x

АНУ “Boeing 737 MAX 8, 9” загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглолоо

АНУ “Boeing 737 MAX” загварын онгоцоор нислэг үйлдэхийг зогсоох шийдвэр гаргалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Америкчуудын аюулгүй байдал эн тэргүүнд тавигдана. Тиймээс “Boeing”-ийн онгоцны ослын шалтгаан тодорхой болтол “737 MAX” загварын бүх онгоцнуудын нислэгийг цуцална" гэж мэдэгдсэн байна. 

“Boeing”-оос татгалзах улс орнуудын тоо нэмэгдэж, үнэлгээ нь олон тэрбум ам.доллароор буурч байгаа нь тус компанид ирэх шахалтыг нэмэгдүүлж байна. “MAX” загвар нь “Boeing”-ийн үйл ажиллагааны ашгийн 30 хувийг бүрдүүлдэг аж. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ethiopian Airlines-ийн осолдсон нислэгтэй холбоотой шинэ мэдээллийн талаар Холбооны агаарын тээврийн Удирдах газар мэдэгдэл хийхээр бэлтгэж байна. “Boeing 737 8” болон “Boeing 737 9” шинэ загварын нисэх онгоцнуудад мэргэжилтнүүд шалгалт хийж байгаа.

Эдгээр нисэх онгоцнуудын бүх нислэгүүдийг яаралтай зогсоох шийдвэр гаргаж байна. Агаарын тээврийн компаниуд үүнтэй санал нэгдэж байгаа байх. Америкчуудын аюулгүй байдал бидэнд хамгийн чухал. “Boeing” маш сайн компани. Одоо бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Удахгүй хариу өгнө гэж найдаж байна. Тэр болтол бүх нислэгүүдийг зогсоож байна” гэж мэдэгджээ.

Дональд Трампын мэдэгдлийн дараа “Boeing”-ийн хувьцааны ханш 3.2 хувиар унажээ. Тус компанийн үнэлгээ энэ долоо хоног гарснаас хойш 27 тэрбум ам.доллароор буураад байна.

“Boeing”-ийн шинэ загварын онгоцны нислэгүүдийг цуцалсан орнуудын тоо одоогоор 40 даваад байна. Зарим нь энэ төрлийн онгоцны дамжин өнгөрөх нислэгт ч хориг тавьжээ. Тухайлбал, хамгийн сүүлд Канад, ОХУ “Boeing”-ийн “737 MAX”-аас татгалзжээ.

Үүнээс өмнө АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар “Boeing”-ийн онгоцнууд аюулгүй гэж удаа дараа мэдэгдсэн юм. Харин сүүлд гаргасан шинэ мэдэгдэлдээ “Осолдсон онгоцны шинжилгээний дүн гартал хязгаарлах арга хэмжээ үргэлжилнэ” гэж онцолсон байна. Харин энэ талаарх эцсийн шийдвэрээ Этиоп улсын Засгийн газар гаргаагүй байгаа гэдгээ мэдэгджээ.

Хэдий тийм боловч “Ethiopian Airlines”-ийн хувьд АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөр биш Европын шинжээчдээр хар хайрцгийг шалгуулах нь стратегийн хувьд зөв шийдвэр гэж тус компанийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал мэдэгджээ. Европ руу илгээвэл АНУ-д итгэл хүлээлгэхгүй байгаагийн илэрхийлэл болох ч Германы талаас техникийн шалтгааны улмаас энэ шалгалтыг хийхгүй гэж мэдэгджээ.

“Boeing”-ийн шинэ загварын онгоц сүүлийн таван сард хоёр ч удаа осолдоод байна. Харин АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газар "Онгоц аюулгүй" гэж мэдэгдэж ирсэн нь эргэлзээ бий болгожээ. Өнгөрсөн ням гарагт болсон осолд шинжилгээ хийж байгаа баг бүрэлдэхүүнийг Этиопын Зам, тээврийн сайд удирдаж байгаа юм байна. Ням гарагт болсон ослын хохирогчдын дунд 35 улс орны иргэн байсны дотор Английн долоон иргэн байжээ.

bloombergtv.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top