Японы Мэргэжлийн сүмо бөхийн Монгол сүмочид хамтран Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүллээ.
Их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачлагаар эхлүүлж буй уг ажлын ерөнхий төсөв нь 4 сая гаруй ам.доллар болж байгаа аж. Монголын талаас газар олгох асуудлыг шийдээд өгвөл энэ онд багтаан барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Мэргэжлийн сүмо бөхчүүд Япондоо маш их нэр хүндтэй байдаг бөгөөд монгол сүмочдын эхлүүлж буй уг ажлыг японы олон биенесмэнүүд энэхүү санаачлагыг дэмжихээ илэрхийлсэн байна.