x

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменид айлчиллаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр буюу мягмар гарагт Армени улсад богино хугацааны айлчлал хийжээ.

Тэрбээр Энэтхэгээс буцах замдаа Ереван хотын “Звартноц” нисэх онгоцны буудалд 1 цаг орчмын хугацаанд саатахдаа Армени улсын Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзаж, хоёр улсын хооронд Бүрэн хэмжээний стратегийн түншлэл тогтоох тухай Хартид гарын үсэг зурсан байна.

Мөн талууд “Нэн чухал эрдсүүдийн тухай”, “Газрын ховор элементүүдийн тухай”, “Трампын маршрутын тухай” /TRIPP/ тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. TRIPP буюу "Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын маршрут” хэмээх дамжин өнгөрөх коридор нь Азербайжаны Нахичеваны өөртөө засах мужаас Армений Сюник мужаар дамжин Азербайжаны үндсэн нутаг дэвсгэрт хүрэх юм.

“Өнөөдрийн эдгээр бүх тохиролцоо нь Арменид ашигтай бөгөөд хязгааргүй их боломжийг бидний өмнө нээж байна” гэж Мирзоян хэлснийг Арменийн ARKA мэдээллийн агентлаг уламжиллаа. М.Рубио хэлэхдээ “TRIPP төслийн хүрээнд хамтран ажиллах тухай гэрээ нь Армени болон бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чиглэсэн замыг нээж байна” гэв.

Энэ сард инженерчлэлийн зөвлөгөө өгдөг Америкийн AECOM компанийн ажилтнууд Арменид ирж, TRIPP төслийн дэд бүтцийг барих газрын судалгааг хийж эхэлжээ. Уг ажлыг АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын дэлхийн түншлэлийн сангаас санхүүжүүлэх юм.

Харин Арменийн сөрөг хүчнийхэн “тус улсын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг гадаадынхны мэдэлд өгч байгаад” санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Үүнтэй холбогдуулан дурдахад, удахгүй 6 дугаар сарын 7-нд болох парламентын сонгуулийн өмнө Ерөнхий сайд Никол Пашинян болон сөрөг хүчнийхэн бие биенийгээ “эх орноосоо урвасан” хэмээн буруутгасаар байна. Зарим улстөрчид Оросын тусгай албадтай холбоотой гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарсаар байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 30 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 31 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 32 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 34 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 43 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 20 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 22 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 23 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 24 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 55 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 56 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 58 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 6 цаг 17 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 32 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 37 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 8 цаг 6 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 8 цаг 8 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 8 цаг 8 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 8 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 11 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top