x

С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Хаврын чуулганы хугацаанд парламент хэр ажилласан гэж та харж байгаа вэ?

-Нэлээд ачаалалтай ажиллаа. Шинэ парламент нэгдүгээрт олуулаа болсон. Хоёрдугаарт, нэг хуулийг батлахын тулд салбараа мэддэг хүмүүс олон байгаа учраас нэлээн нухацтай хандаж байгаа тал бий. Тийм учраас зарим хууль хойшилж байгаа асуудал байна. Мөн Гэр бүлийн тухай, Донорын тухай гээд нэлээд том суурь хуулиуд орж ирсэн. Хуучин хуулиудыг засаж янзлах зүйл байгаад байна. Нэг сарын хугацаанд 200 хууль хүртэл баталж байсан зүйл байгаа шүү дээ. Мэдээж хаврын чуулганы төгсгөлд ачаалалтай байлаа.

-Татварын багц хуулийг энэ чуулганаар баталлаа. Гол өөрчлөлт юу байна вэ?

-Бараг дөрөв орчим их наяд төгрөгийн татварыг аж ахуйн нэгж, ард иргэдэд үлдээх хуулийг баталсан. Гэхдээ татварын хөнгөлөлтүүдийн хэрэгжих хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын нэгэн, 2028 оны нэгдүгээр сарын 1 гээд үе шаттайгаар хэрэгжээд явна. Тухайлбал, гурван сая төгрөгийн цалинтай хүн хоёр саяасаа л татвар төлөхөөр болж байгаа. Нөгөө талаар зарим нэг асуудал дутуу үлдсэн. Тийм ч болохоор миний бие түүнийг нь санаачилна гэж бодож байна.

-Яг ямар зүйлс үлдчихсэн хэрэг вэ?

-Орон сууцны буцаалт, татварын хөнгөлөлт, хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг зэргийг нэмэх хэрэгтэй байна. Ямар ч байсан энэ удаад суурь хөнгөлөлтүүдийг дэмжээд батлаад өгсөн. Миний хувьд ямар ч байсан багш, эмч нарынхаа цалингийн асуудлыг нэг тийш нь шийдүүлсэн. Магадгүй түүхэндээ багш, эмч нарын цалинг жилийн дотор 70-90 хувь нэмж байсан тохиолдол байхгүй. Энэ бол боловсрол, эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том шийдвэр. Миний хувьд үүн дээр лобби бүлэг байгуулж, манлайлж ажилласан. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ асуудлыг дэмжиж өгсөн гишүүддээ баярлалаа гэж хэлье. Мөн дээрээс нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд том хууль бий. Үүгээр нэлээд реформын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа.

Ер нь бид цаашдаа жилд хоёр салбарыг өөд нь татаад байх хэрэгтэй. Одоо эрчим хүчний салбарын асуудал босож ирж байна. Анхаарал татахаас өөр аргагүй салбар. Хэдийгээр салбарын дундаж цалин нь гурван сая төгрөг байгаа ч цалингийн өрсөлдөх чадвараараа эрчим хүчний салбар нэн хүнд байгаа. Нийт ажиллагсдын дийлэнх нь хүнд нөхцөлд ажилладаг. Цалингийн асуудал байгаа учраас мэргэжилтэй боловсон хүчнүүд маань гадагшаа яваад эргээд энэ салбар хүний нөөцийн дутагдал орж байна. Мянган шинэ станц бариад түүнд ажиллах хүчээ нэгэнт алдчихвал том аюултай. Боловсролын салбар хүний нөөцөө бараг алдах шахаад буцааж нэг тогтоож авлаа.

Эрүүл мэнд ч гэсэн хүлээлттэй байна. Сувилагчаа бид чинь үндсэндээ алдчихсан. Тэгэхээр эрчим хүчний салбарын боловсон хүчнээ тогтоож авч үлдэнэ гэдэг чинь 20, 30 жилийн хугацаа шаардана. Намайг III станц дээр очиход мэргэжлийн олон ажилчин ажлаасаа гарсан гэдгийг хэлж байсан. Одоогоос 10 жилийн өмнө эрчим хүчний салбарын цалингийн өрсөлдөх чадвар өндөр байсан. Харамсалтай нь одоо ажилтнуудаа уул уурхай, барилгын салбарт алдаад эхэлсэн. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулах ёстой гэж үзэж байгаа. Тэгж ч хичээж ажиллаж байна.

-Татварын багц хуульд өөрчлөлт оруулж татварын хөнгөлөлтүүд бий болгосон ч нөгөө талдаа автомашины татвар нэмэгдсэн. Дулаан зогсоолоос үл хөдлөхийн татвар авдаг болчихлоо гэдэг шүүмжлэл байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Уг нь тэр үл хөдлөхийн зүйлийг анх удаа, хоёр дахь удаагаа авч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой л гэж хардаг. Түүнээс биш нийтээрээ байраа зараад байдаг зүйл байхгүй. Яг ухаалаг зарчмаар аваад үзэхэд бид цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц гаргалгааг гаргаж өгөөд байна. Тийм лобби нь ч сайн явж байгаа. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулиар найм, есөн сая төгрөгийн цалин өгдөг ажил олгогчийн төлдөг шимтгэлийг бууруулъя гээд зарим гишүүд оруулаад ирж байна. Би үүнийг шууд ашиг сонирхол гэж хэлнэ. Уг нь жирийн бага, дунд орлоготой иргэд рүүгээ л анхаарал хандуулах ёстой. Гэтэл өөрийнхөө компанийн татварыг бууруулахын тулд өөрөө хууль санаачилж оруулж ирээд байж болохгүй. Энэ бол арай дэндэж байгаа.

Тийм ч учраас УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц гишүүн бид дөрөв УИХ-ын гишүүн өөрийн хамаарал бүхий зүйлтэй холбоотой хуулийн төслийг санаачилж болохгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн нийгмийн даатгалын хөнгөлөлт гэдэг бол зөв. Би үүнийг дэмжсэн. Зарим гишүүд маань гэвч дэмжихгүй байна лээ. Томуудаа л дэмжье гээд байгаа юм. Намайг зарим нь бизнесийг дэмждэггүй гэж хараад байх шиг байгаа юм. Үгүй, яг шударгаар яваа, ажилтнуудаа дэмждэг бизнесийг бол дэмждэг. Яагаад ажилтнуудаа байр өгсөн компанийн татвар ногдох орлогоос нь хасаж болохгүй юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
"Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 2 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 8 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 22 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 9 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 13 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top