x

УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, тус зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус байгууллагын гол чиг үүрэг болох төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн цахим системийг баяжуулалтад томоохон шинэчлэл хийж, энэ хүрээнд 2025 оноос төрийн албан хаагч бүр нэгдсэн мэдээллийн санруу нэвтэрч, цахим хувийн хэрэгтэйгээ танилцаж, холбогдох мэдээллээ үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг болсон гэв. 2025 оны улсын нэгдсэн тоо бүртгэлээр 4330 төрийн байгууллагад 213611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ажиллах хүчний 14.5, нийт хүн амын 6.0 хувийг бүрдүүлж байна гэв. Гэхдээ 2024 онтой харьцуулахад албан хаагчдын тоо 5.9 хувиар буурсан гэж байлаа.

Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 28 удаа нэмэлт, өөрчлөлт орсны дийлэнх хувь нь албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний өөрчлөлттэй холбоотой гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдаад цаашид энэ асуудлыг нэг мөр цэгцлэх, сургалт болон төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хуульчилж, батлан мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хөндөж, тулгамдсан асуудлуудынхаа гарц, шийдлийн талаар санал хэлсэн.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монголчууд төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг. Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай гэж ерөөдөг ард түмэн. Гэсэн хэдий ч сүүлийн үед төрд итгэх ард түмний итгэл сулраад байна. Энэ бүхэн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж тангараг өргөн зүтгэдэг албан хаагчдын ёс зүй, хандлага, чадвар, мэдлэг боловсрол, туршлагатай холбоотой. Иймд Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл энэ асуудалд онцгой анхаарч, бодитой дүгнэлт хийж, Монгол Улсын төрийн албанд бодлогын томоохон цогц шинэчлэл хийх цаг болсон гэв.

Нөгөөтээгүүр, төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэчлэлийг эрчимжүүлж, үүнтэй уялдуулан цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуульд бодлогын шинэчлэл хийхэд чиглэсэн санал боловсруулах чиглэлийг Төрийн албаны зөвлөлд өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top