x

Н.Учрал: Дуусдаггүй олон яриаг дуусгаж, хөдөлмөрлөж буйд ээлтэй байх бодлогыг баримталж ажиллалаа

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хувийн хэвшил, иргэд, олон нийт, сэтгүүлчдэд өчигдөр Төрийн ордны Их танхимд нээлттэй танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 100 өдөрт бүхнийг өөрчлөхгүй боловч дуусдаггүй олон яриаг дуусгаж, иргэндээ, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж буй хэн бүхэнд ээлтэй байх бодлогыг тууштай баримталж ажиллаж байгаа. Засгийн газрын 100 хоногийн хугацаанд бодит үр дүнд хүрсэн зарим онцлох ажлаас хэлье.

Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, Оюу толгой төслийн Монголын талд ногдох өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн. Хэлэлцээрийн үр дүнд 30 гаруй их наяд төгрөгийн зардал буурч, Монголын талын хүртэх өгөөж дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Энэ онд “Оюу толгой” төслөөс ногдол ашиг хүртэхээр болов. Говьд 1500 ажлын байр бий болгох Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO гаргах ажил эхлэв. ТӨК-иудын хувьцааны хэсгийг удирдуулах урилгыг олон улсын шилдэг 12 компанид хүргүүлэв. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулав. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компани татан буулгах хууль эрх зүйн орчин бүрдэв.

Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 67 тэрбум төгрөг хэмнэв. 12153 татвар төлөгчийн дансыг нэг сарын хугацаанд нээснээр 91 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулав. Бизнесээ мэдэгдээд эхэлдэг болсноор 739 бизнес үүдээ нээв. “E-business” 2.0 платформ нэвтэрч, 30 минутын дотор бизнесээ эхлүүлэх боломж бүрдэв. 321 зөвшөөрлийг гар утаснаасаа авдаг болов. 2026 онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцлав. 3.1 их наяд төгрөгийн татвараас иргэн, ААН-үүдээ чөлөөлөх татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав. Үл хөдлөх хөрөнгө худалдахад ногдуулдаг хоёр хувийн татварыг тэглэв. Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав. Гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч Монгол Улсад хүрэлцэн ирж, 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав. Олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авах Нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн шинэчлэлийг батлуулав. Эмч, багш нарыг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, цалинг нь бодитой нэмэв. Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулав.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа аукцион зарлаж, ирэх өвлийн оргил ачааллаас өмнө хувийн хэвшлийн компаниуд таван аймагт батарей хуримтлуур, нарны станц байгуулахаар ажлаа эхлэв. Анхны “Ногоон өртөө” Булган аймагт үүдээ нээв. Хэрэглээний зээлийн ангиллаас ногоон зээлийг гаргаж, зээлийн хүүг багасгав. Нийслэлийн захиргааны хуучин байрыг Хүүхэд хөгжлийн ордон болгов. Хотхоны бага сургууль байгуулах ажил нийслэлийн “Оюуны Ундраа” сургуулиас эхлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 2 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 6 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 15 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 21 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 29 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top