x

Д.Жаргалсайхан: Ёс зүйтэй байх нь зөв ч Ерөнхийлөгчийн хууль цаг үеэ олсонгүй

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чуулган завсарласан хугацаанд та ямар ажлууд амжуулав. Өргөн барихаар төлөвлөж, ажиллаж байгаа хуулийн төсөл юу байна вэ?

-Намрын чуулган завсарласны дараагаар тойрогтоо, орон нутагтаа очиж ажиллалаа. Ард иргэддээ УИХ-аас гарсан тогтоол шийдвэр, хуулийг танилцуулж, төсөвт хийгдэж байгаа ажлуудыг түргэн шуурхай орон нутагтаа зохион байгуулах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудтай ярилцлаа. Орон нутагт бол улирлын чанартай л ажил явдаг шүү дээ. Тендер нь зарлагдаж дуусахгүй байсаар дулааны улирал дуусчихдаг. Эсвэл яг зарлагдаад дуустал төсөв мөнгө нь татагдчихдаг. Ийм байдал орон нутагт маш их гарч байна. Мөн дээрээс нь орон нутгийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн албан хаагчид тэнд очиж ажиллах боломжийг нэмэгдүүлэх тал дээр нэлээд ажил хийж, судалгаануудыг явууллаа.

Тэр ч үүднээсээ Орон сууцжуулалтын тухай хуулийг миний бие санаачлаад ажиллаж байна. Энэ хаврын чуулганаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран өргөн барихаар төлөвлөж байгаа.

-Энэ өдрүүдэд танай намын дотоод сонгууль явагдаж байгаа. Таны хувьд хэрхэн яаж оролцож байна. Дотоод сонгуулиа хэр болж байна гэж бодож байна вэ?

-Манай намын хувьд хүссэн хэн нь ч очоод нэрээ дэвшүүлж оролцох боломжтой байдгаараа онцлог. Тийм ч учраас миний бие намынхаа Үндэсний бодлогын хороонд нэр дэвшин өрсөлдөж байна. Мөн Баянхонгор аймгийнхаа дотоод сонгуулийн Дэд зөвлөлийг удирдаад, намынхаа сонгуулийг зохион байгуулаад явж байна. Өнөөдөр/өчигдөр/-ийн байдлаар сумууд хурлаа хийчихсэн, аймгийн намын хорооны гишүүд тодорчихсон байдалтай байна. Манай аймгийн хувьд одоогоор ямар нэгэн хэрүүл тэмцэл, элдэв маргаан гарсан зүйл алга. Маргааш/өнөөдөр/ намын Үндэсний бодлогын хорооны гишүүнийг сонгох аймгийн намын хороо хуралдана. Мөн аймгийн намын даргыг сонгох сонгууль болно. Улсын хэмжээнд ч намын маань дотоод сонгууль өргөн хүрээнд эмх цэгц, зохион байгуулалт сайтай явагдаж байна гэж харж байгаа.

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байна. Уг хуулийн төсөлтэй бүрэн танилцаж амжсан уу?

-Хуулийн төслийг өргөн барьсан гэж байгаа ч бидэнд танилцуулга байдлаар одоогоор ирээгүй байгаа. Гэсэн ч олон нийт, хүмүүсийн ярьж байгаа мэдээллээс харж байхад ер нь бол ёс зүйтэй байх нь зөв шүү дээ. Харин тэрийг далимдуулж, Их хурлын гишүүний эрхэнд халдаж, дарамт шахалт үзүүлэх байдлаар хандаж болохгүй. Хийх нь зөв ч гэсэн тухайн ажлыг яаж хийх вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг. Түүнээс биш ёс зүйгүй байгаад байх нь нөгөө талдаа хэцүү л байна. УИХ-ын гишүүн гэчихээд Төрийн ордондоо согтуу байдаг, эсвэл янз бүрийн үг хэлж байдаг. Энэ нь эргээд нйигэмд маш буруу үлгэр дуурайл болно. Намайг хэн хэлэх вэ, хариуцлага хүлээхгүй юм чинь гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Тэгэхээр ёс зүй талаасаа хууль дүрэмтэй байх шаардлагатай гэж бодож байгаа. Гэвч энэ хууль цаг үеэ арай олсонгүй юу. Хүмүүс буруугаар их ойлгохоор байна уу гэж харж байна. Түүнээс биш энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гээд байгаадаа биш.

-Ёс зүй гэдэг их өргөн хүрээтэй ойлголт, юу ч хамруулж болно. Тийм болохоор хуульчлах нь зохисгүй. Хуульчиллаа гэхэд гишүүдийг ямар нэгэн асуудалд зохион байгуулалттайгаар оруулдаг байдал бий болох вий гэсэн болгоомжлол байх шиг байна шүү дээ?

-Харин ийм болгоомжлол хаа хаанаа байгаа учраас энэ цаг үед оруулж ирж байгаа нь цагаа олсонгүй юу л гэж үзээд байгаа юм.

-Цаг үеэ олсонгүй гэдэг нь яг ямар учиртай юм бэ?

-Одоо чинь намуудын хоорондох байдал, элдэв хагаралтай, улстөржилт ихтэй их л тогтворгүй цаг үе байна шүү дээ. Засгийн газар нь солигдчихсон, УИХ-ын даргаа ч шинээр сонгочихсон л сууж байна. Ийм үед энэ хууль орж ирж байгаа нь засаг төрийг улам тогтворгүй болгох, айдаст автуулах, зарим гишүүний бүрэн эрхэд нь халдах асуудал гарах вий л гэж болгоомжлоод байгаа юм.

-Ардчилсан намын хувьд УИХ-ын даргыг ажлаа өгөх ёстой гэсэн шаардлага тавьж, өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд суугаагүй. Чухам ямар учиртай ийм шаардлага тавьж байгаагаа тодорхой тайлбарлаж өгнө үү. Чуулганы хуралдаанд суухгүй байгааг тань нийгэм шүүмжлээд байна шүү дээ?

-Зөвхөн өнөөдөр л Н.Учралын асуудлыг яриад байгаа зүйл биш. Н.Учрал гэдэг хүнийг МАН-ын дарга болохоос өмнө л яригдаж эхэлсэн. Манай Х.Тэмүүжин гишүүн энэ хуулийн төслийг өргөн барина. Нэг намын дарга нь УИХ-ын дарга байх нь зохимжгүй. Бусад намуудаа үгүйсгэсэн, боломжийг нь дутуу олгосон, улстөржүүлсэн байдал бий болно гээд ярьж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга орон нутагт ажиллаж, ард түмэнтэй уулзалт хийхдээ ер нь л намынхаа үйл ажиллагаа руу орчихдог. Чуулган дээр ч хэлж байгаа үгээрээ Засгийн газрын ажил руу орсон, нэг намын мөрийн хөтөлбөрийг барьсан байдалтай байна. Тийм ч болохоор энэ асуудал дахин хөндөгдөж байгаа юм.

-Нөгөө талдаа түүнийг УИХ-ын даргаар томилоход танай намын 19 гишүүн дэмжиж санал өгсөн. Тэгсэн байж одоо ийм акц хийж байгаа нь зохисгүй гэдэг зүйлийг ярьж байна?

-Гол нь бид хуулийн төслийг л хэлэлцүүлээд байгаа юм шүү дээ. Гэтэл одоо болтол тэр хуулийн төслийг оруулж ирэхгүй байна. Энэ чинь л өөрөө асуудал. Нэг хуулийн төсөл өргөн барихаар оруулж ирдэггүй. Улстөржүүлж, гацаадаг, нэг талыг баримталж байгаа юм. Өмнө нь бид дэмжсэн байж болно. Учир нь энэ засаг төрийг хурдхан шиг эмх цэгцэнд нь оруулъя л гэсэн. Харамсалтай нь түүнээс хойш дээр хэлсэн шиг асуудлуудыг гаргаад байгаа учраас л бид эсэргүүцээд, хуулийн төслийг оруулж ирж хэлэлцүүл гээд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 7 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 2 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 24 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 13 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 13 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 2 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 19 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 14 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top