x

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогтод энэ сарын 20-нд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 74-т “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэх хүрээнд хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж байгаа аж.

Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд анх батлагдаж улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/12 дугаар тушаалаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үнэлгээний тайланг хийхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу тус хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох нөхцөл үүссэн тул Ажлын хэсэг хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах нь зүйтэй гэж үзжээ.

Уг хуулийн төслийг боловсруулахдаа сүүлийн жилүүдэд Улсын нисэхийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудад улсын агаарын хөлөг шинээр авч ашиглах үйл ажиллагааны цар хүрээ улам нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, тэдгээрийн чиг үүргийг хуулиар тодорхойлох, улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан заах, улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэх болон улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн гэж тайлбарлаж байлаа.

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг оруулсан байна. Тухайлбал:

-Улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх хүрээнд УИХ, Засгийн газрын бүрэн эрх болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон;

-Хуулийн үйлчлэлд хамаарах Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг;

-Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг;

-Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулах харилцааг нарийвчлан зааж, улсын нисэхийн аюулгүй байдал, нислэгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын талаарх харилцааг боловсронгуй болгох зэрэг эрх зүйн зохицуулалтыг нэмж тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас онцлогтой болсон гэж үзэж байна.

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардахгүй бөгөөд улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох ач холбогдолтой юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 44 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 44 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 45 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 1 цаг 1 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 1 цаг 7 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 34 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 1 цаг 34 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 1 цаг 35 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 1 цаг 37 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 1 цаг 38 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 2 цаг 23 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 2 цаг 23 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 2 цаг 24 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 28 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 28 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 2 цаг 29 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 2 цаг 30 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 2 цаг 31 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 2 цаг 31 мин Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 14 цаг 52 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top