x

13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай /анхдагч/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд зохион байгуулж, хүүхдүүдээс санал, судалгаа авчээ. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, “Цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, сөрөг мэдээлэл, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, дадалтай болгоход тэдний санал бодол чухал үнэ цэнтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа хааж хорих бус, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнд эрсдэлд өртөхөөс хамгаалахыг чухалчилсан. Хэлэлцүүлгийг цаашид ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үргэлжлүүлэн зохион байгуулна. Хүүхдүүд та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо хэлж, дуу хоолойгоо хүргээрэй. Хүүхэд бүрийн санал хуулийн төсөлд ач холбогдолтой” гэв. 

Манай улсад нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг холбогдох хууль тогтоомжоор тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн хэдий ч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалт болон насны хязгаарлалттай холбоотой заалт байдаггүй. Иймд “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөлд 13-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулахаар тусгасан байна.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх 25 дугаар нэмэлт тайлбар”-ын 23-т заахдаа, оролцогч улсууд цахим орчныг Хүүхдийн эрхийн тухай конвенцод нийцүүлэхийн тулд олон улсын стандартад тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо шинэчлэхийг зөвлөсөн байдаг. Хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Сингапур, Казахстан, Малайз, Норвеги, Испани, Герман, Эстони зэрэг улсын туршлагыг судалжээ.

Эдгээр орнууд нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч /платформ/-ийн үйл ажиллагааны хүрээ, үйлчилгээний төрөл, хүүхдэд учруулж болзошгүй эрсдэлийн түвшинд үндэслэн ялгамжтай зохицуулалт хийдэг байна. Тухайлбал, Их Британи, Европын Холбоо, Австрали йлчилгээ үзүүлэгчид эрсдэлийн үнэлгээ хийх, нас баталгаажуулах, хортой агуулга болон алгоритмын нөлөөллийг бууруулах, хүүхдэд ээлтэй аюулгүй тохиргоог анхнаас нь бий болгох үүрэг хүлээлгэдэг.

Харин Сингапур нийгмийн сүлжээг бүрэн хориглох бус, үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн технологийн урьдчилан сэргийлэх хамгаалалтыг нарийвчлан зохицуулсан байдаг. Иймд Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд олон улсын жишгээр үйлчилгээ үзүүлэгчийг эрсдэлийн түвшнээр нь ангилж, хүүхдийн эрхийг хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхойлон тусгаж өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 10 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 32 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 35 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 38 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top