x

Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа

Маргааш Берлин-Бранденбург олон улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд ажил хаях тул лхагва гаргийн бүх тогтмол нислэг цуцлагдсан байна. Иймээс тасалбараа өөрчлүүлэх, нислэгийн өөр хувилбарыг сонгохын тулд агаарын тээврийн компаниудтай холбогдохыг зорчигчдод зөвлөжээ.

Тус нисэх буудлаас 18-ны өдөр 445 нислэг хөөрч буух хуваарьтай байсан бөгөөд ажил хаялтын улмаас 57 мянга орчим зорчигчдын хувьд нислэг хойшилж байна.

Өчигдөр Германы нисэх буудлын ажилтнуудын Ver.di гэдэг үйлдвэрчний эвлэлийн холбооноос Берлин-Бранденбургийн 2 мянга орчим ажилтанд хандан нэг өдрийн сануулах ажил хаялт явуулахыг уриалжээ. Ver.di-гийн зүгээс ажилчдын цалинг 6 хувиар буюу сард 250 еврогоос багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бол нисэх буудлын захиргаа үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр дахь шатны хэлэлцээний явцад ажил олгогчдын зүгээс 2028 он эцэс хүртэлх хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар цалинг нэмэгдүүлэх санал тавьжээ. “Энэ нь жилд 1 орчим хувийн өсөлт болох бөгөөд үнийн өсөлтийг тооцвоос ажилтнуудын бодит орлого буурна гэсэн үг” хэмээн хэлэлцээнд оролцож буй Ver.di-гийн төлөөлөгч Хольгер Рёсслер мэдэгдсэн байна.

Берлин-Бранденбургийн оператор компанийн ерөнхий захирал Алетта фон Массенбах хэлэхдээ “Иранд дайн болж түгшүүртэй нөхцөл байдалд энэ ажил хаялт бол зохимжгүй үйлдэл мөн” гэлээ.

Дараагийн үе шатны хэлэлцээг энэ сарын 25-нд хийхээр товложээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 32 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 1 цаг 42 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 1 цаг 56 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 2 цаг 28 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 2 цаг 38 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top