x

Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Gen Z, Milennials, Boomers зэрэг үе хоорондын ялгааг ойлгох нь нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Үзэл бодол, үнэт зүйлийн хувьд онцлог, хүч түрэн гарч ирж байгаа Gen Z үеийн залуустай цагаан сар, уламжлалт баяр ёслолоо хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай ярилцлаа.

П.Хүсэлбаатар: 20 айл дундаас 10 мянган төгрөг өгсөн ганц айлд их баярласан

Gen Z үеийн төлөөлөл Пүрэвжавын Хүсэлбаатартай ярилцлаа.

-Сайхан шинэлж байна уу. Даага далантай, бяруу булчинтай, онд мэнд тарган тавтай оров уу?

-Сайхан шинэлж байна аа.

-Цагаан сар таны хувьд ямар ач холбогдолтой баяр вэ. Битүүний өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Цагаан сар бол өвөө, эмээ нар дээрээ очиж золгодог баяр юм. Өндөр настай ахмад буурлууд дээрээ зорин очдог. Ийм чухал ач холбогдолтой баяр. Жаахан залхуу сонсогдож магадгүй ч гэсэн битүүний өдөр идээд л, хэвтээд л, унтдаг байх даа. Миний хувьд цагаан сарын баярын хамгийн гоё зүйл нь бэлэг авах байдаг. Орсон гарсан хүний гарыг цайлгаж, алгыг дээш харуулдаг.

-Сар шинийн барилдаан үздэг үү?

-Би сар шинийн барилдаан их үзээд байдаггүй. Зун наадмаар л үзүүр түрүүний барилдаануудыг сонирхож үзэх гэж хичээдэг дээ. Хөдөө ногоон зүлгэн дээр барилдаж байгаа нь хиймэл зүлгэн дээр барилдаж байгааг үзэхээс илүү үзүүштэй байдаг.

-Цагаан сараар хөдөө, гадаа их явдаг уу. Ямар бэлэг авах хамгийн гоё вэ?

-Явдаг. Цагаан сарыг хөдөө тэмдэглэх илүү гоё, уужуу сайхан, учир нь илүү сайхан агаартай. Хотод нагаартахгүй. Түгжрэлгүй сайхан шүү дээ. Морио уначихна. Сүүлийн үед ажиглаад байхад хүмүүс айлд орж ирчихээд гар утсаа оролдоод л суугаад байх юм. Гар утсаараа тоглоод л суугаад байж болохгүй. Тэртэй тэргүй тоглохоос хойш ганц өдөр тархи, толгойгоо амраах хэрэгтэй. Бэлэг бол бэлэн мөнгө нь амар. Энэ жил би 20 айлд орлоо. Надад мөнгө өгөлгүй ихэнх айл оймс гэх мэт бэлэг өглөө. Хүний сайхан сэтгэлд баярлаж байна. Гэхдээ 20 айл дундаас ганцхан айл 10 мянган төгрөг өгсөн. Тэр айлд их баярласан шүү.

Н.Нямдолгор: TikTok, Instagram-д зургаа оруулж, “Цагаан сарын vibe” хуваалцана

Gen Z үеийн охидын төлөөлөл Н.Нямдолгортой ярилцлаа.

-“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Цагаан сараар сайхан шинэлж байна уу. Хэр их ач холбогдол өгч тэмдэглэж байна вэ?

-Сайхан шинэллээ. Манай гэр бүл цагаан сардаа багагүй ач холбогдол өгч тэмдэглэдэг. Энэ жил гэхэд ээж маань шинэ дээл, аав маань шинэ малгай авлаа. Уламжлал ёсоор идээ будаагаа зассан. Манай гэр бүл гурван үеэр хэвийн боовоо засдаг. Учир нь аав ээж маань харьцангуй залуу хүмүүс. Ээж бид хоёр энэ жил аав, ах хоёрт дайлан оёж өгсөн.

-Танай гэр бүл их ач холбогдол өгдөг бололтой?

-Манай ээж их хөдөлмөрч хүн болохоор аль 10, 20 хоногийн өмнө л бэлдээд эхэлдэг. Аав бол их тайван хүн болохоор өмнө хэдэн өдөр нь л жаал сандардаг. Ууцандаа л анхаардаг хүн дээ. Ээж бол бэлэг сэлт, идээ будаа гээд их завгүй. Ах бид хоёр тоос гөвдөг өдөр хамгийн их ачаалалтай байдаг. Хүмүүс ирээд хөшгөө угааж уу, тоосоо арчиж уу гэж нэг бүрчлэн харахгүй ч гэсэн тоосоо сайн гөвдөг.

-Таны хувьд энэ баяр хэр чухал вэ?

-Цагаан сар бол миний хувьд зүгээр нэг уламжлалт баяр биш, харин өнгөрсөн ба ирээдүйг холбосон нандин мөч. Өвөө эмээгээс эхлээд бүх дүү нартайгаа уулзана. Цагаан сар айл бүрд шинэ эхлэл, цэвэр ариуны бэлгэдэл авчирдаг гэж би хувьдаа боддог. Gen Z үеийн охин болохоор би нэг талаар сошиал орчин, хурдтай амьдралд дассан ч энэ баярын үеэр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэхийг хүсдэг. Битүүний орой гэр бүлээрээ битүү хоол буюу хуушуур хийнэ. Мэдээж нэмээд TikTok, Instagram-д зургаа оруулж, “Цагаан сарын vibe”-ээ хуваалцана. Гэхдээ гүн утга нь лайк, шэйрээс илүү дурсамж болж үлдэнэ. Би Gen Z ч гэлээ, өв соёлоо хайрлаж, дараагийн үедээ бахархалтайгаар өвлүүлэхийг хүсдэг.

-Сайхан хэллээ. Хамгийн эхэнд хэнтэй очиж золгодог вэ?

-Шинийн нэгний өглөө гэртээ аавтайгаа хамгийн түрүүнд золгодог. Энэ жилийн хувьд гэр бүлээрээ Багануур орж, эмээтэйгээ золгосон. Эмээ маань хөдөө ихэвчлэн цагаан сараар байдаг ч энэ жил Багануурт бага хүргэнийдээ цагаан сар гаргасан. Тиймээс хөдөө явах хэрэг гарсангүй.

-Шинийн нэгний өглөө мөрөө гаргадаг уу?

-Гаргасан. Мөн манай аав жил бүр заавал мөрөө гаргадаг. Айл гэрийн ноён нуруу, эзэн хүн болохоор тэр байх.

Л. Оч-Эрхэс: Багшийнхаа гэрт анги, хамт олноороо цугларахнь халуун дулаан уур амьсгалтай, сайхан байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын 106 дугаар сургуулийн сурагч Лхагвадоржийн Оч-Эрхэстэй ярилцлаа.

-Сайхан шинэлж байна уу. Айл их хэсэж, алт мөнгө их цуглуулав уу?

-Сайхан шинэлж байна аа. Айл их хэсэж, алт мөнгө их цуглууллаа. Одоогоор цөөн хэдэн айлаар гэрийнхэнтэйгээ орлоо.

-Цагаан сар гэдэг баяр чиний хувьд ямар ач холбогдолтой вэ. Шинийн нэгний өглөө мөрөө гаргадаг уу?

-Нэг үгээр хэлбэл, амралтын өдөр. Мэдээж хамаатан садантайгаа уулзаж, золголт хийж, айл их хэсдэг. Ерөнхийдөө бууз идэж, цай, жүүс уух нь их дээ. Битүүний өдөр тавгийн идээгээ сайхан засна. Битүүний өдөртөө айл бараг хэсэхгүй, айлд хонохгүйгээр гэр гэртээ битүүртлээ иддэг. Мөрөө хааяа гаргана аа.

-Цагаан сарын шинийн 3, 4-ний шөнийн 02:00 цагт манай улсын цахим спортын Mongolz баг тоглолт хийсэн. Энэ тоглолтоо алгасалгүй үзсэн үү?

-Дэлхийн хоёрдугаарт бичигдэж байгаа Furia багийн эсрэг манай Mongolz тоглож байхад үзэлгүй яах вэ. Mongolz багийн тоглолтоо гурван цаг хүртэл үзээд унтсан. Хожсонд нь баяртай байлаа. Гэхдээ цагаан сарын баяраа тэмдэглэх нь амьд харилцааг бий болгодог.

-Хамгийн түрүүнд хэнийд очиж золгов?

-Шинийн нэгэнд хамгийн түрүүнд ахмад буурал, өвөө эмээ нартаа жил бүр очиж золгодог. Шинийн тавны өдөр Д.Сарангэрэл багшийнхаа гэрт ангиараа ирж золголоо. Ингэж багшийнхаа гэрт анги, хамт олноороо цугларах нь халуун дулаан сайхан уур амьсгалтай байна. Бөөндөө бужигнаад л. Манай багш бол далавчаа гээсэн сахиусан тэнгэр шиг хүн дээ. Энэ жил анх удаа цагаан сараар багшдаа ирж золголоо. Энэ боломжийг ашиглаад багшдаа хайртай шүү гэж хэлье.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 6 цаг 7 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 6 цаг 11 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 6 цаг 16 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 7 цаг 17 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 9 цаг 1 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 9 цаг 28 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 9 цаг 35 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 9 цаг 53 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 9 цаг 54 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 10 цаг 49 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Өчигдөр 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Өчигдөр 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Өчигдөр 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Өчигдөр 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Өчигдөр 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Өчигдөр 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Өчигдөр 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Өчигдөр 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Өчигдөр 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө... Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан
Top