x

Авто зам ашигласны төлбөр хураамжаа онлайнаар төлдөг боллоо

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, орчин үеийн шийдэл бүхий онлайн системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруунтуруу болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаараа онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.

Дэлхий даяараа онлайн төлбөрийн систем рүү шилжин, бэлэн мөнгөгүй явдаг болсон энэ үед бүхий л төлбөрийг онлайнаар шийдэх боломжтой платформыг Гэрэгэ системс ХХК-ийн инженерүүд бүтээжээ. Энэ удаад замын хураамжийн мөнгийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлэн Зам, тээврийн хөгжлийн төвтэй хамтран ажиллаж байна.

Замын хураамжаа дараах 2 аргаар онлайнаар төлж болно.

  1. Гэрэгэ аппликейшн татаад зааврын дагуу бүртгүүлнэ. Гэрэгэ дансаа цэнэглээд Замын хураамж тэмдэг дээр дарна. Төлбөр авах цэгээ сонгоод өөрийн машины дугаарыг оруулан машины төрөлд тохирсон төлбөрийн төлнө. Ингэхэд тухайн Төлбөр авах цэг дээрх ажилтанд таны машины дугаар бүхий “Төлбөр төлсөн” хэмээх мэдээлэл очно.

  2. Төлбөр авах цэг дээр QR код байршсан байна. Та Гэрэгэ аппликейшн татаж бүртгүүлээд “Унших” гэсэн цэс рүү нэвтэрч тухайн QR кодыг уншуулаад, өөрийн машины төрөлд тохирсон хураамжийг төлнө.

Товчоо, цэгээр нэвтрэн гарахдаа хураамжаа төлөх гэж урт дараалалд зогсохгүй, хариултаа авах гэж хүлээхгүй, бутархай мөнгөгүй гэж санаа зовох хэрэггүй болж, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болжээ.

Гэрэгэ аппликейшнийг гар утсан дээрээ суулгасан байхад таны цагийг хэмнэсэн, технологийн дэвшлээр асуудлуудыг тань шийдсэн олон үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утасны Гэрэгэ аппликейшн, Гэрэгэ киоскоор дамжуулан автомашины торгууль, татвар төлөх, орон нутгийн автобусны тасалбар захиалах гээд олон төрлийн төрийн үйлчилгээний төлбөрийг төлж болох бол тун удахгүй байр, тог, СӨХ-ийн мөнгө, үзвэр үйлчилгээ, дэлгүүр, кофе шопоос худалдаа хийх зэрэг бүхий л төлбөрийг нэг товч дараад л шийдэх боломжтой.

Төлбөрийн үйлчилгээнээс гадна шимтгэлгүй мөнгө шилжүүлэх, худалдаа эрхлэгчид Гэрэгэ Агент аппликейшн ашиглан нэмэлт төхөөрөмжгүйгээр и-баримт олгох, цаг бүртгэх зэрэг үйлчилгээний олон боломжууд бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 13 цаг 33 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 13 цаг 35 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 13 цаг 37 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 13 цаг 38 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 13 цаг 39 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 13 цаг 40 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 13 цаг 40 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 15 цаг 45 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 15 цаг 46 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 15 цаг 49 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 15 цаг 53 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 15 цаг 58 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 17 цаг 14 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 17 цаг 26 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 17 цаг 29 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 17 цаг 29 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 17 цаг 30 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 17 цаг 35 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 17 цаг 35 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 17 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top