x

Уоррен Баффетт кетчуп дээр хальтрав

Кетчуп дээр хальтарсан Уоррен Баффеттын компани Heinz кетчупаас болж нэг хоногт $4,3 тэрбумаа алдсан мөртлөө хөрөнгө оруулалтын боломж байхгүй байгаад гомдлоо илэрхийлжээ. 

Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффеттын "Berkshire Hathaway" компани нь Kraft Heinz компанийн хувьцаа унасны дараа ихээхэн хохирол амсав.

Түүний хувьцаа өнгөрсөн баасан гаригт 27 хувиас илүү унаж, $34,95 долларын үнэтэй боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр 325 сая хувьцааг барьж байсан Berkshire компанид хохирол мэдэгдэхүйц болсон гэж CNBC мэдээлжээ.

Шалтгааны нэг нь санхүүгийн сөрөг нөлөөтэй тайлан болсон байна. Зах зээл тэрбумын хохирол, хувьцааны ашиг төлөлт буусанд гайхав. Мөн АНУ-ын биржийн болон үнэт цаасны комиссын шалгалт эхэлсэн нь бас л муугаар нөлөөлжээ. 

Уоррен Баффеттын "Berkshire Hathaway" компани хөрөнгө оруулагч нартаа жил тутам илгээдэг захидал 14 хуудастай богинохон байв. Түүнд цэвэр ашиг өмнөх жилийн мөн үеийн $32,6 тэрбумаас энэ IV улиралд $25,4 тэрбум хүртэл буурсан нь Kraft Heinz компани болон бусад хөрөнгө оруулалтын гүйцээгдээгүй хохирлоос боллоо гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагч нараа эвгүй байдалд оруулжээ.

Kraft Heinz мэдээлэхдээ, өөрийн хөрөнгийн болон брэндийн үнэлгээг (Kraft, Oscar Mayer) нийт 15 тэрбум орчим долларын хэмжээнд шинээр тогтоосон нь хувьцааг унагалаа гэсэн байна.

Бүтэн жилийн турш GAAP-аар Berkshire компани дөнгөж дөрвөн тэрбумыг олсон нь 45 тэрбумаас нь 90 хувиар бага юм.

АНУ-ын төрийн үнэт цаасанд оруулсан хөрөнгө нь асар их бөгөөд 112 тэрбум доллараас дээш гарчээ. Түүгээр ч барахгүй трежерист оруулсан хөрөнгө нь зургаан улирал дараалан $100 тэрбум доллараас давжээ. Ихэнх нь богино хугацааны, худалдахад амар, бэлэн мөнгө авахаар үнэт цаас юм. Учир нь тэд  бэлэн мөнгөтэй зэрэгцүүлэн үнэлэгддэг. 

Нэмж хэлэхэд Баффеттын компани нь Хятад болог Их Британиас илүүтэй векселийг (T-bills) барьж байдаг. 

Хөрөнгө оруулалтын их багш гаднын нөлөөг багасгахын тулд төлбөрийн үнэт цаасаар наад зах нь 20 тэрбум долларыг барьж байхаар хувьцаа эзэмшигч нартаа амласан байгаа. Энэ хамгаалалтыг хорогдуулах эрсдлийг хийхгүй гэж тэр бас хэлсэн юм.

Тэр захидалдаа бичихдээ:

"Ирж буй онуудад бидний илүүдэл болсон сул хөрөнгийн ихэнхийг Berkshire үргэлж эзэмшиж байх бизнест оруулна. Гэхдээ үүний ирээдүй нь бүрхэг, компаниудын үнэлгээ нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд хэтэрхий өндөр байна" гэсэн байв.

Мөнгөөр баян компаниуд илүү их ашигтай байхаар сул мөнгөө хоршооллын үнэт цаасанд оруулдаг, харин Berkshire төрийн үнэт цаасыг худалдан авдаг ба тэр нь зах зээлд давалгаатай байсан ч төлбөрийн бүрэн чадвартай. Компани нь даваа гариг бүрт эдгээр үнэт цаасанд нь $4 тэрбумыг зарцуулан тэднийг Сангийн яамны дуудлага худалдаагаар авдаг аж.  

Асуудал үүссэн түүх

Тэрбумтан Уоррен Баффеттын "Berkshire Hathaway" компани 2013 онд сүмс, кетчуп үйлдвэрлэдэг H.J. Heinz Co компанийг худалдан авчээ. Уг наймаанд 3G Capital сан бас оролцсон байв. Надтай наймааны талаар тохиролцохоор 3G Capital сан 2012 оны арванхоёрдугаар сард хандсан гэж Баффетт мэдээлж байв. Баффеттын өөрийнх нь компани Heinz компанийн санхүүд $12-13 тэрбумыг оруулсан ба харин компанийн өрийг оруулахгүйгээр наймаа нь $23,2 тэрбум болжээ. Худалдан авалтын нийт өртөг $28 тэрбум доллараар үнэлэгдсэн юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 5 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 16 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 24 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top