x

А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгож, бусад асуудлыг судлан шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон

 

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган өндөрлөхөд хэдхэн хоног үлдээд байна. Таны хувьд 2026 оны хаврын чуулганаар ямар ажлуудыг амжуулав?

-Миний бие дангаараа болон бусад гишүүдтэй хамтран дөрвөн хуулийн төсөл санаачлан өргөн барьж, гурван хуулийн төслийг боловсруулж бэлэн болгон өргөн барихаар ажиллаж байна. Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэгт ажилласан байна.

-Санаачлан боловсруулсан хуулийн төслүүд ямар шатандаа байна. УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн үү?

-УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүдтэй хамтран Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, О.Цогтгэрэл нарын гишүүдтэй хамтран Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, О.Амгаланбаатар нарын гишүүдтэй хамтран Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, П.Сайнзориг нарын гишүүдтэй хамтран Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан өргөн барьсан.

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өнгөрсөн долоо хоногийн чуулганаар эцэслэн батлагдсан бол бусад хоёр төсөл нь хэлэлцэх эсэх нь дэмжигдэн байнгын хорооны шатанд, нэг хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад орохоор хүлээгдэж байна.

-ХХОАТ-ын тухай хуулийн төсөл угтаа цалин харгалзахгүй нэг хувь болгох асуудал байсан. Гэвч цалингийн хэмжээ тогтоож нэг хувь болгочих шиг боллоо. Энэ хуулийн төсөлд таны байр суурь ямар байсан бэ?

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэгдэн хэлэлцэгдэж батлагдлаа. Өнөөдөр ХХОАТ-ын хувь хэмжээ 10 хувь байгаа бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байна. Үүний 81 орчим хувийг цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос суутгасан татвар эзэлж байгаа нь уг орлогыг 900.000 орчим ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, нийгмийн дундаж давхарга бүрдүүлж байна гэсэн үг. ХХОАТ-ын хувь хэмжээг нэг хувь болгон бууруулснаар эдгээр иргэд, нийгмийн дундаж давхаргын орлогыг бодитоор, шууд есөн хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд иргэдээ дэмжих бодит дэмжлэг болох юм. Ажлын хэсэг болон хэлэлцүүлгийн шатанд хувь хүний хоёр сая хүртэлх төгрөгийн орлогод нэг хувийн татвар ногдуулахаар эцэслэн батлагдлаа.

-Бусад гурван хуулийн төслийн агуулгын талаар товч дурдвал?

-Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар албаны нууц гэдэг ойлголтыг хуулиас хасаж, төрийн нууцын жагсаалтыг зөвхөн УИХ баталдаг болох гол өөрчлөлтийг тусгаж, мэдээллийн нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг сайжруулах, иргэний мэдээлэл авах эрхийг хангах юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Засаг даргын харьяа долоон байгууллагын удирдлагын томилгоог тухайн шатны Засаг даргад шилжүүлэхээр тусгасан. Монгол орон бол өргөн уудам нутаг дэвсгэртэй, тархаж байрласан засаг захиргааны нэгжтэй улс. Энэ өргөн уудам нутагт нэг талаас иргэдийнхээ өмнө буюу ИТХурлын өмнө, нөгөө талаас засаг төрийн өмнө буюу ЗГ-ын өмнө үүрэг хүлээж, нэгжийг удирдлагаар хангаж байгаа хүн бол тухайн шатны Засаг дарга байдаг. Бодит байдал дээр томилж, чөлөөлөх эрх байхгүй нөхцөлд харьяа байгууллагыг удирдлагаар хангаж үр дүнтэй ажиллуулахад хүндрэлтэй. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр төрийн байгууллага, албан тушаалтан цахим орчинд аливаа мэдээ, мэдээллийг бүүст хийж олон нийтэд сурталчилдаг асуудлыг хязгаарлана.

-Санаачлан өргөн барихаар боловсруулж буй ямар төслүүд байна. Эдгээр төслүүдээр ямар асуудлыг шийдвэрлэх вэ?

-Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж дуусаад ЗГ-аас санал авахаар хүргүүлээд байна. Мөн D-Par­liament дээр иргэдээс санал авч байгаа. Манай улсын хувьд факторингийн үйлчилгээг шаардах эрхийг шилжүүлэх, худалдах гэрээний нэг төрөл хэмээн үзэж Иргэний хууль тогтоомжид анх тусгаж, улмаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн ч эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн улмаас энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ чөлөөтэй хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байна. Энэ хууль батлагдсанаар зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр чөлөөт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын гишүүдтэй хамтран Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан бүрдүүлбэр ханган УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болоод байна. Монгол Улсад хамгийн их хоцрогдсон, хөгжөөгүй нэг харилцаа бол асрах үйлчилгээ байгаа юм. Үүнээс шалтгаалан дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэд, ахмад настнууд ямар нэг мэргэжлийн үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ хууль батлагдсанаар асрах үйлчилгээ шинэ шатанд гарна.

-Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ дээр нэлээн маргаантай явж байх шиг байна. Таны хувьд уг хуулийн төсөлд ямар санал бодолтой байгаа вэ?

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан ЗГ-аас санал авахаар хүргүүлээд байна. Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14-т ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны 500 метрийн радиуст тамхи худалдан борлуулахыг хориглосон. Гэтэл Улаанбаатар хот болон төв суурин газруудад үйл ажиллагаа явуулж буй сургуулийн 500 метрийн радиусаар газрын зурагт бүсчлэл тогтоон зураглал хийж үзэхэд үндсэндээ Улаанбаатар хотын аль ч хэсэгт тамхи худалдах боломжгүй байдалтай байна. Энэ бодит байдалд хэрэгжих боломжгүй зохицуулалт нь тамхи худалдаалах үйл ажиллагааг хяналтад оруулах бус харин эсрэгээрээ хяналтгүй, хууль бус худалдааг дэлгэрүүлж, хяналтгүй худалдаалах сөрөг нөлөөг үзүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр, 2015-2024 оны хооронд тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн буюу хууль бусаар тамхи худалдаалсан нийт 6831 зөрчил улсын хэмжээнд бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 83 хувийг эзэлж байна. Иймээс Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийн 14 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж “Аливаа төрөл, хэлбэрийн тамхийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, төрийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага, соёлын, урлагийн, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа газар худалдахыг хориглох”, 6.8.3 заалт нэмэлт оруулан “Тамхийг 21 насанд хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориотой болох тухай анхааруулга олон нийтэд харагдахуйц байдлаар байрлуулах, тамхи худалдаж буй байранд камерын хяналтын систем ажиллуулах” шаардлагыг хуульчилж тамхи худалдах үйл ажиллагаанд тавих хяналтыг үр дүнтэй болгох зохицуулалт хийх юм.

-Хаврын чуулганаар ямар ямар ажлын хэсэгт ажиллав. Ямар үр дүн гарав. Нэлээн олон ажлын хэсэг гарч ажилласан шүү дээ...?

-УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын Даргын захирамжаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт ажиллалаа. Нэгдүгээрт, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байна. Уг төслөөр халаадаг болон электрон зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг тамхитай адилтган тодорхойлж, тэдгээрийн үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээ, сурталчилгаа, хяналт, хариуцлагын асуудлыг тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтад хамруулна. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Нийтийн өмчийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг анх баталсан бөгөөд уг хууль нь шилжилтийн үеийн төрийн болон орон нутгийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг тогтоон, өмч хувьчлалыг зохицуулахад чиглэсэн байдаг. Гэтэл нийгэм, эдийн засгийн харилцаа хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалт нь цаг үеийн нөхцөл байдалтай нийцэхгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцрох болсон.

Хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлнэ.

-Таны хувьд мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл худал мэдээлэл тараах нь Үндсэн хууль зөрчсөн гэснийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Уг ажлын хэсэгт мөн гишүүнээр ажилласан...?

-Ажлын хэсгийн зүгээс Эрүүгийн хуульд дараах гурван өөрчлөлт оруулах төслийг бэлтгэсэн. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/-ийн 2.2-д “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор” гэж нэмэх. Гуравдугаарт, Эрүүгийн хуульд “14.10 дугаар зүйл. Гүтгэх” гэсэн зүйл, заалт нэмэх.

Миний бие Ажлын хэсгийн гишүүний хувьд хэт ерөнхий байдлаар томьёолж, уг гэмт хэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж агуулгыг хийсвэр, олон утгаар тайлбарлах, хэрэглэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдах нөхцөлийг бүрдүүлсэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж, харин хоёр, гурав дахь асуудлын хувьд сайжруулах, тодорхой болгох, ял шийтгэл тохирсон байх зэрэг үндэслэлээр татгалзаж ажилласан. УИХ-аар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгож, бусад асуудлыг судлан шийдвэрлэхийг ЗГ-т үүрэг болгож шийдвэрлэсэн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 3 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 17 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 4 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 8 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top