x

2019 оны эхний эсэргүүцэл эмх замбараагүй байдалд хүрэв

Францын “шар хантаазтануудын” үндэсний эсэргүүцлийн найм дахь давалгаан нь Парис дахь үндэсний эсэргүүцлүүдийн албан ёсны шинжийг агуулжээ. Хөдөлгөөний төлөөлөгчид Парисын захиргаанд эсэргүүцлийн ажиллагаа явуулах хүсэлтээ өгсөн юм. Гэвч өглөөний 10:00 цагт тайван эхэлсэн жагсаал цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэж, эмх замбраагүй байдалд хүрлээ.

Парист хоёр жагсаал төлөвлөгдсөн байсны эхнийх нь тайван өнгөрсөн ч хоёр дахь жагсаал үймээн гаргахгүй байж чадсангүй.

Үймээний эхлэл

Хотын захиргааны дэргэд цугларсан олон шаардлагаа сонсгоод Үндэсний хурлын газар луу хэд хэдэн бүлгээр хөдлөв. Сена мөрний зүүн эрэгтэй холбодог Леопольд Седар Сенгорын явган хүний гүүрээр эхний хэсэг нь гарахаар явсан нь өмнө тохирсоноос өөр зам байжээ. Ингээд амралтын өдрийн тайван жагсаал цагдаагийнхантай мөргөлдлөө.

Цагдаа нарт дургүйцсэн жагсагчид тэдний зүг мод чулуу лонх нүүлгэсэн байна. Хариуд нь цагдаа нар тэдний эсрэг резинэн сум хэрэглэж, нулимс асгаруулах хий цацжээ. Эсэргүүцэгчдийн нэг гүүрнээс шатаасан хушыг доош хаясан нь хөвөгч буудлын рестораны дээвэр дээр унаж шатаав. Гэвч галыг хурдан унтрааж чаджээ.

Энэ үеэр “шар хантаазтанууд” Үндэсний хурлын байр луу хөдөлгөөнөө үргэлжлүүлж, тэднийг цагдаагийнхан зогсоов. Эсэргүүцэгчид гудамжны бэхлэлт босгож эхлэсэн байна. Үүний улмаас тэд Сен-Жермены цэцэрлэгт гудамжинд хэд хэдэн скутерыг шатааж, машиныг хөмрүүлсэн байлаа.

Бүгд найрамдах улсад халдлаа

Найм дахь эсэргүүцлийн давалгааны оргил нь эсэргүүцэгчдийн хэсэг парламентын байртай холбоотой яамны хашаанд нэвтэрсэн хэрэг болов. Тэндээс албан байр нь байгаа Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Бенжамин Гривог нүүлгэн гаргах хэрэг гарсан юм. Хэвлэлийн мэдээгээр, арваад хүн байрны хаалга үүдийг барилгын механизмын тусламжтайгаар эвдлэн байранд нэвтрээд хэд хэдэн цонхыг хагалж, яамны машин техникийг эвдэлжээ.

"Бүгд найрамдах улсад халдлага гарлаа. Түүний ардчилсан захиргаа, институциуд довтолгоонд өртлөө” гэж тэдний үйлдлийг Гриво үнэлэн дүгнэв. Тэрбээр баасан гаригт Ерөнхийлөгч Эммануэль Макроны нэрийн өмнөөс мэдэгдэхдээ, “шар хантаазтанууд” бослогыг өдөөж, засгийг унагах гэсэн самуун дэгдээгчдийн нөлөөнд орлоо гэсэн байв.

Цагдаагийн мэдээгээр, Парист онцгой идэвхитэй байсан жагсагчдаас 24 хүнийг барин саатуулахад хүрсэн байна.

Орон нутаг дахь эсэргүүцэл

Тус оронд эсэргүүцэгчдийн тоо үдээс хойш ойролцоогоор 50 мянган хүн болсон ба Парист 3,5 мянган хүн жагсчээ. Бордогийн гудамжинд 4,6 мянган хүн жагссан нь өмнөх хоёр жагсаалаас мэдэгдэхүйцээр олон байв. Энэ хотод 11 хүнийг саатуулжээ. Таван цагдаа шархадсан байлаа.

Мөн түүнчлэн томоохон хэмжээний эсэргүүцэл Тулуз, Лилль, Ренн, Руан, Нант, Канн зэрэг хотуудад гарлаа. Бямба гаригийн  жагсаал орон нутагт илүү тайван байсан ч баривчилгаа, мөргөлдөөнгүй байж чадсангүй. Тухайлбал, Лилльд 42, Руанд 16 жагсагчдыг барин саатуулсан ба Монпелье хотод дөрвөн цагдаа шархадсан байв.

Францын тэргүүлэх хэвлэлүүд онцлохдоо эсэргүүцлийн найм дахь долгион хэрэг явдлыг тодотгож өгөх онцлогтой гэж бичсэн байлаа. 2018 оны сүүлчээр эсэргүүцэгчдийн идэвхи суларсан ба үүний өмнөх эсэргүүцэлд дөнгөж 32 мянган хүн оролцжээ. Энэ хагас сайны эсэргүүцэл жагсагчдын идэвхи цаашид буурах уу эсвэл нэмэгдэхүү гэдгийг харуулсан юм. “Шар хантаазтануудын” нэг төлөөлөгч телевизээр ярихдаа “Засгийг ард түмэнд эргэн ирүүлэхийн төлөө бид 2019 онд бямба гариг бүрт жагсаж байх болно” гэжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 46 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 55 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 2 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 14 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 9 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top