x

Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ

АНУ, Европын хооронд худалдааны маргаан хурцдаж, алт, мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн энэ үед дэлхийн улс төр, эдийн засгийн гол сэдвүүдийн нэг нь Гренланд болж байна. Америкийн сонирхол, стратегийн тооцоог ерөнхийд нь ойлгож болох ч бараг бүхэлдээ мөсөн бүрхүүлд хучигдсан энэ аварга арлын тухай олон нийтэд хүрсэн мэдээлэл харьцангуй хомс хэвээр байна.

Гренланд нь хоёр сая гаруй квадрат километр талбайтай, дэлхийн хамгийн том арал бөгөөд газарзүйн хувьд Хойд Америкт ойр оршдог ч засаг захиргааны хувьд Данийн харьяанд багтдаг. Арлын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь мөсөөр хучигдсан бөгөөд зарим бүсэд мөсний зузаан гурван километр хүрдэг. Энд дэлхийн цэнгэг усны ойролцоогоор 10 хувь хадгалагдаж буй. Ийм хатуу нөхцөлийн улмаас хүн ам нь ихэвчлэн эргийн зурваст суурьшсан бөгөөд нийт 57 мянган хүн амын 90 орчим хувь нь инуит буюу уугуул иргэд юм. Нийслэл Нуук хотод 17 мянга орчим хүн амьдардаг.

Гренланд нь өөртөө засах статустай, өөрийн парламент, гренланд хэлтэй ч албан ёсны валют нь Данийн крона хэвээр. Гадаад бодлого, батлан хамгаалах асуудлыг Дани улс хариуцан явуулдаг. Амьдрах орчны хатуу нөхцөл нь нийгмийн үзүүлэлтүүдэд нөлөөлж, 2019 оны байдлаар 1000 эмэгтэйд ногдох үр хөндөлтийн тоо Данийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байжээ. Гэсэн ч онгон байгаль нь жил бүр олон арван мянган жуулчдыг татдаг. Гренландын зүүн хойд хэсэгт дэлхийн хамгийн томд тооцогдох үндэсний парк оршдог бол Илулиссатын мөсөн булан, Аасивиссуит–Ниписат бүс нутаг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан байна.

Арал даяар дэд бүтэц хязгаарлагдмал бөгөөд ердөө хоёрхон гэрлэн дохио ажилладаг, хорь хүрэхгүй багштай нэг их сургууль бий. Олон суурин газарт зам бараг байхгүй тул нисэх буудлаас нисдэг тэргээр зорчигч тээвэрлэдэг нь энгийн үзэгдэл юм. Эдийн засгийн хувьд Гренландын орлогын 95 орчим хувийг загас, сам хорхойн экспорт болон Данийн Засгийн газрын татаас бүрдүүлдэг. Гэвч ашигт малтмалын хувьд энэ бүс дэлхийд онцгой ач холбогдолтойд тооцогддог. Нефтийн боломжит нөөцийг 110 тэрбум баррелиар үнэлдэг бол газрын ховор элемент, зэс, хар тугалга, цайр, уран, палладий, тантал, ниобий, графит зэрэг олон төрлийн ашигт малтмал илэрсэн нь стратегийн сонирхлыг улам нэмэгдүүлж байна.Остров нефти, скованный льдом. Как живет Гренландия, о которой говорит весь мир

Гэсэн хэдий ч экологийн хатуу бодлого, уугуул иргэдийн байгаль хамгаалах байр суурь, мөн мөсөн нөхцөлд олборлолт явуулах эдийн засгийн ашиг багатай зэрэг шалтгаанаар эдгээр баялгийг одоогоор өргөн хүрээнд ашиглаагүй хэвээр байна. Харин газарзүйн байршлын хувьд Гренланд нь Арктикийн бүсэд нэвтрэх стратегийн гарц болдгоороо их гүрнүүдийн анхаарлыг татсаар иржээ.

АНУ Гренландыг худалдан авах санааг түүхийн туршид хэд хэдэн удаа дэвшүүлж байсан. 1940 онд Дани Герман улсад эзлэгдсэний дараа арлыг АНУ-ын хяналтад шилжүүлж байсан түүхтэй бөгөөд дайны дараа Дани бүрэн эрхээ сэргээсэн ч АНУ стратегийн ач холбогдолтой цэргийн байгууламжуудаа хадгалж үлдсэн. Тэдгээрийн хамгийн чухал нь Питуффик сансрын бааз бөгөөд энд баллистик пуужингийн довтолгооноос сэргийлэх системийн чухал хэсэг байрладаг.Остров нефти, скованный льдом. Как живет Гренландия, о которой говорит весь мир

1946 онд АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэний засаг захиргаа Гренландыг худалдан авахын тулд Дани улсад 100 сая ам.долларын алт санал болгож байсан бол Дональд Трамп 2019 онд энэ санааг дахин сөхөж, 2024 оны сонгуульд ялсны дараа арлыг АНУ-д нэгтгэх тухай байр сууриа дахин илэрхийлсэн юм. Тэрбээр Гренландын төлөө 12.5-77 тэрбум ам.доллар төлөх боломжтой гэж мэдэгдсэн ч Дани улс арлыг худалдахгүй гэдгээ хатуу мэдэгдэж, Европын холбоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь дэмжсэн.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь цаашид байгуулах боломжит гэрээний суурь болно гэж Truth Social сүлжээндээ бичжээ. Тэрбээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте-тэй хийсэн “бүтээлч, үр дүнтэй уулзалтын” үеэр уг зөвшилцөлд хүрсэн хэмээн онцолсон байна.

Трампын мэдээлснээр, тохиролцоо хэрэгжих аваас АНУ болон НАТО-гийн бүх гишүүн оронд эерэг нөлөө үзүүлэх тул хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан зарим нэмэлт татварыг цуцалжээ.

Өмнө нь тэрбээр Гренландын асуудлаарх байр суурийг нь дэмжээгүй Европын найман улсын бараанд 10 хувийн татвар ногдуулж, тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд уг хэмжээг 25 хувь болгон нэмэгдүүлэхээ мэдэгдэж байсан юм. Мөн Гренландын хүрээнд АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” системтэй холбоотой нэмэлт хэлэлцээ үргэлжилж буйг дурджээ.

Эх сурвалж: officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 13 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 21 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 28 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 41 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top