x

AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа

AI-тай чаталсан түүх таны эсрэг "баримт" болж магадгүйг АНУ-ын хуульчид анхааруулж байна.

Сүүлийн үед хүмүүс зөвлөгөө авахаар хиймэл оюун ухаанд (AI) хандах нь эрс ихэссэн. Гэвч АНУ-ын өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэдээ хандаж, "Хэрэг төвөгт орооцолдсон эсвэл шүүхээр асуудал шийдэгдэх гэж байгаа бол AI чатботыг хамгийн дотнын, нууц хадгалдаг найзаа гэж бүү андуураарай" хэмээн анхааруулж байна.

Энэхүү анхааруулга Нью-Йорк хотын нэгэн шүүгчийн гаргасан шийдвэрээс үүдэлтэй аж. Дампуурсан санхүүгийн компанийн захирал асан нэгэн эр үнэт цаасны луйврын хэрэгт холбогдохдоо AI-тай чаталсан түүхээ прокуророос нуух гэж оролдоод бүтэлгүйтжээ. Гэвч шүүгч тэрхүү чатыг нь прокурорт баримт болгож өгөхийг тушаасан байна.

Үүнээс улбаалан өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэдээ: "Claude эсвэл ChatGPT-тэй бичсэн бүх зүйлийг тань прокурорууд эсвэл шүүх бүрэлдэхүүн баримт болгож шаардах эрхтэй" гэж анхааруулж байна.

Угтаа үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгөө ярилцсан бүх зүйл "нууц" байх ёстой бөгөөд үүнийг шүүх дээр баримт болгож ашиглахыг хориглодог. Гэтэл AI чатбот бол өмгөөлөгч биш. Тиймээс та AI-тай юу ч ярьсан тэр нь "хуулийн хамгаалалтгүй" гэж анхааруулах болжээ.

АНУ-ын томоохон хуулийн фирмүүд үйлчлүүлэгчдэдээ: "Бидний өгсөн зөвлөгөөг AI-тай битгий хуваалц. Хэрэв та өмгөөлөгчийнхөө хэлсэн зүйлийг чатботод бичиж оруулбал тэрхүү мэдээлэл маань нууцлалаа алдаж, шүүх дээр таны эсрэг ашиглагдах эрсдэлтэй" гэж сануулж байна.

Бодит жишээ: Брэдли Хеппнер гэгч эр Claude чатботыг ашиглаж, өөрийнхөө хэргийн талаар өмгөөлөгчдөдөө танилцуулах тайлан бэлтгэжээ. Прокурорууд үүнийг нь мэдээд, чатны түүхийг хуваалцахыг шаардсан байна. Хеппнерийн өмгөөлөгчид "Энэ бол өмгөөллийн тактик агуулсан нууц бичиг" гэж маргасан ч шүүгч зөвшөөрөөгүй аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 2 цаг 24 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 25 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 2 цаг 26 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 28 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 2 цаг 37 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 14 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 5 цаг 16 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 5 цаг 17 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 18 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 6 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 6 цаг 50 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 6 цаг 52 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 7 цаг 11 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 7 цаг 26 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 7 цаг 31 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 9 цаг 0 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 9 цаг 2 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 9 цаг 2 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 9 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 5 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top