x

ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө

“Засгийн газрын үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Монгол Улс “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэвч, “Оксфорд Инсайтс” байгууллагаас жил бүр гаргадаг “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 188 орноос 98-д эрэмбэлэгдсэн ч “стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичигтэй эсэх” гэсэн чиглэлд “0” оноо авсан нь үндэсний хэмжээний стратегийг боловсруулах шаардлагатайг илтгэж байгаа юм. 

Зөвлөлийг байгуулснаар, хиймэл оюунд суурилсан санаачилгуудыг салбар бүрт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломж бүрдүүлнэ. 

Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүлэх бол Дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Боловсролын сайд нар ажиллана. Гишүүдээр, Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд нар болон бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас гадна үндэсний хиймэл оюуны мэргэжлийн холбоодоос өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан гишүүнээр ажиллуулна.

Тухайлбал, “Үндэсний хиймэл оюуны мэргэжлийн зөвлөл” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, “Могул” группын Технологи хариуцсан захирал, "Блак лабс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Мэдээллийн технологийн захирлуудын клуб” (CIO club)-ын захирал, “Вояажир AI” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлууд тохиролцоогоор ажиллах юм. 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 58 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 8 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 49 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 49 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 38 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 54 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top