x

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг мөрдөх ажиллагаа эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг шинэ мөрдлөг шалгалтын ажиллагааг эхэллээ. Энэ ажиллагааг Ардчилсан намын Жеррольд Надлер тэргүүтэй төлөөлөгчийн танхимын Хууль зүйн хорооноос явуулах юм байна.

Хорооноос Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан, хууль шүүхийн ажиллагаанд саад учруулсан гэж сэжиглэж байна. Даваа гаригт парламентын мөрдлөг шалгалтын хүрээнд 80 гаруй байгууллага, албан тушаалтнуудаас хүсэлт хүлээн авчээ.

Үүнээс гадна Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороо, Улсын шинэчлэлийн хороо, Олон улсын хэргийн хорооны тэргүүнүүд Цагаан ордны засаг захиргааны тэргүүнд Трампын Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийн тухай мэдээллийг гаргаж өгөх хүсэлтийг тавьсан байна.

Харин Цагаан ордноос АНУ-ын конгресс дэх Ардчилсан намын гишүүдийг Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг шинээр мөрдлөг, шалгалтын ажиллагаа явуулах болсныг “гутамшигтай”, “доромжилсон” үйлдэл хэмээн үзжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, Надлер “гутамшигтай, доромжилсон мөрдлөг шалгалтын хэрэг”-ийг нээж байна. Энэ нь “Оростой хуйвалдсан” гэх хоёр жилийн худал хуурмаг түүх нь нуран уначих вий гэсэн ардчилагчдын айдастай холбоотой.

Үүгээрээ тэд Америкийг социалист улс болгох, хүүхдүүдийг төрснийх нь дараа хөнөөх, Америкийн ажлын байруудыг үгүй хийж, дампууруулах “шинэ ногоон гэрээ”-ний асуудлаас олны анхаарлыг сарниулах зорилготой гэжээ. Харин Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны тэргүүн Жеррольд Надлер “Трамп хараат бус прокурор Роберт Мюллерийн мөрдөх ажиллагааг “шулмын ангуучлал” гэж 1000 гаруй удаа нэрлэсэн, Холбооны мөрдөн байцаах товчооны захирал Жеймс Комиг ажлаас нь халсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннийг “хамгаалах гэж оролдсон”. Энэ бүгд хуулийн үнэн зөв ажиллагаа явуулахад саад учруулсан” гэж мэдэгдсэн байна.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессийн Төлөөлөгчийн танхимын Хууль зүйн хорооны тэргүүний явуулах гэж байгаа мөрдлөг шалгалтын ажиллагаа нь конгрессийн гишүүдээс харилцаагаа таслах шалтгаан биш гэж мэдэгджээ.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 39 мин Кими Антонелли “Формула-1”-ийн Хятадын Гран-прид түрүүллээ 41 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал 45 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ 46 мин Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь 48 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 51 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан. Үүлшинэ, цас орохгүй 1 цаг 18 мин Улаанбаатар хотын түгжрэлийн тухай AI-тай чааталлаа... 1 цаг 24 мин Чингис хааны АРМИЙН ШИНЭЧЛЭЛ 1 цаг 40 мин Б.Баттогтох: 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээд нэг хувийн татвар төлнө 2 цаг 6 мин Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив 2 цаг 17 мин Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13 Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 2026-03-13 Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 2026-03-13 Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2026-03-13 ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2026-03-13 Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2026-03-13 Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2026-03-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top