x

Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо

Apple компанийн ерөнхий захирал Тим Күүк ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдож, түүний оронд Жон Тернус ажиллахаар болсон тухай компанийн ТУЗ-ийн удирдлага мэдээллээ.

Энэ шийдвэр 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. ТУЗ-ийн гишүүд Аппаратын инженерчлэлийн асуудал эрхэлсэн тэргүүн дэд ерөнхийлөгч Жон Тернусыг компанийн ерөнхий захирлаар томилохыг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Тим Күүк СЕО-гийн үүргийг энэ зуныг дуустал гүйцэтгэх бөгөөд дараа нь ТУЗ-ийн даргаар томилогдож, компанийн дэлхий даяар тархсан салбаруудтай хамтран ажиллах асуудлыг хариуцна. Тэрбээр 1998 оноос Apple-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд компанийг удирдах болсон юм. Түүний удирдлага дор тус компани дэлхийн зах зээл дэх байр сууриа үлэмж бэхжүүлсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 350 тэрбумаас 4 их наяд доллар хүртэл өсөж, жилийн ашиг нь бараг 4 дахин нэмэгдэж, 416 тэрбум долларт хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд Apple компани Apple Watch, AirPods, Apple Vision Pro зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ гаргаж, iCloud, Apple Pay, Apple TV, Apple Music зэрэг үйлчилгээнүүдээ эрчимтэй хөгжүүлжээ. Өнөөдөр тус компани үйлчилгээний бизнесээс жилд 100 тэрбум долларын орлого олж байна.

Шинэ СЕО Ж.Тернус 2001 оноос Apple-д ажиллаж байгаа бөгөөд 2021 онд аппаратын инженерчлэл хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр iPhone, Mac, iPad, Apple Watch зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээх, хөгжүүлэх ажлыг хариуцаж байснаас гадна AirPods, iPhone 17, Pro, Pro Max, iPhone Air зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргахад оролцжээ.

Ж.Тернус бүтээгдэхүүний найдвартай байдал, экологид ээлтэй байдлыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байв. Түүний удирдлага дор дахин боловсруулсан хөнгөн цагаан, 3D хэвлэлтийн титан зэрэг шинэ материалуудыг гарган авснаар төхөөрөмжүүдийг засварлах боломж нэмэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 33 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 34 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 35 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 57 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 1 цаг 8 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 2 цаг 1 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 2 цаг 2 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 2 цаг 5 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 2 цаг 6 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 2 цаг 6 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 2 цаг 7 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 3 цаг 12 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 3 цаг 58 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 3 цаг 59 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 4 цаг 1 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 16 цаг 59 мин Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 19 цаг 45 мин Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 19 цаг 49 мин Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цаг 12 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог...
Top