x

"Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци" болгон өөрчилнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа.

"Эрдэнэс Монгол" нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд "Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци" болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ.

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ.

Мөн "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал "Эрдэнэс Монгол" нэгдлийн удирдлагад өглөө.

Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:

•260 орчим орон тоог оновчтой болгож,

•захиргааны зардлыг 10 хувь,

•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж,

•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна.

Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн "Эрдэнэс Монгол" нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй болголоо 23 мин С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг 48 мин “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчиллөө 1 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 1 цаг 8 мин Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван медаль хүртлээ 1 цаг 8 мин Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 1 цаг 8 мин "Эрдэнэс Монгол" нэгдлийг "Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци" болгон өөрчилнө 1 цаг 10 мин Сурагч бүрийг компьютер, анги бүрийг ухаалаг самбартай болгох тогтоол баталлаа 1 цаг 10 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 11 мин Мансууруулах бодистой холбоотой хэргээр 8 хүнд хорих ял оногдуулжээ 1 цаг 11 мин U18 насны эрэгтэй волейболын шигшээ баг Хонконгыг зорилоо 2 цаг 33 мин Улсын дээд шүүх "Акуа гарден"-ы хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав 2 цаг 34 мин 13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ 2 цаг 36 мин ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайдтай уулзаж, визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцлээ 2 цаг 36 мин Монгол, Хятадын залуучуудын эрдэм шинжилгээ, соёлын солилцооны арга хэмжээ БНХАУ-д боллоо 2 цаг 37 мин Барилгын салбарын даатгалын хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэлэлцлээ 2 цаг 37 мин Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтны хэргийг прокурорт хүргүүлэв 3 цаг 19 мин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменид айлчиллаа 4 цаг 12 мин Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан үндэсний хөтөлбөрийг хэлэлцлээ 4 цаг 13 мин Болгарын Гадаад хэргийн дэд сайд ЕХ-ны Ерөнхий хэргийн зөвлөлийн хуралдаанд оролцов 4 цаг 13 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн... "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврий...
Top