x

С.Цэцэгмаа: Монгол хэл мөхөл рүү явж байна гэхэд хилсдэхгүй болсон

Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл маань эвдэрч буруу ярих хүмүүс олширсон нь хэл хэл шинжлэлийн эрдэмтэд төдийгүй монгол хэлтэй хүн бүхний сэтгэлийг зовоосон асуудал болоод байна. Энэ тухай Ардын боловсролын тэргүүний ажилтан, дэд профессор С.Цэцэгмаатай ярилцлаа. Тэрээр 1982 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэсэн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр өдгөө 36 дахь жилдээ багшилж байгаа. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн.

-Таныг анх “Монголын сайхан бичигтэн улсын уралдаан”-ыг санаачилж байсныг мэдэх юм байна. Өнөөдөр “Монголын сайхан бичигтэн улсын уралдаан” л монгол хэл бичгээ түгээн дэлгэрүүлж байгаа ганц томоохон үйл ажиллагаа болоод байх шиг байна?

-Би 1996 онд “Хүмүүн бичиг” сонинд ажиллаж байхдаа “Монголын сайхан бичигтэн улсын уралдаан”-ыг санаачлан удирдамжийг нь эрхлэгчдээ гаргаж өгсөн. Түүнээс хойш өнөөг хүртэл “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 20 гаруй жил зохион байгуулагдаж байна. Өнөөдөр энэ уралдаан орон даяар болж оролцогчид нь ч нэмэгдэж өргөн цар хүрээг хамардаг болжээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үсэг бичгийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гарснаас хойш би Төв номын сантай хамтран “Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах үндэсний бичиг соёл” уралдааныг анх санаачлан эхлүүлсэн. Өдгөө 15 дахь жил нь энэ хавар тохионо. БСШУСЯ, их дээд, Соёл урлагийн газар, их дээд сургуулиуд оролцдог болсон. Есдүгээр уралдаанаас эхлүүлэх аймгуудаас дандаа түрүүлсэн хүүхдүүдийг оруулж эхэлсэн. 800-1000 орчим хүүхэд хүртэл ирж оролцож байсан.

-Таны амьдрал монгол хэл, бичигтэй салшгүй холбоотой юм билээ. Та анх монгол бичгийг хэрхэн сурч байсан юм бэ?

-Би 1989 онд анх бүх нийтээр Монгол бичиг сурах тогтоол гарснаас хойш монгол бичгийн хичээл зааж эхэлсэн. 1991 онд нэгдүгээр ангиас монгол бичиг заах тогтоол гарсны дагуу нэгдүгээр ангид монгол бичиг заах багш нарыг бэлтгэх боловсролын яамны томилолтыг авч Хэнтий аймагт очиж ажилласан байсан. Ингээд 30 гаруй жил монгол бичиг заалаа. Багш сурагчдад зориулсан 30 гаруй гарын авлага гаргалаа. Энэ хугацаанд 20 гаруй жилийг нь их дээд сургуульд багшилсан. 1991 онд ардчиллын салхи сэвэлзэж байх үед Буриадууд Оросоос тусгаар болох хүсэл эрмэлзэлтэй үед Монголын Боловсролын яаманд хүсэлт тавьсаны дагуу Жанчивдорж гээд ахмад багштай хамт Буриадын Читын мужийн Агийн тойрогт багш нарт хичээл зааж байсан. Тэр нь Буриад, Халимаг, Тувачууд 1940 оны дунд үе хүртэл үсэг бичиг нэгтэй байсан учир Буриадууд үсэг бичгээ сэргээх зорилгоор монгол бичгийг заалгаж байсан юм. 1993-1995 онд монгол бичгээр гардаг “Хүмүүн бичиг” сонинд ажиллаж байсан. 1993 онд “Хүмүүн бичиг” сонины эхний 40 дугаар гарсан байх үед “Монцамэ” агентлагийн дэд захирал Галдан урьж сониндоо очиж ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа туршлагатай ахмадуудаас олон зүйл сурсан. Монгол бичгийн ганцхан гардаг байсан сонинд утга зохиолын ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилладаг миний хувьд хариуцлагатай том ажил байсан. Монгол бичиг сурч байгаа ид хөдөлгөөнтэй үед монгол бичгээр сонин гарч байсан нь онцлог байсан даа.

-30 гаруй жил багшлахдаа олон сайхан шавь нар бэлтгэн гаргасан байх. Ер нь багш хүний бахархал нь шавь нар нь байдаг шүү дээ. Таны багшлах арга барилын гол онцлог юунд оршиж байна вэ?

-Би шавь нартаа монгол бичиг сургахдаа болж өгвөл мартаг­да­хааргүй болтол нь сургахыг хичээдэг. Даалгавар их шалгадаг, уншуулж бичүүлж биеийг нь даалгадаг. Эцэг эхчүүд ч дуртай байдаг. Тэр үүднээс сайн шавь нар бэлтгэн гаргасан. Өнөөдөр миний шавь нараас олонд нэртэй сайхан шавь нар бий. МХО-д монгол бичгийн дугуйлан нээгээд хоёр жил болж байна. Долоо хоногт хоёр удаа дугуйлан хичээллүүлдэг. Зургадугаар ангийн хүүхдүүд анх удаа монгол бичиг үзэж эхэлж байгаа болохоор их сайн сурдаг. Учир нь долоо, найм, ес, аравдугаар анги болоод ирэхээр буруу гаршсан, хагас дутуу үзсэн хоцрогдол ихтэй хүүхдүүд ирдэг. Тэдний хажууд анхлан үзэж байгаа хүүхдүүд анхнаас нь бүх юмыг заадаг учир сайн сурдаг. Долоо, наймдугаар ангийн хүүхдийг хэвшүүлэх гэж нэлээд цаг зарцуулдаг. МХО-ны удирдлагууд монгол бичгийн дугуйлан нээж монгол бичиг өв соёлоо дээдэлж хүүхдүүдийг сургах юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Өнгөрсөн жил “Үсэг урлалд амилахуй” гээд гар урлалын бүтээл хийх улсын уралдаан зарлаж уг уралдаанд 130 гаруй хүүхэд оролцсон. Шил, эсгий, ноос гэх мэт төрөл бүрийн эд зүйлс ашиглан хийсэн бүтээлүүд ирсэн. Голдуу хөдөөний хүүхдүүд олон бүтээл ирүүлсэн. Нийт оролцогчдын 70 гаруй хувь нь хөдөөнөөс оролцсон. Монгол бичиг гэдэг гайхамшигтай юмаа гэдгийг энэ хүүхдүүд мэдэрчихсэн суръя гээд хүсч тэмүүлж байна шүү дээ. Өнөөдөр монгол бичгийн сургалт орон нутагт л гайгүй юм уу гэсэн бодол төрдөг.

-Өнөөдөр монгол бичгийг хэрэглэх нь ховордож сурах хүн ч цөөрсөн байна. Таны бодлоор үндэсний хэл, бичгээ авч үлдэхийн тулд юу хийх шаардлагатай байна вэ?

-Дунд сургуулийн багш нарыг чадавхижуулах заах арга зүйн тал дээр анхаармаар санагддаг. Өнөөдөр их сайхан монгол хэл мөхөл рүү явж байна гэхэд хилсдэхгүй болсон. Монгол хэлээр зөв сайхан ярьж, бичдэг тэр сайхан ном журам байхгүй боллоо. Яриагаараа бичих гээд байдаг болсон. Аливаа хэлэнд бичгийн, ярианы хэл гэж байгаа. Өнөөдөр бид Англи хэлийг сураад л байдаг. Гэтэл Англи хэлний бичгийн хэлийг ярианы хэлээр уншиж сурах гээд мэрийгээд байгаа хэрнээ монгол бичгийн хэлийг яагаад сурч болдоггүй юм. Монгол бичиг крилл бичгийг бодвол цэгц дүрэмтэй. Нүдлэн тогтоох жамаар сурдаг. Хэдий чинээ нүдэлж тогтооно тэр хүний оюун ухаан тэлж байдаг. Энэ оюун ухааны хэдэн сая эд эсийг сэргээхийн тулд нүдэлж байнга тогтоож байвал хүн хөгжинө. Монгол бичиг хүнийг, оюун ухааныг хөгжүүлдэг бичиг. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1,2 гээд УИХ-аас баталсан. Хэдэн жилийн өмнө л ийм хөтөлбөр, тийм хөтөлбөр баталлаа гэж байсан ч өнөөдөр олигтой хэрэгжиж байгаа юм алга. Ардчиллын салхи сэвэлзэхэд монгол бичгээ дэлгэрүүлж үндэсний хэл бичгээ сурах хөдөлгөөн өрнөсөн. Энэ сайхан өв уламжлалыг дутуу дулимаг, тэр хүнд монгол бичиг сурах сэдлийг нь төрүүлэх, шахаж шаардах юм алга. Нэгэнт хэрэгжүүлэх гээд хууль баталсан юм бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол бичгийг хөгжүүлье, хэрэгжүүлье гээд гараа өргөөд тогтоол гаргасан хойно аж ахуйн нэгж, сургууль бүх нийтээр дагаж мөрдөх ёстой. Гэтэл хуулийг нь гаргачхаад байхад хэрэгжүүлэх механизм нь алга. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гарсан. Энэ мэтчилэн сайхан хууль, зарлиг гараад байдаг ч хэрэгжихгүй байна. Хэдэн ном сэтгүүл л гарсан харагддаг. Тэр нь хүндээ хүрэхгүй байна. Хүмүүсийг сургах, тэднийг урамшуулж хөхүүлэн дэмжих бодлого алга.

-Төв Халхуудын хажууд Өвөрмонголчууд харин монгол бичгээ авч үлдэж, амьдралдаа хэрэглэж байгаа харагддаг?

-Тийм ээ. Монгол үндэстэн юм бол монгол бичгээ сурах шаардлагатай. Үгүй ядаж бичдэг уншдаг болчих хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлж хяналт тавимаар байна. Тэгэхгүй бол дээр нь сайхан хууль, зарлиг гарлаа гэдэг. Дороо хэрэгжиж байгаа зүйл алга. Үндэсний цөөнх Өвөрмонголчууд хэл бичгээ авч үлдчихээд өнөөдөр тэрүүгээрээ бахархаж байна. Гэтэл бид иймэрхүү л байдалтай байна. Монголчууд монгол бичгээ хэрэглэхгүй байна гэхээр ямар сонсогдож байгаа нь тодорхой. Тэгэхээр монгол хэлний дархлааг сайжруулах, эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэн тусгай нүүр булан гаргаж монгол бичгийг хүний нүдэнд дасгамаар байна. Ингэж дасгахын тулд наанадаж аж ахуйн нэгжүүд хаягаа монгол бичгээр бичих шаардлагатай.

Б.Мягмаржав "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 34 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 1 цаг 15 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 1 цаг 19 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2 цаг 14 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2 цаг 32 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 59 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 15 цаг 30 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 15 цаг 35 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 17 цаг 18 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 17 цаг 32 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 18 цаг 37 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 19 цаг 24 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 19 цаг 42 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 21 цаг 47 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 23 цаг 31 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 23 цаг 58 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл Өчигдөр 09 цаг 44 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Эрх чөлөөний үнэ цэнэ Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top