x

Г.Ариунболор: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ-д хадгалагддаг атал нам шийдэж, парламент баталдаг боллоо

Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ

Улс төр судлаач Г.Ариунболортой ярилцлаа.

-МАН-ын бага хурал ням гарагт болж, дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудлыг хэлэлцлээ. Ойрхон хуралдаж, засаг амархан солигдож буй энэ нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын түүхэнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтвортой засагласан гэж өнгөрсөн жил түүнийг огцроход хэвлэл мэдээллийн хэрэгсэл дурдаж байсан. Ганцхан Г.Занданшатарын Засгийн газар ч биш, өмнөх олон Засгийн газрын оршин тогтнолын хугацаа 1.5-2 жил байсан.

Энэ удаад мөн л болдог зүйл болж буй мэтээр олон нийт хүлээн авч буй нь улс төрийн соёл Монголд хэр “бүдүүлэг” төлөвшин тогтсоны илэрхийлэл болж байна. Нөгөөтэйгүүр засаглалын онолд тогтвортой байна гэдэг нь сайн байна гэсэн үг биш хэмээн тодорхойлдгийн адилаар энэ удаагийн Засгийн газрын амьдралын мөчлөг нь эрх баригч намын дотоод хямралын толь болсон гэж хэлж болохоор байна. МАН 100 жилийн түүхтэй гэх ч арга барил, улс төрийн өрсөлдөөний хэв шинжээ өөрчлөх хүсэлгүй байгаа нь залуу удирдагчтай болсон ч хуучин аргачлалаар явж буйгаас харагдаж байна.

Эрх баригч намын дарга Ерөнхий сайд байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй байтал парламентыг даргалж, засаг удирдах сонирхолгүй байгаагаас улс төрийн намын өөрийнх нь дотоод зөрчил, ойлголцолд хүрээгүй байдал ил харагдаж эхэлсэн гэж болно. Угтаа бол эрх баригч намын удирдлагууд нэг цонхоор нэгэнт харж чадахгүй болсон байна. Өчигдөр болсон МАН-ын бага хуралд ч бид шүүмжлэлтэй хандах учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Засгийн газрыг өөрчлөх, Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх Улсын Их Хуралд хадгалагддаг. Гэтэл орчин үед эхлээд нам шийдээд дараа нь Их хурал түүнийг зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирсны тод илрэл нь МАН-ын бага хурлаар бүх томилгоог шийддэг байдал юм.

-Эрх барьж байгаа нам гэдэг утгаараа хурлаар шийдэх нь зөв биш үү?

-Ихэнх хүмүүс ингэж харж байгаа юм. Гэтэл уг нь УИХ гэдэг институт Үндсэн хуулиар тогтоон бэхжүүлсэн дээд байгууллага. УИХ-ыг олон улс төрийн нам нэгдэж нийлж бүрэлдүүлж байгаа ч улс төрийн нам парламентын дээр засаглах учиргүй буюу ийм хуулийн зохицуулалт байхгүй. УИХ жишээ нь, МАН-ы бага хурлаас санал болгосон нэр дэвшигчийг батлахгүй байж болох ч эрх хэмжээтэй. Одоогийн нөхцөл байдлын тухайд эрх барьж байгаа олонх учраас хүчээр ч болов баталчхаад байна. Яваандаа энэ байдал улам бүр даамжирсаар байвал Монголд парламентын дархлаа бүрмөсөн устах уу гэдэг асуултыг хүртэл олон улсын судлаачид тавиад эхэлсэн байна. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн гэх байгууллага УИХ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг.

Жишээ нь, энэ мэт дархлаа болон Үндсэн хуулийн хэрэгжилт дээр энэхүү судалгааны байгууллага үнэлгээ хийж, тэр олон ажиллаж буй судлаачид үр дүнгээ парламентат ёсыг бэхжүүлэх чиглэлд олон нийтэд хуваалцдаг баймаар байгаа юм. Гэтэл парламентад хэн олонхоороо засаглаж байна, тэдэнд таалагдсан судалгаа л хийдэг байгууллага болж хувирсанд судлаачийн хувьд, хууль эрх зүйн мэргэжилтэй хүний хувьд их харамсдаг. Энэ тал дээр уг нь бол хуучин Р.Болд зэрэг судлаачид ихээхэн хэлж захидаг байсныг МАН-ын тухайн үеийн удирдлагууд ч санаж байгаа байх. Харин орчин цагт улс төрийн ууган хүчнийг удирдаж байгаа “залуу” гэх боловч залуу биш хүмүүс энэ талын үр нөлөөг төдий сайн олж харахгүй, нам бол улс гэж харсаар байна шүү дээ.

-Ерөнхий сайдын асуудал ингээд МАН-ын бага хурлаар ямар ч байсан шийдэгдлээ. Харин УИХ-ын даргын хувьд та ямар прогноз харж байна вэ?

-Энэ асуудал бас л анх удаа үүсээд буй асуудал биш. Өмнө нь 2016 онд МАН парламентад үнэмлэхүй ялалт байгуулж, олонх болсноор тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших прогнозоо бодож гүйцэтгэх эрх мэдлээс татгалзаж Ж.Эрдэнэбатыг Засгийн газрын тэргүүнээр бага хурлаараа томилсон тэр цагаас эрх баригч намын мордохын хазгайг нэг мөр тавьж орхисон. Тэр жишгийг ч одоо Н.Учрал дагаж “тэгж болдог” гэх ойлголтоор явж байна. Гэтэл үр дүнд нь Монголд дуусашгүй улс төрийн хямрал нүүрлэсэн, засаг тогтворгүйн улмаас инфляци өсөж, төрийн худалдан авалт, санхүү төлөвлөлт гээд олон зүйлийн хөөсрөл, доголдол үүссэний горыг бид одоо ч халаасаараа, цалингаараа төлсөн хэвээр байна. Олон хүн ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар өрсөлдөнө гэж таамаглаж байгаа ч Н.Учрал өөрийн хүнээ өрсөлдүүлэхээр УИХ-ын даргын суудалтай зууралдсаар байж болох өнцөг харагдаж байна.

Учир нь Засгийн газрыг толгойлоод эхэлбэл гүйцэтгэгч болох учир даргалах боломж хязгаарлагдмал болох өнцгийг Н.Учралын талаас харсан байж болно. Энэ ч өнцгөөрөө сөрөг хүчин болох Ардчилсан намын одоогийн хүргүүлж буй шаардлага, эсэргүүцэл байгаа оносон. Хэрэв МАН-ын дарга УИХ-ын даргаас огцрох шийдвэрийг МАН-ын хурлаар олонхоор гаргавал мэдээж дараагийн спикет МАН-аас тавигдаж таарна. Хамгийн боломж магадлал өндөртэй нь одоогоор олон сонгогдсон гэдэг шалгуур болон туршлагаар харвал, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан нарын хувилбар байна. Гэвч эдгээр гишүүдээс С.Амарсайхан нам доторх дэмжлэг сул байх магадлалтай. Учир нь түүнийг өмнөх Засгийн газрын үед кабинетын эсрэг дуугарсан гэх шалтгаанаар чөлөөлсөн нь энэ намд “таалагдахгүй байгаа учир яв” гэдэг дүрэм үйлчилдгийн тод жишээ.

Харин Ж.Бат-Эрдэнийн хувьд хоёр удаа Засгийн газарт сайдаар ажилласан тул дотоод дэмжлэг тун бага байх магадлалтай. С.Бямбацогтын хувьд чадварлаг, сайн менежер гэх мэт пиар пропаганда хэвлэлээр ихээхэн явж байна. Мэдээж төлбөртэй байх магадлал өндөр. Гэлээ ч ЗГХЭГ-ын дарга, сайд гээд хашиж болох олон албан тушаал бүрт явж байдаг Ховдын угшилтай энэ хүнийг нам нь дотооддоо дэмжих эсэх нь мөн л эргэлзээтэй. Одоогийн бүлгийн дарга Ж.Батжаргалын хувьд нас болон парламентын хар хүний туршлага зэргээр дотооддоо бүлгийн дарга авсныг үзвэл дотоод дэмжлэгээр гарч ирэх өндөр магадлалтай. Түүгээр зогсохгүй тэрээр 68 гишүүнтэй бүлгийг даргалж байгаагийн хувьд бидний хэлж заншсанаар “кнопоо хайрцаглах” өндөр боломжтой. Чухам эдгээр хүмүүсийн лоббид орох уу, орохгүй юу гэдгийг МАН-аас сонгогдсон 68 гишүүн л шийдэх болчихоод байна.

-Та түрүүн яриандаа хэд хэд дурдлаа. МАН-ын хурал биш, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд томилгоог шийддэг байх ёстой гэж. Тэгвэл яг бодит сонгодог зөв агуулгаараа парламент яаж энэ эрхээ хэрэгжүүлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурал нь гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх, хянан шалгах, хариуцлага тооцох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, Ерөнхий сайдыг томилж, түүний санал болгосон Засгийн газрын гишүүдийг баталснаар гүйцэтгэх засаглал парламентын итгэл дээр суурилдаг. Үүний зэрэгцээ парламент нь асуулга, сонсгол, шалгалтын механизмаар дамжуулан Засгийн газрын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд итгэл үзүүлэхгүй байх замаар огцруулах эрхтэй байдаг. Энэ нь парламентын засаглалын онол дахь “хамтын хариуцлага” болон “хяналт-тэнцлийн зарчим”-ыг илэрхийлдэг. Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл хамгийн зөв засаглаж буй парламент гэдэг нь зөвхөн Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй байхаас гадна бодит, үр нөлөөтэй хяналт хэрэгжүүлэх чадвартай байхыг хэлнэ.

Жишээлбэл, Герман улсын парламентын загвар нь “бүтээлч итгэл үл үзүүлэх” механизмаараа онцлог бөгөөд энэ нь Засгийн газрыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг зэрэг дэвшүүлж тогтвортой байдлыг хадгалдаг. Харин Их Британи зэрэг оронд парламентын уламжлал, намын сахилга бат нь Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол судлаачдын дүгнэлтээр, парламентын үр нөлөө нь зөвхөн эрх зүйн зохицуулалтаас бус, намын тогтолцоо, улс төрийн соёл, ил тод байдлын түвшнээс шууд хамаардаг. Иймд Монгол Улсын хувьд хамгийн оновчтой хувилбар нь парламентын хяналтын механизмыг бэхжүүлэх, байнгын хороодын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоо болон нээлттэй өгөгдөлд суурилсан ил тод байдлыг өргөжүүлэхэд оршино. Эцэст нь, хамгийн зөв парламент бол эрх мэдлийг төвлөрүүлэх бус, тэнцвэржүүлж, хариуцлагыг бодитоор хэрэгжүүлдэг, иргэдийн итгэлийг хадгалж чаддаг институци юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... "Хараал хүрсэн хот" Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top