x

TikTok хүүхдүүдийн хувийн мэдээллийг цуглуулж байжээ

TikTok нь хүүхэд залуучуудын дунд түгээмэл хэрэглээ болсон, IOS, Android утастай хүн бүр хэрэглэх боломжтой аппликэйшн юм.

Хэрэглэгчдэд TikTok нэрээр танигдсан Musical.ly аппликэйшнийг Хятадын ByteDance эзэмшдэг бөгөөд анх 2014 онд хэрэглээнд нэвтрүүлж байжээ.

АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (FTC)-оос TikTok аппликэйшн нь Хүүхдийн онлайн хамгааллын тухай хуулийг зөрчиж, 13-аас доош насны хүүхдүүдийн мэдээллийг цуглуулсан хэмээн буруутгаж 5.7 сая долларын торгууль ногдуулсан байна.  

Холбооны Худалдааны Комиссын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах товчооны дарга Эндрью Смит “Компанийн зүгээс уг аппликэйшнийг 13-аас доош насныханд зориулаагүй гэж байгаа ч энэ нь тэднийг зөвтгөх шалтгаан болохгүй” гээд хүүхдүүдийн хувийн мэдээллийг устгахыг хүссэн эцэг эхчүүдийн хүсэлтийг хүндэтгэн үзээгүй, зарим хаягийг устгасан ч хүүхдүүдийн хийсэн видео бичлэг, профайл хаягийн мэдээллийг сервертээ хадгалж үлдсэн хэмээн шүүмжилсэн байна. 

Торгууль ногдуулсантай холбоотойгоор компанийн зүгээс хүүхдүүдэд зориулсан тусдаа аппликэйшн хувилбар нэвтрүүлэхээр болсон тухай зарласан байна. Ингэснээр хүүхдүүд бусад хүмүүсийг видеог үзэх боломжтой боловч өөрийн видеогоо хуваалцах, сэтгэгдэл бичих, хувийн профайл үүсгэх, бусад хүмүүс рүү зурвас илгээх боломжгүй болох юм байна. 

Аппликэйшнийг бүтээгчид 2017 оноос хойш 13-аас доош насны хүүхдүүдийг TikTok ашиглахыг албан ёсоор хориглосон ч бодит байдал хэрэгжэхгүй байгаа юм. TikTok видео аппликэйшн нь 1 тэрбум орчим таталттай, 200 гаруй сая хүн идэвхтэй хэрэглэдэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top