x

Хятадын түүхэнд хамгийн удаан мөрдөгдсөн цуврал алуурчингийн цаазын ялыг гүйцэтгэжээ

БНХАУ-ын дээд шүүх нийт 11 залуу эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн алуурчныг өчигдөр цаазалжээ.

Хохирогчдын хамгийн залуу нь найман настай, ихэнх нь 20 гаруй насныхан байсан байна. 1988-2002 оны хооронд 11 эмэгтэйн амийг хөнөөсөн гэдгээ хэрэгтэн Гао шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард баруун хойд Хятадын Ганьсу мужийн ардын шүүх Гао Чэньёнийг дээрэм, хүн амь, хүчингийн хэрэгт буруутай гэж дүгнэн цаазын ял оноожээ.

Түүний ялыг Хятадын дээд шүүх баталсан тул Ганьсу мужийн Байинь хотод цаазыг гүйцэтгэжээ.

Тэрээр ганц бие залуу бүсгүйчүүдийг гэрт нь хүчиндэж, дараа нь амийг нь хөнөөдөг байжээ. Аллагыг гэгээн цагаан өдөр үйлдэж, хэрцгийгээр хөнөөн, цогцсонд нь улаан өнгийн хувцас өмсүүлдэг мөн тэдний эд эрхтнийг огтолж, мөчлөн харгислал үйлддэг байжээ.

2004 онд Байинь хотын цагдаагийн газар алуурчны тухай мэдээлэл өгсөн хүнд 200,000 юаний шагнал амлаж байв. 12 жилийн дараа Гаог хэргийн газар үлдээсэн ДНХ-ийн ул мөрөөр нь илрүүлэн баривчилж байжээ.

Цагдаа нар 100,000 орчим хурууны хээ, бусад биологийн ул мөрийг хэргийн газраас цуглуулаад байсан ч алуурчныг олон жилийн турш олж чадахгүй байсан юм. Харин Гаогийн холын хамаатны хүн хээл хахуулийн хэргээр 2016 онд баривчлагдаж, түүний ДНХ алуурчныхтай зарим талаар таарч байсан нь анхаарал татсанаар хэрэг илэрч байжээ.

Уг цуврал аллага нь илрэх хүртлээ Хятадын түүхэнд хамгийн удаан мөрдөгдсөн, тайлагдашгүй хэрэгт тооцогдож байсан аж.

БНХАУ нь цуврал аллага, авлига, хүчин, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт цаазаар авах ял оноодог цөөн орны нэг билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 5 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 13 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top