x

Хан-Уул дүүрэг дэх 300 ортой төрөх эмнэлгийн барилга ирэх сарын 1-нд дулаанаа холбоно

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна.

Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ.

Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 1-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгах юм байна.

Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. 

Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн.  2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.

Эрүүл мэндийн яамнаас уг төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзалт зохион байгуулан, газар дээр нь ажиллаж байгаа билээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа.

Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гол мөрний дийлэнх нь үерийн түвшинг 5-60 см давсан байна 23 цаг 55 мин Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна Өчигдөр 10 цаг 25 мин Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо 2025-07-10 Монгол-Японы харилцаа1990-1998 2025-07-10 Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ 2025-07-10 УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025-07-10 Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 2025-07-10 Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 2025-07-10 Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 2025-07-10 Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025-07-10 Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 2025-07-10 Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2025-07-10 Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025-07-09 Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 2025-07-09 Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025-07-09 Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 2025-07-09 Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 2025-07-09 Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 2025-07-09 ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 2025-07-09 УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 2025-07-09
Top