x

Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 7000 хүн ажиллуулж байна

Өнгөрөгч 2025 онд манай коксжих нүүрсний экспорт өмнөх онуудынхаа дээд амжилтыг эвджээ. Коксжих нүүрс төдийгүй "эрчим хүчний" гэгддэг хүрэн нүүрснээ ч сайн экспортолсон байна. Хэдийгээр нүүрсний экспорт 90 сая тоннод хүрсэн ч үнэ нь 40 хувь буурснаар 2024 онтой харьцуулахад гурван тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Гэсэн ч зэсийн баяжмалын экспорт 2,5 тэрбум ам.доллараар давсан нь экспортын орлого дутах аюулаас аварчээ. 

Зэсийн үнэ өсч буй энэ үеийг бид хэрхэн өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх вэ?

Энэ асуултад асуултад эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу доорх хариултыг өгсөн байна.

-"Мэдээж "Оюутолгой" болон "Эрдэнэт" үйлдвэр дээрээ хөрөнгө оруулалтаа нэмж, үр ашгийг нь гаргах хэрэгтэй. Жишээ нь "Эрдэнэт" үйлдвэр 1,2 их наяд төгрөгийн өртэй ч бараг 7000 хүн ажиллуулж байна. Дэлхийн жишгээр иймэрхүү хүчин чадалтай үйлдвэрт үсрээд 700, дунджаар 300 хүн л ажилладаг. 

Нөгөө талд дэлхийд бүртгэлтэй 300 гаруй зэсийн уурхай, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй баяжуулах үйлдвэр дотор манай "Эрдэнэт" үйлдвэр бүтээмжээрээ сүүл мушгиж байна. Үйл ажиллагаагаа тэлж байх ёстой мөнгөөрөө хэдэн улстөрчдийн шахаас болсон ажилгүй тавиулуудыг цалинжуулдаг.

Яах вэ, үүнийг Монголын онцлог гэж бодьё. Ядахдаа өнөөдөр дэлхийд байхгүй өндөр АМНАТ буюу роялтийг бууруулж, өрөө дарах, өөрөө өөртөө хөрөнгө оруулах боломжийг нь олгомоор байна. Маргаан дагуулсан 34 хувиасаа татгалзаад, тусгай роялтигаар орлуулах нь зөв.

Ингэсэн цагт "Оюутолгой" хэнээсээ хэдэн хувийн хүүтэй зээл авсан нь манайд ямар ч хамаагүй асуудал болно. "Оюутолгой"-г гартаа оруулах гэсэн хоёр хөршийн төрийн өмчит компаниудын улайрсан дайралт ихсэж байгаа тул бид дотооддоо эрүүл ухаанаар асуудалд хандах ёстой" гэсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top