x

Сурагчдын дунд "UB Robot Challenge-2026" тэмцээн боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge-2026” тэмцээн боллоо.

Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Боловсролын газар болон Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцлоо. Тодруулбал, сурагчид үндсэн 14 төрөлд мэдлэг, ур чадвараа сорьсон юм.

  1. Уралдааны робот
  • Цагаан шугам дагадаг робот /ахисан түвшин/
  • Цагаан шугам дагадаг робот /6-12-р анги/
  • Lego шугам дагадаг /6-10-р анги/
  1. Тулааны робот
  • Сумо робот /радио удирдлагатай 3 кг/
  • Сумо робот /автомат удирдлагатай 3 кг/
  • Мини сумо робот /автомат удирдлагатай 500 гр/
  • Мини сумо робот /радио удирдлагатай 500 гр/
  • Лего сумо робот /автомат 1 кг, 6-10-р анги/
  • Микролион сумо робот /радио удирдлагатай, микролион сет, 2-5-р анги/
  • Микролион хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 2 робот, микролион сет, 2-5-р анги/
  • Америк хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 3 робот, 3 кг/
  1. Даалгавар гүйцэтгэх робот
  • Lego unknown /2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6-10-р анги/
  • Дроны төрөл /радио удирдлагатай/
  • Дроны төрөл /автомат/

Тэмцээний үйл ажиллагааг нээн нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр “Өнөөдөр энд цугларсан оролцогчид бол маргаашийн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчид билээ. Та бүхний бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа бүхэн улс орны хөгжил дэвшлийн үндэс болно гэдэгт итгэл төгс байна. Иймд оролцогчид та бүхнийг мэдлэг, ур чадвараа дайчлан багаар үр дүнтэй хамтран ажиллаж, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг гарган амжилттай ажиллахыг хүсье” хэмээв.

Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хүрэлцэн ирсэн оролцогч, шүүгч, зочдод талархал илэрхийлэн “Нийслэлээс шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр роботын тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж байна. Ингэснээр инженер, технологийн чиглэлд сонирхолтой сурагчид уг тэмцээнд оролцож, цаашид Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нээгдэх юм” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.225)
    Тагнуулч бгоно гэж хуураад орхисон энэ хүмүүсээ эхнээс нь өөд нь татаж авах болоогүй юу
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 36 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 36 мин Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 39 мин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал болж байна 40 мин Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна 40 мин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 45 мин Төв аймагт "Монголын археологи, угсаатны үндэсний музей" баригдаж байна 46 мин ЦЕГ-аас архины зохисгүй хэрэглээний эсрэг "Амьдралд хайртай" аяныг эхлүүллээ 47 мин Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй 47 мин Нөөцийн махны үнийг нэмж, бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгохоор шийдвэрлэлээ 50 мин Дунд гол руу бохир ус цутгаж байсан зөрчлийг таслан зогсоолоо 53 мин Эрх баригчдын дотоод сөргөлдөөн ДЦС 5, трамвай төслийг зогсоох уу? 3 цаг 12 мин Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо 3 цаг 29 мин Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна 3 цаг 29 мин Маргаашаас суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ 3 цаг 30 мин Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа 3 цаг 32 мин Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя 3 цаг 59 мин Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламентад тайлангаа тавиагүй байгаа 4 цаг 51 мин Эрдэнэтийн 49 хувь эзэндээ буцаж таарах нь шиг байна 4 цаг 57 мин МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурал тавдугаар сарын 15-нд болно 5 цаг 13 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top