x

Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо

Беларусийн теннисчин Арина Соболенко дэлхийн спортын “Лауреус” академиас шилдэг эмэгтэй тамирчинд олгодог 2025 оны шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ёслол өчигдөр Мадрид хотод болжээ.

2025 оны шилдэг эрэгтэй тамирчны шагналыг Испанийн теннисчин Карлос Алькарас хүртсэн байна.

Өдгөө 27 настай Соболенко 2024 оны 10 дугаар сараас хойш дэлхийн чансааг тэргүүлж байгаа бөгөөд 2025 онд АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Тэрбээр Эмэгтэй теннисчдийн холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд нийтдээ 24 удаа түрүүлсэн байна. Эдгээрээс Их дуулгын тэмцээнүүдэд 4 удаа буюу Австралийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн /2024, 2025/, АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд /2024, 2025/ тус бүр хоёр удаа аваргалжээ.

Дэлхийд нэртэй томоохон компаниуд, олон улсын сангууд 1999 онд "Лауреус" шагналыг бий болгосон байна. Шагналд нэр дэвшигчдийг эхлээд спортын сэтгүүлчид тодруулах ба дараа нь “Лауреус” академийн 50 гишүүн буюу өмнөх үеийн алдартай тамирчид саналаа өгдөг.

Оросын тамирчдаас 2007 ба 2009 онуудад уг шагналыг тулгууртай харайлтын тамирчин Елена Исинбаева гол номинацид хүртэж байв. Мөн “Оны чухал нээлт” ангилалд теннисчин Марат Сафин 2001 онд хүртжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top