x

Цуу ярианаас үүдэн 1959 онд болсон “Дятловын даваа”-ны нууцлаг хэргийг шалгахаар болжээ

Одоогоос 60 орчим жилийн өмнө Уралын нуруунд есөн залуу уулчин нууцлаг шалтгаанаар амиа алдаж байсан хэргийг ОХУ-ын Прокурорын Ерөнхий Газар дахин шалгахаар болжээ. Өчигдөр буюу баасан гаригт тус байгууллагын төлөөлөгч Александр Куренной түүхэнд “Дятловын даваа”-ны осол гэгддэг энэ хэргийн бодит үнэнийг тодруулахаар ажиллах болсныг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд энэ ослын шалтгааны талаар нийт 75 орчим хувилбар онол дэвшүүлсэн ч үнэн байх хамгийн магадлалтай нь цасны нуранги гэж үзэж байгаагаа тэр бас хэлсэн юм.

1959 оны хоёрдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хэсэг уулчид тэдний ахлагч Игорь Дятловын нэрээр сүүлд нэрлэгдсэн “Дятловын даваа” хэмээх газарт амиа алдсан байна.

Уг явдлын тухай мэдээллийг Зөвлөлтийн удирдагчид 1970-аад оныг хүртэл нууцалж байжээ. Зөвлөлтийн шинжээчдийн дүгнэлтээр бол шөнө дунд ямар нэг нууцлаг хүч хоёр эмэгтэй, долоон эрэгтэй уулчныг майхнаас нь сугалан гаргаж, буудалласан газраас нь холдуулж хаясан гэдэг.

Тэдний зургаа нь осгож үхсэн, гурвынх нь биенээс гавлын ясны цуурал, хавирга хугаралт зэрэг физик гэмтэл илэрсэн гэж тодорхойлжээ. Бас нэг эмэгтэйнх нь хэл, нүд байхгүй болсон байна.

Уг эмгэнэлт явдлын талаар хуйвалдааны онолууд, сэжиг таамгууд олон арван жилийн турш Орост төдийгүй дэлхий дахинд яригдсаар иржээ.

Тухайлбал ямар нэг амьтны халдлага, хэт дуу авианы довтолгоо, зэвсгийн туршилт гэх мэт.

Тус аялалын 10 дахь гишүүн Юрий Юдин өвчний улмаас нэгдүгээр сарын 28-нд замаасаа буцсан тул амьд үлдэж байжээ. Тэр 2013 онд 75 насандаа нас барсан юм.

Оросын шинжээчид, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд ирэх гуравдугаар сард Дятловын даваанд хүрч ажлаа эхлүүлэхээр болсон байна.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 17 мин Испани, Аргентины шигшээ багуудын "Финалиссима" тоглолт цуцлагдлаа 21 мин Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна 22 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 15 хүн нас баржээ 26 мин Израиль, Ираны мөргөлдөөн хурцадаж, дэлхийн нефтийн зах зээлд нөлөөлж эхэллээ 28 мин Оскарын 98 дахь наадам эхэлж, эхний ялагчид тодорлоо 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2 цаг 32 мин Кими Антонелли “Формула-1”-ийн Хятадын Гран-прид түрүүллээ 2 цаг 34 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал 2 цаг 38 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ 2 цаг 39 мин Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь 2 цаг 41 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 2 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан. Үүлшинэ, цас орохгүй 3 цаг 11 мин Улаанбаатар хотын түгжрэлийн тухай AI-тай чааталлаа... 3 цаг 17 мин Чингис хааны АРМИЙН ШИНЭЧЛЭЛ 3 цаг 34 мин Б.Баттогтох: 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хуулийн этгээд нэг хувийн татвар төлнө 3 цаг 59 мин Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив 4 цаг 10 мин Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top