x

Хүйсийн тэгш байдал алдагдсан буюу эмэгтэйчүүд давамгайлсан орнууд

НҮБ-ын мэдээгээр дэлхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн харьцаа ялимгүй. Гэхдээ хүйсийн тэнцвэр газар бүр өөр өөр. Арабын орнуудад эрэгтэйчүүд олон, гэтэл хуучин Зөвлөлтийн орнуудад эрэгтэйчүүд цөөхөн. Эрэгтэйчүүдийн анхаарал халамж хүрэлцээгүй хэдэн орныг танилцуулья.

Латви

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 84,8: 100

Балтийн тэнгисийн орнуудад эрчүүд дутагдалтай. Латви хүүхнүүд нутгаасаа нөхрөө олоход хүнд учраас Европын холбооны орнуудаас тэднийг хайх болжээ.

Литва

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 85,3 : 100

Латвичуудын ойрын хөрш литовчууд бүсдээ хамгийн олон эмэгтэйчүүдтэй. Төрөлт нь бас хангалтгүй. Үхлийн төвшин бага байдаг сайн талтай.

Мартиника

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 84,5 : 100

Карибын тэнгисийн жижиг арлыг эмэгтэйчүүдийн ольтриг гэж зоригтойгоор нэрлэж болно.

Кюрасао

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 85,6 : 100

Хүн ам зүйн эхийн эрхт ёс давамгайлах болсон Карибын бас нэг орон.

Гваделупа

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86 : 100

Францын колони байсан энэ оронд  эрэгтэй, эмэгтэйчүүдийн зохицол тасарснаас ольтригийн хүн ам нь байнга хорогдож байна.

Украин

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,3 : 100

Славян эмэгтэйчүүд царайлаг, Украинд тэдний тоо эрчүүдээс их давсан байгаа. Тэгээд л “эхнэр экспортлогч орон” болчихоод байна.

Белорусь

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,8 : 100

Хуучин Зөвлөлтийн энэ улсад байдал ямар ч талаасаа яг Орос шиг л байгаа. Эрийнх нь мөс мууджээ.

Армени

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,5 : 100

Армян эмэгтэйчүүд үзэсгэлэн төгс, тачаангуй. Эрчүүдийг нь тэгж хэлэхгүй. Тэгээд л энэ улсад  Ким Кардашьян шиг дэлхийн од болохоор охид их төрж байгаа.

Орос

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 86,8 : 100

Орост бусад славян орнуудын адил эмэгтэйчүүдийн тоо сүүлийн хэдэн арван жилд эрчимтэй нэмэгдсээрбайна. Гол шалтгааны нэг нь амьдралынх нь хэм хэмжээ ба тэнд эрчүүд эмэгтэйчүүдээс бараг 10 жилээр бага насалдаг.

Эстони

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 88 : 100

Эстончууд финчуудын ойрын төрөл. Нутгийн бүсгүйчүүд нь цэнхэр нүдтэй, цайвар үстнүүд. Гэтэл тэднийг дандаа үнэлж магтах эрчүүдийн тоо хангалтгүй болжээ.

Сальвадор

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 88,4:100

1990-ээд оны эхнээс төв Америкийн энэ улс эдийн засгийн хямралд байгаа. Энэ хугацаанд нөхөн үржихүйн насны, хөдөлмөрийн чадвартай эрчүүдийн тоо эрс цөөрсөн ба эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай хэвээр байна.

Гонконг

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 88,5 : 100

Английн колони байсан, дэлхийн томоохон эдийн засгийн төв эмэгтэйчүүдийн хүчээр л оршин тогтнож байна. Зуун эмэгтэйн 12-т нь эрэгтэй олдохгүй байгаа.

Португали

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 89,9 :100

Хуурай статистикаар явах юм бол тэнд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр эмэгтэйчүүдтэй тааралдах магадлал өндөр. Халуухан португали эмэгтэйчүүдийн эрэлтийг гүйцээх эрчүүд тэнд цөөн.

Аруба

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 90,6 : 100

Голландын колони байсан энэ жижигхэн оронд дөнгөж 100 мянгаад хүн амьдардаг ба тэдний талаас илүү хувь нь эмэгтэйчүүд юм.

Унгар

Эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа: 90,8 : 100

1990-ээд онуудад насанд хүрэгчдийн кинонд гоо үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүд нийлүүлдэг орон нь Унгар гэсэн албан бас статус тус орныг алдаршуулж ирэв. Тийм хандлагад гайхах зүйлгүй, эрчүүд хүрэлцээгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 4 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 10 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 15 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 19 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 17 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top