x

Индира Ганди - Энэтхэгийн аугаа эмэгтэй

“Би яг л жижигхэн торонд байгаа шувуу шиг, хаана ч явсан далавч минь ямар нэгэн зүйлд тулаад байх юм. Дэлхий бол сонгогдсон хүмүүст, ялангуяа мэдрэмтгий хүмүүст дэндүү хатуу орон зай” Индира Ганди

Энэтхэгийн аугаа эмэгтэй Индира Гандийн тухай бараг бүх хүн сонсч дуулсан атлаа түүний талаар тун багыг мэддэг байх. Олон хүн түүнийг Энэтхэгийн агуу их хүн Махатма Гандийн охин юм уу, ач охин гэж ташаардаг. Үнэхээр тийм биш. Индира Приярдашини Неру гэдэг энэ алдарт эмэгтэй Махатма Гандитай ижил овогтой Фероз Гандитай гэр бүл болсноос л ийм ижил нэртэй юм шиг санагдаж байгаа нь тэр.

Алдарт эмэгтэйн намтар

Энэтхэгийн ирээдүйн улстөрч энэ эмэгтэй 1917 оны арваннэгдүгээр сарын 19-нд Аллахабадад Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Жавахарлал Неругийн гэрт төрсөн байна.

Жавахарлал Неру 1947 онд Энэтхэгийн тусгаар тогтносны дараа анхны Ерөнхий сайдаар ажилласан юм. 1930-аад оны дундуур Индира Рабидранат Тагүрийн нэрэмжит Шриникетаны их сургуульд элссэн ч төгсч чадсангүй. 1937 онд Их Британийг зорьж Оксфордын коллежид сурчээ.

Энэтхэгтээ буцаж ирээд Ираны номлогч Фероз Гандитай гэрлэж хоёр хүүхдийн ээж аав болжээ.

Энэтхэгийн ард түмний эрх чөлөөний төлөө нөхөртэйгөө хамт идэвхтэй тэмцэж үүнийхээ төлөө колончлогчдод баривчлагдан жил шахам шоронд суусан байна. Энэтхэгийг чөлөөлсний дараа Индира Ганди Ерөнхий сайдын хувийн нарийн бичгийн дарга болж олон орноор айлчлан, өөрийгөө боловсруулахад ихэд анхаарчээ.

Эцгийгээ 1964 онд нас барсны дараа Индира Ганди Ерөнхий сайд болохыг хүссэнгүй, харин Лал Бахадура Шастрийн Засгийн газарт Мэдээлэл, радио нэвтрүүлгийн сайдын алба хашсан байна.

1966 онд Лал Бахадура Шастриг нас барсны дараа Индира Ганди Энэтхэгийн Ерөнхий сайд болсон нь сөрөг хүчний их эсэргүүцэлтэй тулгарлаа. Ингэж байтал 1971 онд Пакистантай дайн эхэлж, үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал ч доройтож, дотоодод нөхцөл байдал хурцдан орон даяар эмх замбараагүй байдал бий болсон байна. Улмаар Ерөнхий сайд Индира Ганди 1975 оны зургадугаар сард Энэтхэгт онц байдал тогтоосон юм. Энэ шийдвэр Гандигийн нэр хүндийг ард түмний дунд унагааж 1977 онд болсон сонгуульд тэр амжилт үзүүлж чадсангүй. Түүнийг, гэр бүлийнхнийг нь авлигад буруутган хоёр ч удаа баривчилсан байна.

1978 онд Индира Ганди ИНК буюу Энэтхэгийн үндэсний конгресс нам байгуулан, улмаар парламентад сонгогдсоноор 1980 онд дахиад Ерөнхий сайдын суудалд суулаа.

Засгийн эрхэнд гарсан тэр жил Индира Гандигийн хувийн амьдралд асар хүнд жил болж түүний бага хүү болон, улс төрийн гол зөвлөх Санжай нар нь нисэх онгоцны ослоор нас барсан юм.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Индира Ганди дэлхийн түвшинд улс төрийн нөлөө бүхий хүн болж 1983 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний даргаар сонгогдож байлаа.

Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд нь Индира Гандиг Пенжаб муж дахь сикхийн салан тусгаарлагчид Засгийн газартай асар их зөрчилдөөнтэй байсан юм. Тэдний хэт даврагсдын “Хөх од” ажиллагааны үеэр Индира Гандигийн амь насыг хөнөөсөн юм.

Индира Гандигийн улс төрийн шинэчлэл

Индира Ганди засгийн эрхэнд гараад Энэтхэгт өргөн хүрээтэй шинэчлэл хийж эхэлсэн юм. Энэ дотор Энэтхэгийн засаг захиргааны хуваарийг өөрчлөн шинэчилснээр хязгаар нутаг, тосгонууд Засгийн газраас алс хол тусдаа байсан нь эцэс болсон байна.

Тэр бас Энэтхэгт хүнд аж үйлдвэрийн цогцолбор бий болгох үндсийг тавьсны зэрэгцээ цөмийн эрчим хүчний станц байгуулсан юм.

1960-аад оны сүүлчээр Энэтхэгийн томоохон 14 банкийг үндэснийх болгож хөдөө аж ахуйд хувьсгал хийн томоохон хөрөнгө оруулагчдыг татсанаар Энэтхэг үр тарианы үйлдвэрлэлээр эрс ахиж, өөрсдөө дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болжээ.

Төрөлтийг багасгах зорилгоор Индира Ганди хүн амыг эрүүлжүүлэх, хэсэгчлэн ариутгах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Сүүлийн арга хэмжээ авсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Гадаад улс төрийн бодлогын хүрээнд Индира Ганди эцгийнхээ хэрэгжүүлж байсан эвсэлд үл нэгдэх бодлогыг үргэлжлүүлж цэрэг улс төрийн эвсэл байгуулах, үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг үгээ хэлж байлаа.

Энэ үе мөн л Энэтхэг, Пакистан хоёрын харилцаа тун таагүй байсан. Энэтхэг улс 1971 оны дайны улмаас Бангладеш болж тусгаарласан Дорнод Пакистаны үндэсний тэмцэгчдийг дэмжиж байлаа.

Индира Ганди 1977 онд засгийн эрхээс буусны дараа түүнийг баривчилж байсан ч 1980 онд тэр засгийн эрхэнд дахин гарч Ерөнхий сайд болон өөрийнхөө улс төрийн замналыг үргэлжлүүлсэн юм. Түүнийг хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болсны нь дараа амь насанд нь халдаж, 37 настай этгээд хутгалж байжээ.

Индира Гандийн амь насанд халдсан нь

ХХ зууны 70-аад оны эцэс гэхэд Пенжаб мужийн сикхүүд өөрийн тусгаар улс байгуулахыг эрмэлзэж Амритсар дахь Алтан сүмийг өөрсдийн гол тулгуур төв болгоод байлаа. 1974 онд Ерөнхий сайд Индира Ганди энэ босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөөр Алтан сүмийн нэг хэсэг нуран сүйрч энгийн номхон олон хүн амь үрэгдсэн явдал гарсан юм.

1984 оны аравдугаар сарын 31-ний өдөр салан тусгаарлагчид өшөөгөө авч, Индира Гандийн хувийн бие хамгаалагч нь түүнийг гэрээсээ гарч явахад нь ар нуруу руу нь буудан хөнөөсөн юм. Энэтхэг даяар аугаа удирдагч эмэгтэйнхээ төлөө олон өдрийн гашуудал зарлаж байлаа.

Индира Гандийн Дэлхийн улс төрд оруулсан хувь нэмэр

Индира Ганди өнөөгийн орчин үеийн Энтхэг улс бий болж төлөвшихөд асар их нөлөө үзүүлсэн юм. Тэр Энэтхэгийн нийгэмд он удаан жил оршин тогтнож ирсэн омгийн байгуулал, эртний шашны хоцрогдсон уламжлалын эсрэг хүчтэй тэмцэж өнөөгийн нийгмийг тогтоож чадсан юм.

Индира Гандигийн засаглалын төгсгөл гэхэд Энэтхэгийг газар тариалангийн орноос орчин үеийн өндөр хөгжилтэй улс болж хувирсан гэж болно.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top