x

TIME сэтгүүлийн оны ОНЦЛОХ хүн: Редакци, уншигч хоёрын тэмцэл

АНУ-ын нэр хүндтэй TIME сэтгүүлийн редакци 2018 оны хүнээр “Үнэний төлөө дайнд” хэлмэгдсэн гэх хэвлэлийн ажилтнуудын нийтлэг дүр болох Турк дэх Саудын Арабын Ерөнхий консулын газар алагдсан тэрслүү сэтгүүлч Жамаль Хашоггиг нэрлэв. Харин TIME сэтгүүлийн уншигчид нь Дэлхийд алдар нэрээ олсон Өмнөд Солонгосын BTS бойбендын төлөө саналаа өгчээ.

Сонирхолтой нь “Оны хүний” хоёр хувилбар хэзээ ч хоорондоо таарч байсангүй. Сүүлийн жилүүдэд редакци, уншигчид хоёр хэрхэн тэмцэлдэж ирснийг танилцуулья.  

2017: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2017 онд Оны хүнээр #MeToo хаштаг дор нэгдсэн сексийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд оролцогсод болов. Харин уншигчдийн сонголт нь Саудын  Арабын хаан ширээ залгамжлагч ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд байлаа.

2016: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2016 оны хүнээр сонгуульд экс Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг ялсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тодорлоо. Уншигчид Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гэсэн сонголттой байв.

2015: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Грекийн өрийн асуудал ба Европын дүрвэгчдийн хямралыг зохицуулах гэсэн зүтгэл нь Германы канцлер Ангела Меркелийг Оны хүн болгожээ. Харин уншигчид Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ардчилсан намын Берни Сандерсийн төлөө саналаа өгчээ.

2014: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2014–2015 онуудад 11 гаруй мянган хүнийг авч одсон Эбола хижигтэй тэмцсэн эмч нарын нийтлэг дүрийг редакци сонгов. Уншигчид Энэтхэгийн эдийн засгийг сэргээхээр амлан сонгуульд ялсан Ерөнхий сайд Нарендра Модийг илүүд үзсэн байлаа.

2013: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Редакцийн оны хүн болгосон Ромын хамба Франциск Америк тивээс тодорсон анхны гэгээнтэн хамба болсон юм. Мөн тэр анхны иезуит урсгалын төлөөлөгч болов. Уншигчид исламист Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг унагахад чухал үүрэг гүйцэтгэсэн Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч, тэр үеийн Батлан хамгаалахын сайд Абдул-Фаттах ас-Сисийг сонгожээ.

2012: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Редакци Барак Обамаг сонголоо. Уншигчид өмнөх оных нь 12-р сард БНАСАУ-ын лидер болсон Ким Чен Уныг оны хүнээр нэрлэлээ.

2011: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Эсэргүүцэл гаргагчийн нийтлэг дүр редакцийн сонголт байв. “Арабын хавар”  хувьсгалт хөдөлгөөн түүнийг гаргаж иржээ. Харин уншигчид тэр үед Туркийн ерөнхий сайд байсан Режеп Тайипу Эрдоганы төлөө санал өгөв.

2010: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Facebookыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг редакцийн сонголт байв. Сүлжээний хэрэглэгчдийн тоо тэр жилд 400 сая хүнээс давжээ. WikiLeaks байгууллагыг үндэслэгч Жулиан Ассанж уншигчдийн сонголт байлаа. Түүний сайт Афганистан, Иракт явуулсан АНУ-ын компанийн тухай олон мянган нууц баримтыг гарган нийтэлсэн билээ.

2009: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

2007-2008 онуудын санхүүгийн хямралаар АНУ-ын Холбооны нөөцийн системийг толгойлсон Бен Бернанке Оны хүн гэж редакци сонголоо. Далдын 4chan веб-форумыг үндэслэгч Кристофер Пул уншигчдын сонголт болсон ба үндэслэл нь хакеруудын эвдэлсэн энэ сэтгүүлийн сайтыг тойрсон дуулиан байлаа.

2008: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны өнгөт арьстан Барак Обамаг редакци Оны хүнээр нэрлэв. Mario, Zelda, Donkey Kong гэх шүтээн болсон тоглоомуудыг зохиосон Японы дизайнер Шигэрү Миямото уншигчдын сонголт байлаа.

2007: Редакцийн сонголт | Уншигчдын сонголт

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тус орны эдийн засгийг бэхжүүлсэн, дипломат талбайд Оросыг дэлхийн гүрэн болгосон гэдгээр редакцийн сонголт болсон юм. Тэр жил уншигчид поп од, жүжигчин Rain нэрээр алдартай Чон Жи Хунд саналаа өгсөн байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 14 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 22 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top