компанийг 2018 оны 3 дугаар сард Хятадын хууль сахиулах байгууллагууд баривчилснаас хойш ор сураггүй болсон Еэ Жианмин үүсгэн байгуулсан ажээ.

CEFC Чайна Энержи компани нь богино хугацаанд жижиг компаниас дэлхий даяар газрын тос, хий, банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг асар том компани болж чаджээ.

АНУ Патрик Хо-г CEFC-ийн үйл ажиллагаа доройтож эхэлсэн үед буюу 2017 онд баривчилсан бөгөөд энэ долоо хоногийн Даваа гарагт 3 жилийн хорих ял оноож баривчлагдсанаас хойш хоригдсон хугацааг нь хасаж тооцох болон 400,000 ам долларын торгууль төлүүлэх шийдвэр гаргажээ. 

Одоогоор CEFC Чайна Энержи компани өөрийн хөрөнгийн ихэнхийг зарсан бөгөөд Хятадын төрийн өмчит нэг компани олон улс дахь хөрөнгийг нь удирдан ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 7 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 14 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 2 цаг 45 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 4 цаг 37 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 4 цаг 55 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 48 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 20 цаг 41 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 22 цаг 22 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 22 цаг 52 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 11 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top