x

Авлигын төсөөллийн индексийг тэргүүлсэн улсууд яагаад авлигагүй улс биш вэ?

Транспаренси Интернейшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексэд сүүлийн гурван жил дараалан 7 улс хамгийн өндөр оноо авлаа. 2018 оны байдлаар Скандинавын орнууд болох Дани, Финланд, Швед, Норвеги болон Шинэ Зеланд, Сингапур, Швейцар улсууд эхний долоод жагсаж байна. Эдгээр улсууд 100 онооноос 84-88 оноо авчээ. 

Авлигын төсөөллийн индексэд 100 оноо авсан улс байхгүй ч дээрх улсуудад ардчилсан нийгмийн үндсэн зарчмууд хэрэгждэг нь өндөр оноо авахад нь чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь хүчтэй байгууллагууд, хуульт ёс, эдийн засгийн өндөр хөгжил зэрэг юм. 

Авлигын төсөөллийн индекс нь төрийн албан дахь авлигын түвшнийг тогтоохдоо тухайн улсын төрийн байгууллагууд дахь хээл хахууль, төрийн мөнгөний хууль бус зарцуулалт, ашиг сонирхлын зөрчил, авлигын бусад хэлбэрүүд зэрэг нь харьцангуй багад тооцогдож буй улсуудад илүү оноо өгдөг. Гэвч энэ нь тухайн улсуудад авлига огт байхгүй гэсэн үг биш юм.

Авлигын төсөөллийн индекс юуг хэмждэггүй вэ?

- Мөнгө угаах

Энэ жилийн индексийг тэргүүлсэн Дани улс дөнгөж саяхан л гэхэд олон авлигын хэргүүдийнхээ хажуугаар хамгийн том зээлдэгч болох Данске банктай холбоотой мөнгө угаах гэмт хэргийн асуудлаар дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP)-ийн олж илрүүлснээр Орос болон Азербайжан улсуудтай холбоотой хууль бус 230 тэрбум доллар Данске банкны Эстони дахь салбараар дамжсан байна. Өнгөрсөн 11 дүгээр сард тус банк Дани улсын Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулиудыг зөрчсөн хэрэгт эрүүгийн хариуцлагад татагдсан билээ.

Швейцарын банкууд, бусад санхүүгийн байгууллага, зуучлагч нар том хэмжээний мөнгө угаах болон авлигын гэмт хэргийн схемүүдэд үргэлж оролцож байдаг. Үүнд сүүлийн үеийн хэргүүд болох Малайзын 1MBD, Бразилын Одебрект ба Петробас, Мозамбикийн “тунаны бонд” зэргийг нэрлэж болох юм. Улс орнуудын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тогтолцооны үр дүнтэй байдлыг 11 шалгуураар үнэлдэг олон улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба (FATF) Авлигын төлсөөллийн индексэд хамгийн өндөр оноо авсан дээр дурдсан долоон улсаас цор ганц буюу Швед Улсад л тус 11 шалгуурын нэгд нь л өндөр үр дүнтэй гэсэн оноо өгсөн байна.

Авлигын эскпорт ба гадаадын хээл хахууль

Харьцангуй баян учраас эдгээр долоон улс нь их хэмжээний бараа, үйлчилгээ экспортолдог олон улсын компаниудтай. Манай 2018 оны “Авлигын экспортын тайлан”-гаас үзэхэд эдгээр улсуудын ихэнх нь гадаад улсуудад авлига өгсөн компаниудаа шалгаж, шийтгэж чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Долоон улсаас зөвхөн Норвеги, Швейцар хоёр л гадаадын хээл хахуулийн эсрэг хуулиа хэрэгжүүлж чаддаг улсаар нэрлэгджээ. Финланд, Дани, Сингапур улсууд энэ шалгуурт хамгийн бага оноо авсан бол Швед, Шинэ Зеланд улсууд тодорхой хэмжээнд хуулиа хэрэгжүүлдэг хэмээн дүгнэгджээ. 

Энэ нь яагаад асуудал вэ гэдгийг харуулах жишээ олон.

Финланд, Сингапур, Швед, Швейцари Улсуудын хэргүүд

Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP) Малдивын улс төрчдөд авлига өгч арлуудад нь үнэтэй зочид буудал барих зөвшөөрлийг хямдаар авсан компаниудыг шалгасан тайланд Сингапурын тэрбумтэн бизнес эрхлэгчийн нэр гарсан.

2017 онд Шведийн Телиа компани Узбекистаны ерөнхийлөгчийн охинд 300 сая ам долларын хахууль өгч, харилцаа холбооны ашигтай гэрээ байгуулсныхаа торгуульд нэг тэрбум доллар төлөхийг зөвшөөрсөн.

Финляндын хагас төрийн өмчит батлан хамгаалахын компани Патриа нь Словени, Гүрж улсуудтай холбоотой авлигын том хэрэгт холбогдсон.

Швейцарын Женевт төвтэй газрын тос, хийн түлшний Аддакс Петролеум компани Нигер улсад төлсөн авлигатайгаа ижил хэмжээний мөнгийн торгуульд төлөхийг зөвшөөрсөн.

Мөн “Тунаны бонд”-ны хэрэгт Кредит Свисс компанид ажиллаж байсан хүн Мозамбик Улстай холбоотой олон сая долларын хээл хахуулийн схемийн хэрэгт ял сонсохоор байна.

Гадаадын авлига олон улсын худалдааны шударга өрсөлдөөнд саад болдог. Энэ нь мөн “цэвэрхэн” гэгдэх улсын компаниуд өөр улсад худалдааны ашигтай байдал олохын тулд хийсэн зүйл хэмээн зөвтгөх хандлагыг бий болгодог. Гэвч эцэстээ хамгийн аюултай нь хөгжил буурай улсууд илүү их авлигад өртсөн гэдэг ойлголтыг төрүүлдэг нь харамсалтай. 

Санхүүгийн нууцлалын асуудал

Нууцлалын асуудлыг орхигдуулж болохгүй. 2018 онд Швейцар Улс нь Татварын шударга байдлын сүлжээний “Санхүүгийн нууцлалын индекс”-ийг тэргүүлсэн байна. Сингапур 5 дугаар байранд жагсжээ.

Гэвч энэхүү нууцлал хадгалдаг гэх улсууд нь компанийн “бүрхэг” бүтцийг бий болгож, Парадайзын баримтуудын дэлгэсэн шиг хүмүүс татвараас зугтан, өөрийн бохир мөнгийг дураар хөдөлгөх, угаах боломж олгодог.

Жил тутам хөгжиж буй улсуудаас 1 триллион доллар хүртэлх хууль бус мөнгөний урсгал гардаг гэсэн тооцоо байна.

Бид асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалдаг вэ?

Транспаренси Интернешнлийн авлигыг зогсоох стратегиудын нэг нь авлигач, авлигыг дэмжигч нарт ажлаа явуулахад нь саад болох юм. Иймд бид Авлигын төсөөллийн индексэд дээгүүр жагссан улсуудаас ч хуулийн дутагдалтай талаа сайжруулж, санхүүгийн орчноо нээлттэй болгохыг шаардсаар ирсэн. Тэд зөвхөн цэвэр төрийн салбартай гэдгээрээ үлгэрлэх бус бүх талаараа шилдэг байх ёстой. Өнөөгийн асар их хоорондоо холбоо хамааралтай дэлхий дээр дан ганц манай төсөөллийн индексэд өндөр оноо авах нь авлигатай үр дүнтэй тэмцэж байна гэсэн үг биш. Нэг л оноогоор асар том хэмжээний, цогц асуудал болох авлигын асуудлыг тодорхойлох боломжгүй. Манай төсөөллийн индекс том зурагны зөвхөн нэг хэсгийг нь л харуулж байгаа юм. Харин хувийн хэвшлийн авлига, мөнгө угаах гэмт хэрэг бол огт өөр хэсэг билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн саяхан Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 15 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 22 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 2 цаг 53 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 4 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 3 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 56 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 20 цаг 49 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 22 цаг 30 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 0 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 19 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top