x

Пуужин устгах гэрээнээс АНУ, ОХУ-ын аль нь гарах гээд байна

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс гарна гэсэн шийдвэрээсээ АНУ татгалзахад бэлэн байна. Ийм болохоор яг энэ шийдвэрээ хүчин төгөлдөр болгон гэрээний үүргийг хүлээхээ зогсоох албан ёсны нот гаргахаа зургаан сараар хойшлуулж байна гэсэн байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс Вашингтон гарах юм бол ОХУ араас нь энэ гэрээнээс гарна гэж мэдэгдсэний хариуд АНУ-ын Төрийн департаментын албан ёсын төлөөлөгч бямба гарагт мэдэгджээ.

“АНУ гэрээнээс гарч байгаагаа мэдэгдэх нот бичиг гаргах хүртлээ зургаан сарын хугацаа үлдээж байна. Хэрвээ Орос Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээг эргэн харж шийдвэрээсээ буцвал бид ч асуудлыг эргэн харах болно” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлсэн байна.

“Ганцхан Оросын талаас ийм өөрчлөлт гарахгүй бол, гэрээнээс гарна гэсэн манай шийдвэр хэвээр үлдэж, гэрээний бүхий л заалт, мөрдөх ажиллагааг өөрийн зүгээс зогсоох болно” гэж тэр мэдэгджээ.

Вашингтон Оросыг гэрээнд эргэн нэгдэхийг уриалаад “Ганцхан оросууд энэ гэрээг зөрчиж байгаа 9М729 пуужин, харвах сууриудаа устгачих. Энэ бол Орос гэрээнд эргэн нэгдэх сүүлчийн боломж. Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээг аврах эсэх нь Оросоос шууд хамаарч байна” гэж Америкийн дипломат хэлсэн байна.

АНУ үүний өмнө дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээнээс гарч байгаагаа мэдэгдсэн нот бичгийг Орос, Белорус, Казахстан, Украинд өгсөн гэсэн ТАСС агентлагийн мэдээг АНУ-ын Гадаад хэргийн төлөөлөгч нотлоогүй байна. “Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга байна” тэр хэлжээ.

Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах хэлэлцээрийг тэртээ 1987 онд АНУ, ЗХУ-ын хооронд байгуулж, Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган, Зөвлөлтийн төрийн тэргүүн Михаил Горбачев нар гарын үсэг зурж 1988 оны зургадугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон юм. Энэ гэрээгээр түүхэнд анх удаагаа зэвсэглэлийн бүхэл бүтэн ангиллыг устгахаар талууд тохиролцсон юм. Энд талууд 1000-5500 км-ийн тусгалтай баллистик болон далавчит пуужин, 500-1000 км-ийн тусгалтай ойрын тусгалтай пуужингуудаа устгахаар тохиролцсон юм.

Гэрээнд зааснаар гэрээ батлагд­санас хойш гурван жилийн хугацаанд 500-5500 км тусгалтай пуужин, түүний харвах суурь зэргийг устгах ёстой гэжээ.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 4 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 10 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 15 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 19 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 17 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top