x

О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна

Хуульч, өмгөөлөгч О.Билгүүнтэй ярилцлаа.

-Зарим судлаач нар манай нийгэм давхар удирдлагатай болсон хэмээн ярьж байна. Ерөнхийдөө сошиалд олон дагагчтай дуучин, жүжигчин, инфлүүнсерүүд нийгмийн сэтгэл зүйг удирдаж байна уу?

-Тийм. Энэ нь яаж илэрч байна вэ гэхээр өнөөдөр аливаа салбарын асуудлыг инфлүүнсер, эсвэл олны танил дуучин, жүжигчид буюу мэргэжлийн бус хүмүүс мэддэг юм шиг ярьж, мэдээлэл түгээж байгаа юм. Үүнд нь манай иргэд ямар ч шүүлтүүргүйгээр итгэдэг. Тэдгээр хүмүүсийн ярьсан зүйлийг л үнэн гэж хүлээж авч, итгэдэг масс бий болж байна шүү дээ. Жишээ нь, эрүүл мэндийн салбарын нарийн эмзэг асуудлыг зүгээр л онлайн шоп ажиллуулдаг, 10 мянга орчим дагагчтай хүссэн хүн ярьдаг болчихсон. Энэ бол манайд хамгийн нийтлэг тохиолддог кейс.

Цааш нь яривал, хууль зүйн салбарын асуудал буюу хуулийн хэрэглээг дуучин, жүжигчид “болно”, “болохгүй” хэмээн дүгнэж ярьж ч байсан удаатай. Мэдээж, ярих эрх хэнд ч нээлттэй. Гэхдээ дүгнэлт өгөх эрх хаалттай, хязгаарлагдмал гэдгээ манайхан ойлгодоггүй. Монгол Улсын хуулиар бол хуулийг зөвхөн хуульч тайлбарлах эрхтэй байдаг. Жишээлбэл, урлагийн хүмүүс, инфлүүнсерүүд зарим хуулийг тайлбарлаад, олон нийтэд мэдээлэл тараалаа гэж бодъё. Гэтэл дараа нь шүүхийн шийдвэр тухайн олны танил хүний ярьсан мэдээллийн эсрэг гарна. Тэгээд иргэдийн дунд хуульчид итгэх үү, инфлүүнсердээ итгэх үү гэх асуудал гарч нийгмийг талцуулах сөрөг үр дагавартай. Тиймээс энэ асуудал дээр инфлүүнсерүүд, олны танил хүмүүс болгоомжтой хандах ёстой. Өөр салбарын нарийн мэдлэг шаардсан асуудлыг хаа хамаагүй ярьж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Иргэд ч гэсэн мэргэжлийн болон олны танил хүмүүс хоорондын ялгааг сайн ойлгох хэрэгтэй юу?

-Тийм. Манай иргэд ч гэсэн яагаад хууль зүй, боловсрол, эдийн засаг гэх мэтчилэн салбар хариуцсан сайд, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажилладаг вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хэрэв тухайн салбарын асуудлыг хэн нэгэн жүжигчин, инфлүүнсерээр тайлбарлуулаад, дүгнэлт хийлгээд болчихдог байсан бол хууль зүй, боловсрол, эрүүл мэндийн сайд, мэргэжилтнүүд гэж байх шаардлагагүй шүү дээ. Иргэд өөрсдөө эдгээр эрх бүхий хүмүүсийг сонгож гаргаж ирсэн. Гэтэл дараа нь УИХ-ын гишүүд, сайд нар нь мэргэжлийн зүйл ярихаар “худал” гэх байдлаар үл итгэж, үгүйсгэдэг хандлага газар авч байна. Харин яг адилхан асуудлаар хэн нэгэн инфлүүнсер пост, бичлэг хийвэл шууд итгэдэг нийгмийн гажуудал бий боллоо.

Өнөөдөр олны танил хүмүүс ард түмэнд хүчтэй нөлөөлж байгаа учраас үүнийгээ буруугаар ашиглаж байна. Жишээ нь, сонгуулийн үеэр улстөрчид иргэдээс оноо авахын тулд олны танил хүмүүсийг ашигладаг маркетинг бий болчихсон. Нэг ёсондоо инфлүүнсер гэх нэр бүхий хэдэн хүмүүс мэдэхгүй, чадахгүй зүйлээ мэддэг, чаддаг мэтээр худал, хийрхэж ярьдгийг нь нийгмээрээ бараг хүлээн зөвшөөрлөө. Үүний үр дүнд нийгэмд үймээн самуун, талцал бий болж байна. Өнөөдөр манай нийгмийг сошиалд хүчээ авсан, олны танил хүмүүс л удирдаж байна. Хэн нэгэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд ч биш, зүгээр л олон дагагчтай цөөн хэдэн хүн иргэдийн сэтгэл зүйг хааш нь чиглүүлэхийг шийддэг болчихлоо. Энэ бол маш буруу.

-Ер нь ямар хор уршигтай вэ?

-Нэгдүгээрт, гадаадын хэн нэгэн хүн Монголын ямар ч хамаагүй инфлүүнсерт мөнгө төлөөд л нийгэмд үймээн самуун тарьж, хагаралдуулж, талцуулах боломж бүрдэнэ шүү дээ. Манай нийгэм ийм сул дорой юм шиг мессэжийг гадныханд өгөөд байгаа юм. Тиймээс хууль тогтоогчид үүнд анхаарах цаг ирсэн. Ялангуяа өөр салбарын мэдэхгүй зүйлээ мэддэг мэтээр ярьж иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхэлсэн үйлдэлд хариуцлага тооцдог хуулийн нарийн зохицуулалтыг яаралтай оруулж ирж батлах шаардлагатай. Үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдгээр халхавч хийсэн дурын наймаачин гарч ирээд хууль, эсвэл эдийн засаг, эрүүл мэндийн салбарын нарийн төвөгтэй зүйлийг тайлбарлаад байж болохгүй биз дээ. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл нийгмийн гажуудал л бий болно. Түүнээс биш сайн зүйлд огт хүрэхгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top