x

Бээжин Гуайдотай тохиролцож байна

Хятадууд Венесуэлд оруулсан хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулалтаа хамгаалахын тулд баталгаа хийж байна.

Хятадыг Венесуэлтэй хамт явуулж байгаа нефтийн төслүүд нь түгшээж байна. Эдгээр төслөөр Каракас Бээжинд бараг 20 тэрбум долларын өртэй. Тийм ч учраас Хятадын дипломатчид Вашингтон хотноо Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчтэй хэлэлцээр явуулж байна.

"Дэглэм солигдох эрсдэл нэмэгдэж байгааг мэдэж, нөгөө талд нь үлдэхгүйг хичээж байгаа. Бээжин тогтвортой байдлыг илүүд үзэж байна, гэхдээ өндгийг өөр сагсанд хийх хэрэгтэйг ойлгож байна" хэмээн Хятад, Латин Америкийн харилцааны АНУ-ын армийн коллежийн шинжээч Эван Эллис хэлснийг Wall Street Journal иш татжээ.

"Бээжин өөрийн сонирхлоо сөргөлдөөний бүх талуудаар хүндэтгүүлэх хүсэлтэй учраас зөвөлгөөнд орж байна" гэж Хятадын гадаад харилцааны яам мэдээлэв. Мөн "Венесуэлийн бүх талуудтай Хятад боломжийн бүх аргаар нягт холбоотой байгаа" гэж яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуань хэлсэн байна.

"Хэрэг явдал хэрхэн өрнөхөөс үл хамааран Хятад-Венесуэлийн хамтын ажиллагаа өөрчлөгдөхгүй үлдэнэ" гэж тэрээр онцолжээ.

Өөрийн орныг дэлхийн томоохон импортлогч Хятадтай холбоогоо хадгалан үлдэх ёстой гэж Хуан Гуайдо нийтэд мэдэгдэж, Хятадад "энхийн мөчир" сунгалаа. Гэхдээ Венесуэлийн сөрөг хүчин Бээжин хоёрын харилцаанд бүх зүйл дардан биш нь мэдээж. Сүүлийн 12 жилд Латин Америкийн тэр улс Бээжингээс 50 тэрбум гаруй долларын зээл авсан ба түүнийгээ өөрийн гол баялаг нефтиэр төлөх ёстой. БНХАУ-ын Худалдааны яамны тооцоогоор Каракас одоо Бээжинд 20 тэрбум долларын өртэй гэнэ. 

Хятад эдгээр зээлийн хохирлоо аль болохоор бууруулах хүсэлтэй нь мэдээж.  Талууд одоо төлөгдөх өрийн хугацааг сунган засгийн газарт нь түр амьсгал авах боломжийн талаар хэлэлцэж байна. Үүний бас нэг саад нь Венесуэлийн хууль тогтоогчдын эртнээс санал болгож байсан зээлийн нөхцлийг ил тод болгох шаардлагыг Хятад ойлгохгүй байгаа явдал.

Хятад нь Москвагийн адил Николас Мадурогийн засгийн газрыг нь хууль ёсны гээд шууд дэмжсэн байгаа. Гэвч Венесуэлд түгшүүрийн харанга дэлдэж эхэлснээс хойш Москва ч, Бээжин ч дахин Каракаст зээл өгөөгүй байгаа. Саяхан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ Хуан Гуайдотай яриа хэлэлцээр явуулахад Москва нээлттэй гэсэн байна.

Одоо хориг арга хэмжээгээр, Каракас Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдээс салгагдсан ба шинэ худалдан авагчдыг хайж байна. Хамгийн ирээдүйтэй нь Энэтхэг болж буй. WSJ сонин мэдээндээ, арабын нефть зөөгч хөлөг онгоцны "Bahri" компани өөрийн нэг танкерыг Энэтхэгт нефть хүргүүлэхээр Венесуэлд илгээжээ гэж бичив. 

Венесуэлийн Нефтийн аж үйлдвэрийн сайд Мануэль Кеведо хоёрдугаар сарын 11-нд Энэтхэгт очин хэлэлцээр хийсэн. Гэтэл Энэтхэгийн "ONGC Videsh" ХК гэх улсын компаниас зээлдсэн бараг хагас тэрбум долларын өрөө Каракас одоо хүртэл төлөөгүй байгаа нь яриа хэлэлцээрт саад учруулж байна.

Венесуэлийн засгийн газарт бас нэг асуудал гарсан нь тус оронд эмийн гол үйлдвэрлэгч байсан Энэтхэгийн эмийн компаниудтай холбоотой юм. Байдал муудаж эхэлсэнээс хойш Энэтхэгчүүд хөрөнгөө өөр орон руу шилжүүлж байгаа билээ.

Энэ мэтчилэнгийн олон асуудал Венесуэлийн популист засгийн газарт байнга тулгарсаар, найз нөхдөө алдсаар л байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top