x

Трамп Ирантай хийх дайны зардлыг Арабын орнуудаар төлүүлэх сонирхолтой байна гэж АНУ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдэн арван тэрбум ам.доллароор хэмжигдэж буй Ирантай хийж буй дайны зардлыг Арабын орнуудаар төлүүлэх хүсэлт гаргаж магадгүй байгааг Цагаан ордноос мэдэгдлээ.

Трампын хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливиттээс даваа гарагт сэтгүүлчид 1990 оны Персийн булангийн дайны үеэр АНУ-ын холбоотнууд Вашингтоны цэргийн ажиллагааг санхүүжүүлэхэд тусалж байсантай адил Арабын орнууд энэ дайны зардлыг төлөх ёстой эсэхийг асуусан байна.

Ливитт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Ерөнхийлөгч тэднээс ингэж шаардахыг нэлээд сонирхож байгаа гэж би бодож байна. Би түүний өмнөөс урьдчилж дүгнэлт хийхгүй ч энэ бол түүнд байгаа санаануудын нэг бөгөөд энэ талаар та бүхэн удахгүй түүнээс илүү дэлгэрэнгүй сонсох байх" гэжээ.

Персийн булангийн дайны үеэр Кувейт болон түүний хөрш Арабын хэд хэдэн орны хүсэлтээр Иракийн түрэмгийллийг зогсоохын тулд АНУ олон арван улсаас бүрдсэн дэлхийн эвслийг тэргүүлж байв. Тухайн үед бүс нутгийн орнууд болон эвслийн гишүүд, тэр дундаа Герман, Япон зэрэг улсууд АНУ-ын оролцоог санхүүжүүлэхэд туслах зорилгоор 54 тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар 134 тэрбум ам.доллар) цуглуулж байсан түүхтэй.

Гэвч энэ удаад АНУ болон Израиль улсууд холбоотнууд болон бүс нутгийн орнуудыг оролцуулахгүйгээр Ирантай дангаараа дайтаж эхэлсэн юм.

Энэ сарын эхээр Трамптай ойр дотно харилцаатай барууны үзэлт тоймч Шон Ханнити гал зогсоох аливаа хэлэлцээрт бараг 2000 орчим иран хүний аминд хүрсэн дайны зардлыг Иранаар төлүүлэх нөхцөлийг тусгах ёстой гэж мэдэгдсэн. Тэрээр "Энэхүү цэргийн ажиллагааны бүх зардлыг Америкт газрын тосоор эргүүлэн төлөхийг тэд зөвшөөрөх ёстой" гэжээ.

Харин Ираны зүгээс дайны хохирлын нөхөн төлбөрийг АНУ-аас шаардахыг өөрсдийн нөхцөлүүдийн нэг болгон тавьсан байна. Иран улс АНУ болон Израилийн цохилтын хариуд Ойрхи Дорнод даяар пуужин болон нисгэгчгүй онгоцоор хариу довтолгоо хийсээр байгаа юм.

Ираны албаны хүмүүс бүс нутаг дахь АНУ-ын объектуудыг онилж байгаа гэж мэдэгдсэн боловч Тегеран Персийн булангийн хэд хэдэн оронд зочид буудал, нисэх онгоцны буудал, эрчим хүчний дэд бүтэц зэрэг иргэний байгууламжууд руу халдлага үйлдсэн байна.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн энэ сарын эхээр мэдээлснээр, албаны хүмүүс Конгрессын гишүүдэд хаалттай сонсголын үеэр дайны эхний зургаан өдрийн зардал 11.3 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгджээ. Стратеги, олон улсын судалгааны төвийн тооцоолсноор мөргөлдөөний 12 дахь өдөр гэхэд энэ тоо 16.5 тэрбум ам.доллар болж өссөн байна. Дайн 31 дэх өдрөө үргэлжилж байгаа тул энэхүү зардал одоо хамаагүй өндөр болсон нь гарцаагүй юм.

Цагаан ордон Иран дахь цэргийн ажиллагааг санхүүжүүлэх, Пентагоны сум, галт зэвсгийн нөөцийг нөхөх зорилгоор Конгрессоос дор хаяж 200 тэрбум ам.долларын нэмэлт цэргийн зардал хүсэж байна.

АНУ-ын цэргийн шууд зардлаас гадна Иран улс Ормузын хоолойг хааснаар дэлхийн эрчим хүчний үнэ огцом өсөхөд хүрэв. Америкийн автомашины холбооны (AAA) мэдээлснээр АНУ-д нэг галлон (3.8 литр) шатахууны дундаж үнэ одоо 3.99 ам.доллар болсон нь дайн эхлэхээс өмнөх үеэс 1 гаруй ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Даваа гарагт Ливитт эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй хохирлыг Ираныг сулруулснаар олох ашиг тус нөхнө гэсэн Трампын засаг захиргааны байр суурийг дахин нотлов. Тэрээр сэтгүүлчдэд "Бидний дахин дахин хэлж буй гол санаа бол: Иран улсаас АНУ, манай цэргүүд болон бүс нутаг дахь холбоотнуудад учруулж буй аюул заналыг эцэслэх урт хугацааны үр ашгийн төлөөх богино хугацааны үйлдэл, богино хугацааны үнийн хэлбэлзэл юм" гэж хэлжээ.

Харин Ираны зүгээс дипломат хэлэлцээний дундуур эхэлж халдлагад өртсөн бөгөөд АНУ болон бүс нутагт ямар ч аюул занал учруулаагүй гэж мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Al Jazeera

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 5 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 14 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 28 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 47 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 7 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 12 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 17 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 43 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 30 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 14 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 21 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 34 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 41 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 47 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top