x

Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна

Монголын ардчилсан холбооны анхдагчдын нэг Г.Ишхүүтэй ярилцсаныг хүргэж байна.

-УИХ-ын дарга асан, АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноосон шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ?

-Би энэ шийдвэрийг илт эсэргүүцэж байгаа. З.Энхболдыг өөрийнх нь хамаарал бүхий компани хэмээн дүүгийнх нь компанийг өөр дээр нь тохоод байгаа болохоос биш ийм үйл ажиллагаа хийх хүн биш. Төрийг шударга байлгахын төлөө олон жил зүтгэсэн З.Энхболдод хөндлөнгийн хориг нааж буйд туйлын харамсалтай байна. Монголын ардчилсан холбоог 1990 онд анх байгуулж байсан өвгөн партизан миний бие болон манай партизанууд бүгд энэхүү шийдвэрт дургүй байгаа. Ерөөсөө л дээрээс нясалсан том чулуу явж байна. Үүнийг шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний үйл ажиллагаа гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн цаана ард түмний хардаж буй далд агуулга үндэслэлтэй гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ард иргэдийн санаан дээр тоглолт хийж байна. Үүний хажуугаар аль болох АН-ыг боомилох, шударга улстөрчдийг улс төр лүү оруулахгүй байх далд санаа энэ хуулийн цаана байгаа. Парламентын гишүүд өөрсдөө хууль санаачилж, хуулийг боловсруулж оруулж ирэх ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хууль учраас үүнийг дарангуйлал тогтох гэж байна хэмээн ард түмэн харж байгаа.

-Ер нь шударга үнэний төлөө дуугардаг, ардчиллын лидерүүдийг намнаад байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. З.Энхболд бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-д нэр дэвшвэл гарах магадлалтай, АН доторх тэргүүний лидерүүдийн нэг. Ингээд хэдэн гайгүй лидерүүдэд бүгдэд нь хэрэг уячихлаа. Хэргээр чөдөрлөчихлөө. З.Энхболдод зориудаар хэрэг үүсгэж байна. Шийдэгдсэн хэргүүдээ эргэж сэргээлээ гэж үзэж байна. Ер нь энэ бүгдийн эцсийн зорилго бол Занданшатарыг Ерөнхийлөгч болгох юм. Энэ нь мэдээжийн хэрэг. Энэ бол ганцхан миний санаа биш шүү. Монголын ард түмэн ингэж үзэж байгаа. Мөн З.Энхболд бол Тавантолгойг 100 жилийн хугацаатай хятадуудад болон Эм Си Эс"-д бэлэглэх гэж байхад нь тас цохисон ганц хүн. Өөрөө УИХ-ын дарга байхдаа 42 гишүүний саналаар Л.Эрдэнэчимэгийн ажлын хэсгийг байгуулсан. Ийнхүү улс орны тусгаар тогтнол, хүн ардынхаа амьдралд хэрэгтэй уурхайг бэлэглэх шийдвэр гаргах гэж байхад нь тас цохисонд Монголын ард түмэн одоог хүртэл баярладаг. Ард түмэн жил болгон авдаггүй юм аа гэхэд өгч байгаа ногдол ашгийг хүртээд явж байгаа шүү дээ. Энэ сайхан үүцтэй уурхайг байхгүй болгох санаа агуулсан дайснуудын явуулга үүний цаана байгаа гэж хардаг.

-Парламентын засаглал сүүлийн жилүүдэд үнэ цэнэгүй, тогтворгүй болсон хэмээн ард түмэн бухимдаж байна. Үүнийг засахын тулд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна вэ?

-Монгол ардын хувьсгалт нам гэж байхаасаа эхлээд л Монголын хүн ардыг хядаж эхэлсэн. Хэлмэгдлийн жилүүдэд 30, 40 мянган хүн ардыг буудсанаас эхлээд МАН-ын нүгэл асар их. Энэ намыг 1990 онд тарааж, нэг шугамаас эхлээгүйн гайг Монголын ард түмэн одоо эдлээд сууж байна. Ардчилсан Монгол Улс л юм бол энэ хулгай дээрэм хийж, дотроо хуваагдаад байгаад хариуцлага тооцох ёстой. Харин 2027, 2028 оны сонгуулиар өөр хүчин засгийн эрхэд гарч байж л хариуцлага тооцно уу гэхээс биш эд нар засгийн эрхэд байгаа цагт бие биедээ хэзээ ч хариуцлага тооцож чадахгүй. Ийм л хүйтэн уур амьсгалыг ард түмний сэтгэл рүү шидсэн. Одоо бол ард түмэн маш их бухимдалтай байгаа. "Непальдана" гэдгээр л энгийн иргэд ярьж байна.

Төр тогтворгүй байгаагийн гол шалтгаан нь дээшээ гарсан эрх мэдэл бүхий хүмүүсийн шунал ихэдсэнийх. Ингээд хуульдаа өөрчлөлт оруулаад өөрсдийгөө мөнхийн хаан суулгах гэж байгаа юм шиг ил бөгөөд далд үйлдэл нь ард түмний дургүйцлийг маш их хүргэж байна. МАН найман жил биш, арав гаруй жил засаглаж байна. 2028 оны сонгуульд гарвал бүтэн 12 жил засаглана. Ний нуугүй хэлэхэд, МАН-ыг засгийн эрхээс буулгаагүй цагт монголчууд өөдлөхгүй. Засаг төрийг цэвэр байлгах ардчилсан нийгэмд ардчилсан үзэл санааг тээж яваа АН л Засгийн эрхэд гарч байж энэ бузар булайг цэгцэлнэ. Түүнээс МАН-ынхан ээлжлээд л хоолондоо орцгоодог ажилтай болсон. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихвал чамаас боллоо гээд аягүй бол Учралыгаа унагаана шүү.

-Таны хувьд Ардчилсан холбооны анхдагчдын нэг учраас өнөөгийн нийгэмд ардчилсан парламент хамгийн чухал гэдэг байр суурьтай байна уу?

-Тийм ээ. Миний хувьд 1989 оны арванхоёрдугаар сард Монголын ардчилсан холбооны анхны цуглаан Залуучуудын соёлын төвийн үүдэнд болоход уриа лоозонг нь бариад, нэн талархалтай дэмжиж явсан хүний нэг. Олон жил шударга үйлсийн тухай дуугарч яваа жирийн нэг уран бүтээлч. Энэ нийгэмд ардчилсан парламент мөнхийн байх ёстой. Түүнээс биш гадна дотны гар хөл болох ёсгүй. Парламентын өөрсдийнх нь бүрэн бүтэн байдал байнгын байх ёстой гэсэн бодол санаатай л явдаг. Үүнд хөндлөнгийн ямар нэгэн институци гар хөлөө шургуулах ёсгүй.

-Ийм үед ард түмэн сонголтоо зөв хийх хэрэгтэй байна уу?

-Ард түмэн маш ядуу байна. Статистикийн байгууллагын гаргасан тооцоогоор монголчуудын 30-40 хувь нь ядууралтай байна гэж үзсэн байна лээ. Нийслэлийн захын гэр хорооллын айл өрхүүдээр явахад ард түмний амьдрал ямар байгааг хэн ч байсан нүдээрээ очоод харахад ойлгомжтой байгаа. Тэгэхэд манай төрийн түшээд дотор захын гэр хорооллын гудамжаар явах хүн байна уу. Ганц ч алга. Сонгуулийн санал авах болохоороо хэдэн ардынхаа тархийг баздаг, мөнгө тараадаг нийгэм болчихлоо. Ард түмэн ядуу байгаа учраас тэдний мөнгийг авч байна. Монголчуудын ийм ариун цагаан сэтгэл дээр л тоглолт хийж байна. Хамгийн гол нь ард түмэн сонголтоо зөв хийх ёстой. Ард түмэнд зөв ойлгуулах ажлыг ардчиллын төлөө явдаг хүмүүс маш сайн хиймээр байна. Түүнээс мөнгөнд хууртаад, нялганаад инээхээр нь дагаж баясаад мөнгийг нь аваад байвал Монгол орон хэзээ ч өөдлөхгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... "Хараал хүрсэн хот" Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top