x

“GOT” цувралын од Эмили Кларк тархины мэс засалд хоёр удаа орж байжээ

Дэлхийн хамгийн алдартай цуврал болоод буй "Game of Thrones" цувралын од, жүжигчин Эмили Кларк Нью-Йорк Таймс сонины "The New Yorker" буланд өчигдөр буюу пүрэв гаригт хувийн амьдралд нь тохиолдсон нэгэн том үйл явдлын тухай нийтлэл бичиж, олон нийтэд анх удаа дуулгажээ. 

Тэрээр "Game of Thrones" цувралын эхний бүлгийн зураг авалт дууссаны дараахан буюу 2011 оны эхээр тархинд нь цус харваж, үхэл амьдралын заагт хүрч байсан тухайгаа бичсэн байна. 

Амиа алдаж ч магадгүй нөхцөл байдалд байснаас үл хамааран түүний бие одоо бүрэн эдгэрсэн тухай тэр өгүүлжээ. Английн зүүн өмнөд нутгийн Оксфорд хотоос гаралтай Эмили Кларк нь "Game of Thrones" цувралд луугийн эхийн дүрийг бүтээдэг билээ.

Уг нийтлэлд дурдсанаар, Эмили Кларк тархины судасны цүлхэн буюу аневризмээр өвчилж байсан бөгөөд цувралын дундуур хоёр удаа тархины мэс засалд орж байсан байна.

Тархины судасны цүлхэн өвчнөөр өвчлөгсдийн гуравны нэг нь ойрын хугацаанд нас барах магадлалтай байдаг аж. Жүжигчин бүсгүй нэг болон хоёрдугаар цувралын хооронд эхний мэс засалдаа орсон байна. Киноны зураг авалтын зарим үеэр түүний толгой эргэж, бие нь мууддаг байжээ.

Эмили Кларк нийтлэлдээ "Би эмнэлгийн ажилтнуудаас намайг үхүүлж өгөөч гэж гуйж байсан. Учир нь миний хийдэг ажил, миний хүсэл мөрөөдөл, амьдрал тэр чигтээ хэл яриа, харилцаанд тулгуурладаг. Хэрэв энэ бүхнээ алдвал миний амьдрал ямар ч утгагүй болно. Би 7 хоногийн турш ийм байдалтай байсан" гэжээ. 

Мөн Жүжигчин бүсгүй эдгээр бэрхшээлийг даван гарч, цувралынхаа төгсгөлд хүрч чадсандаа бас ирээдүйд тохиолдох олон үйл явдлын эхэнд зогсож байгаадаа баяртай байна хэмээн нийтлэлээ төгсгөжээ.

Энэ бүхний дараа Эмили Кларк өөртэй нь адил өвчнөөр шаналж буй залуучуудыг дэмжих зорилгоор "SameYou" буяны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр энэ "үл үзэгдэх" өвчнөөр шаналж буй хүмүүст туслахыг хүссэн учраас өөрт тохиолдсон явдлын тухай олон нийтэд ам нээсэн гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top