x

MFC-ийн тамирчин Ангууч “Ид шидийн орон” төсөлд 3000 ам.доллар хандивлалаа

''Ангууч'' нэрээр олны дунд танил болсон фото модель, жүжигчин, тамирчин Б.Баттөр хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явууладаг “Ид шидийн орон” төсөлд 3000 доллар хандивлажээ. 

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголд анх удаа зохиогдсон “Mongol Fighting Championship” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, Казахстаны тамирчин Хабдулла Аллитай сонирхолтой тоглолт үзүүлсэн билээ. Түүний уг тэмцээнд үзүүлсэн тоглолтыг "Mogul Traders Club"-ийн зүгээс 5000 ам.доллароор үнэлжээ. 

Харин тэрээр шагналынхаа 3000 долларыг "Ид шидийн орон 2" төсөлд хандивласан байна.

"Лантуун Дохио" төрийн бус байгууллага нь Хүүхэд хамгааллын чиглэлээр “Ид шидийн орон” төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд, одоо “Ид шидийн орон-2”  цогц төвийн хоёр дахь төслөө эхлүүлсэн байгаа аж. Уг төслийг дэмжиж "Энержи Ресурс" компани нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг хандивласан билээ. 

Энэ талаар "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Г.Ганжавхлан фэйсбүүк хуудаснаа "За Монголчууд аа, кофешоп дээрээ сууж байтал гэнэтийн ийм зүйл боллоо. "Mogul Traders" клуб, Ангуучийн тулааныг үнэлж 5000 ам.доллараар дэмжсэн бөгөөд, тэд үүнээс 3000 ам.долларыг нь шууд "Ид шидийн орон-2" төв баригдахад хандивлалаа. Хамтдаа сайхан кофе ууж, Ид шидийн оронд хүүхдүүдийн төлөө үлгэр дууриал болсон ямар сайхан зүйлсийг хийж болох талаар ярилцлаа. Мундаг залууст амжилт хүсье! Ямар ч талаас нь харсан энэ бол маш сайхан үйл, хоншоор, том хувь нэмэр, ийм сайхан мэдээг гоё сайхан үгсээр шэйрлэж, сайхан урам зориг нэмээрэй. Battur Batbaatar Bat Erdene Boldbaatar нартаа баярлалаа! Сайхан өдөр байна" хэмээсэн байна. 

Залуу үедээ үлгэр, дуурайлал болж ирээдүй болсон бяцхан үрсдээ ид шид бүтээлцэж байгаад баярлалаа.  Ангуучдаа урлаг, спортын амжилт хүсэн ерөөе! 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 13 цаг 34 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 13 цаг 36 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 13 цаг 38 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 13 цаг 39 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 13 цаг 40 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 13 цаг 41 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 13 цаг 41 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 15 цаг 46 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 15 цаг 48 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 15 цаг 50 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 15 цаг 54 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 15 цаг 59 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 17 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 17 цаг 27 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 17 цаг 30 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 17 цаг 30 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 17 цаг 31 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 17 цаг 36 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 17 цаг 37 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 17 цаг 41 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top