x

Л.Гантөмөр: Миний амнаас Сэлэнгэчүүд, Сэлэнгийнхэн гэдэг үг огт гараагүй

Энэ сарын 5-нд Өрөг.mn сайтад нийтлэгдсэн УИХ-ын гишүүний ярилцлага, уг ярилцлагад хэлэгдсэн “Сэлэнгэ хавиар нутагтай, хятад цустай хүмүүс” гэдэг үг олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан тарьж, томоохон маргаан, шүүмжлэлийг дагуулсан билээ. Уг ярилцлагатай холбоотойгоор гишүүн Л.Гантөмөр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулж, дараах тайлбарыг хийсэн байна.

-Таны сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн “хятад цустай хүмүүс” гэдэг үг Сэлэнгийнхнийг нэлээдгүй бухимдуулсан, маш олон хүн өлгөж авсан, зарим нь С.Баярцогтыг дайруулсан байна гэх мэт тайлбарыг хийсэн. Энэ асуудлаар тайлбар хийнэ үү?

-Өрөг.mn дээр миний орсон нэвтрүүлгийг үзсэн хүмүүс бол бүгд мэдэж байгаа. Та бүхэн ч гэсэн ямарваа дуулиан шуугиан гарвал тухайн хүний хэлсэн ярьсныг бүрнээр нь үзчихдэг байх гэж би итгэж байна.

Тухайн ярилцлага дээр миний амнаас Сэлэнгэчүүд, Сэлэнгийнхэн гэдэг үг огт гараагүй. Монгол төрийн түшээд тийм амны алдаа гаргах эрхгүй. “Сэлэнгэ хавиар” гэдэг үг байгаа. Үүнийг зориудаар гуйвуулсан битүү гүтгэлэг явна лээ. Зохион байгуулалттай манипуляци хийсэн. Манипуляци гэдэг зүйлд монголчууд, Монголын улс төрийн оргилд байгаа хүмүүс гаршиж байгаа юм байна. Уг нь бол "манифест" буюу амлалт өгч гарч ирсэн хүмүүс шүү дээ. Манипуляцид зарж байгаа тэр их ухаанаа манифесто буюу амлалтаа биелүүлэхэд зарцуулаасай гэж ерөөмөөр байна.

-"Сэлэнгэ хавиар" гэдэг үгээ тайлбарлахгүй юу?

-Сэлэнгийн сав нутаг газар тариалан эрхлэхэд маш өгөөжтэй нутаг. Тариа ногоо эрхлэхдээ хүмүүс хөрсийг харж сонгож байна шүү дээ. Би монголчуудынхаа тухай яриагүй. Сэлэнгэчүүдийн, Сэлэнгийн ард түмний тухай огт яриагүй. Хятад хүний давуу талыг л би хэлсэн. Хятад хүмүүс Монголд ирж амьдраагүй гэж бид хэлэхгүй биз дээ. Хүний хэлсэн үгийг яаж мушгиж, гуйвуулж болдгийг яруу тодоор харууллаа. Би хувьдаа их тэвчээртэй харсан. Аль хүртэл мушгидаг юм байна, аль хүртэл доромжилдог юм байна, ямар хэмжээний хөрөнгө мөнгө зардаг юм байна гэдгийг харсан, хүлээсэн.

-Хэнийг зохион байгуулсан гэж бодож байна?

-Улс төрийн өндөр хүрээнээс дуугарсан хүмүүсийг та нар өөрсдөө мэдэж байгаа. Сэлэнгийн ард түмний нэрийг барьж, ард түмний ард нуугдаад, ард түмнийг миний эсрэг, Монголын ардчиллын эсрэг турхирах гэж оролдож байна. Хоёр зүйлийг би хэлмээр байна. Нэгдүгээрт, манипуляцийг яаж гайхамшигтай хийдгийг бид харлаа. Хоёр гурван таамаг ч дэвшүүлсэн байна лээ. "Л.Гантөмөрт өгсөн ярилцлагаа засах боломж байсан" гэсэн байна лээ. Би хэзээ ч эвлүүлэгтэй ярилцлага хийдэггүй.

Өрөг.mn намайг энэ ярилцлагад орооч ээ гэдэг хүсэлтийг хоёр жилийн өмнөөс тавьсан. Хоёр дахь жил нь дуусч байна. Тухайн жилдээ өрөө төлөх гэх үү, ярьж хөөрч байсан зүйлээ дуусгах ёстой биз дээ. Тийм учраас би өрөг.mn-ийн ярилцлагад орсон. Орсон бол би үгээ хэлнэ, хэлсэн үгэндээ эзэн сууна. Үг хэлчихээд буцдаг, засдаг улс төрийн соёл надад байхгүй. Төлбөр төлсөн, монтажилсан нэвтрүүлэг цацдаг соёл надад байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ.

Хоёрдугаарт, миний яриаг С.Баярцогттой их мөргөлдүүлж байна лээ. Би бол С.Баярцогт даргаар бахархсан. Сэлэнгийнхэн гэхээр Монголын улс төрд С.Баярцогт гэдэг хүн л харагддаг юм байна. Сэлэнгийнхнийг төлөөлж чадах өөр улстөрч сүүлийн 30 жилд төрөөгүй юм байна. Надад бол С.Баярцогт дарга руу хандаж муу муухай үг хэлэх ямар ч сонирхол байхгүй, үндэслэл байхгүй. Бид бие биендээ ямар нэг хар буруу зүйл хийж үзээгүй. Бид намын даргын сонгуульд маш нээлттэй, шударгаар өрсөлдсөн. С.Баярцогт бид хоёрыг, ардчиллынхныг хагаралдуулах гэсэн ямар ч зүйл урагшаа явахгүй. С.Баярцогт дарга өөрөө ч мэдэж байгаа.

Нэг зүйлийг хэлэхэд, Сэлэнгийнхний нэрийг барьж над руу дайраад, Сэлэнгийн ард түмнийг над руу турхирахад ар дээр нь С.Баярцогт гэдэг хүний нэр гараад ирэхээр би баярлаж л байлаа. Бүхэл бүтэн аймгийг төлөөлж чаддаг, төлөөлөх эрхээ авчихсан улстөрч байна гэдэг сайхан зүйл.

-Сэлэнгэ хавиар нутагтай хятад цустай хүмүүс гэж тодруулсан. Энэ үгэнд ямар утга агуулсан юм бэ?

-Монголчууд маань бас үнэнтэйгээ нүүр тулж сураасай гэж би бодож байна. Дэлхий дээр “тэнгэрээс гаралтай” гэж хэлж чаддаг хоёрхон үндэстэй бий. Монголчууд өөрсдийгөө “бид тэнгэр гаралтай” гэж ярьдаг. Еврейчүүд өөрсдийгөө “Бид бурхны хүүхдүүд” гэж хэлдэг. Дахиад нэг "мушгих" үг хэлчихье, би монгол хүнийг тэнгэр гаралтай гэдэгт эргэлзэхгүй байна. Харамсалтай нь бид яг өнөөдрийн хөгжил дээрээ төвлөрч чадахгүй, бодит байдлаа олж харахгүй байна. Бид юуг чаддаг билээ, чадахгүй зүйл маань юу байна, тэрийг хэрхэн чаддаг болох тухай л би ярьж байгаа.

Жишээ нь, Монгол Улсын эдийн засагт газар тариалан маш том үүрэгтэй. Гэтэл бид тэрийгээ хийж чаддаггүй, сурдаггүй. Тэгээд төрөөс баахан татаас, дэмжлэг гуйдаг. Үгүй, энэ салбарыг босгож ирэх ухаанаа бид олох ёстой. Чадаж байгаа зарим хүмүүс мэдээж байгаа. Гэхдээ ерөнхий дүнгээрээ бол чадахгүй л байгаа. Хятадууд тэр өндөр ургац аваад байхад манайх чадахгүй байна? Хунчирыг хятадууд сайн тариад байхад би яагаад чадахгүй байна? Би чинь бас үнэнтэйгээ нүүр тулж байгаа нэг хүн байна. Миний олж авсан мэдлэг юу байсан бэ гэвэл газар тариалан эрхлэх гэдэг чинь хөрсөндөө байдаг юм байна. Бид хөрсөө яаж тордох ухаанаа олдоггүй юм байна. Зүгээр л үр булаад байдаг.

Хоёрдугаарт, үрэндээ байна. Үрээ яаж арчлах вэ гэх мэтчилэн олон эрдэм байна. Энэ эрдэмд бид суралцах хэрэгтэй юм байна гэдгийг л би хэлээд байгаа юм.

-Гэсэн хэдий ч Сэлэнгийнхэн бол гомдсон байх, бухимдсан байх. Та уучлал гуйсан уу, хариу тайлбар хийсэн үү?

-Би тэр манипуляци хийсэн нөхөд, гаргасан постууд, Сэлэнгийн группууд рүү хийсэн гүтгэлгийг бүгдийг нь бүртгэж авсан. Яг улс төрийн зорилготой, улс төрийн "позиц"-той, улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг Сэлэнгийн ард түмнээс уучлал гуйлгах ажлыг хийнэ. Сэлэнгэчүүдийгээ улс төрийн ийм бужигнаанд оруулсан, улс төрийн өндөр түвшнээс мөнгө төгрөг зарсан манипуляцид оруулсныхаа төлөө би өөрөө Сэлэнгэчүүдээсээ уучлал гуйж, хүлцэл өчиж байгаа.

Энэ манипуляцид өртөөд намайг шүүмжилсэн, байр сууриа илэрхийлсэн жирийн иргэдтэй би юм ярихгүй. Харин ч ийм шалтаг, гаргаж өгснийхөө төлөө уучлал гуйж байгаа. Энэ манипуляцийг хийсэн, мөнгө төгрөгөөр зохион байгуулсан улс төрд нөлөө бүхий нөхөдтэй бол тулаад тулаад явна. Тэднээс би ганцхан л зүйлийг шаардаж байгаа. "Манифест" буюу амлалтаа биелүүлээч ээ, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлээч ээ л гэж байгаа.

-Эрх баригчдыг хэлж байгаа юм уу?

-Мэдээж эрх баригчдыг хэлж байна.

-Таныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хүний тоонд нэрлээд байгаа. Нэр дэвших хүсэл, сонирхол бий юу?

-Генералын "погон" мөрөөддөггүй цэрэг байхгүй, барилддаггүй бөх гэж байдаггүй. Би бол улс төрийн хүний хувиар “Монгол төрийн төлөө үхнэ” гээд тангараг өргөчихсөн хүн. Монгол төрийн төлөө миний хийж чадах зүйл байвал би эцсээ хүртэл явна. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд гэвэл "алаагүй байвгай арьсыг" арай эрт өвчих гээд байна. Ардчиллынхны 50 нас хүрсэн хүн бүрт энэ сонгуульд нэр дэвших эрх нь байгаа. Би энэ хүмүүсийг бүгдийг нь хамгаалах үүрэгтэй. Парламентын гишүүний хувьд. Энэ сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн болгоныг би дэмжинэ, дэвших гэж байгаа болгоныг магтана. Энэ бол миний эцсээ хүртэл хийж чадах зүйл.

Удахгүй гал морин жил гарах гэж байна. Монголын ардчилал 37-ныхоо жилтэй золгох гэж байна. 36 жилийн өмнө монгол хүн бүр “Мориндоо” гэж огшиж байсан. Энэ 2026 он Монголын хөгжил дэвшлийг моринд нь мордуулсан он байгаасай гэж хүсч байна. Монгол хүн бүр хөгжөөсэй, монгол зулуу хүн бүр суралцаасай. Монголчуудын хийсэн бизнес болгон ашиг шимтэй байгаасай, монголчууд эв нэгдэлтэй байгаасай. Монголчуудын “мориндоо” гэдэг үг энэ гал морин жилд амь ороосой гэж хүсч байна.

Харин ерөнхийлөгчийн сонгууль бол түүний дараа жил болох юмаа. Тиймээс энэ морин жилийг сонгуулийн угтвар жил болгож, монголчуудыг үймээр самуунд автуулсан жил битгий байгаасай. Монголын парламент цэгцтэй байгаасай, илүү хүчирхэг байгаасай. Парламентын засаглал бол манай Үндсэн хуулийн, Монголын ард түмний амин сүнс нь. Парламентын гишүүн болгон энэ морин жил идэвхтэй, санаачилгатай байж, илүү ур ухаан гаргаж, биеэ засаж, төрөө засах үйл хэрэгтээ чин шударгаар зүтгээсэй гэж хүсч байгаа.

Мэдээж манай хэвлэлийнхэн бол ирэх жил болох энэ том сонгууль юу болох нь уу, яах нь уу ийх нь үү гэж сэрэмжилж, бичиж нийтлэх нь зөв. Та нарын эрх. Харин улс төрийнхөндөө бол энэ морин жилд Монголыг босгохын төлөө ухаанаа уралдуулъя гэж л уриалмаар байна.

Төгсгөлд нь хэлэхэд, маргааш сар шинийн битүүний өдөр. Бүгдээрээ сайхан битүүлээрэй, сайхан шинэлээрэй. Та бүхнээр дамжуулаад үзэгчид, уншигчдад нь сар шинийн мэнд хүргэе.

-Баярлалаа.

                                                                                                                                                                                

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ариун (103.71.100.169)
    Шаймий Гантөмөр шал тэнэг юм ярьчихаад ...... хэлсэн үгэндээ эзэн бай. Жонхуу увсын Хүрэлбаатарыг хужаа болгосон юм чинь шаймий ч бас хужаа шүүдээ.
    2026 оны 02 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 20 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 24 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 29 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 30 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top