x

Саран дээр анхны ургамал нахиалжээ

Сарны нөгөө талд буусан Хятадын Chang'e 4 хаймсуурт байгаа Lunar Micro Ecosystem-д суулгасан хөвөнгийн нэг үр ургаж эхэлжээ. Ийнхүү дэлхийн дагуул дээр түүхэнд цорын ганц анхны ургамал ургаж эхэлснийг Синьхуа агентлаг мэдээлэв.

Lunar Micro Ecosystem нь 18 см-ын урттай, 16 см-ын голчтой цилиндр бөгөөд дотор нь хөвөн, төмс, шар буурцгийн үрийг ургуулахаар суулгасан байгаа гэнэ. Мөн ургамалд хэрэгтэй нүүрстөрөгчийн диосидыг ялгаруулахад туслана гээд цилиндрт  шавьжийн өндгийг бас оруулжээ. Энэ бүгд нь битүү бичил био орчныг үүсгэх ёстой. Тэр нь сарны таталцлын орчинд хэрхэн үүсэхийг эрдэмтэд ажиглах гэнэ.

Амьд организм гарч ирэхийг ажиллаж байгаа бичил камерын дамжуулсан зурагт  үрнүүдээс нэг нь ургаж эхэлснийг харууллаа.

Chang'e 4 аяны 140 кг-ын Сараар явагчтай буух аппаратыг Сарны өмнөд Эйткен  туйлын сав газарт нэгдүгээр сарын 3-нд зөөлнөөр газардуулжээ. Тэр нь Сарны нөгөө талд буулгасан анхны хаймсуур болсон юм.

Сарны станцтай дунд ангиллын Long March 3B пуужинг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд Сычуань мужийн Сичан гэх сансрын хөлөг хөөргөх талбайгаас хөөргөжээ.

Сар орчмын тойрог замд аппарат арванхоёрдугаар сарын 12-нд орсон байв. “Chang'e 4”  хаймсуур нь сансарын Дэлхий-Сар гэсэн системийн Лагранж L2 цэгт (дэлхийгээс ойролцоогоор 455 мянган километрт) байгаа Queqiao аппаратаар дамжуулан дэлхийтэй холбоо барьж байгаа. Холбооны дамжуулалтын дагуулыг Сичаны  талбайгаас  Long March 4C  пуужингаар  өнгөрсөн оны тавдугаар сард хөөргөсөн юм.

Энэ мэдээ хийгдсэний дараагийн өдөр нь нахиалсан үр үхсэн байв. Үүнийг сарын шөнийн 170 градусын хасах хэмтэй холбон тайлбарлажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 59 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 14 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 19 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 23 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 26 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 21 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top