x

Мароккогоос Хомо сапиенс ба неандертальчуудын нийтлэг өвгийн олдвор олджээ

Хомо сапиенс (оюун ухаант хүн) болон неандертальчуудын өвөг байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа хүний чулуужсан араг ясны хэсгүүдийг Мароккогийн Залуучууд, соёл, харилцаа холбооны яаманд танилцуулжээ.

Эдгээр эртний олдворыг олон улсын археологийн экспедиц Атлантын далайн эрэгт орших Касабланка хотын ойролцоох “Томас-1” гэдэг нэртэй карьераас илрүүлсэн байна. Судлаачид уг газраас насанд хүрсэн хүний доод эрүүний хэсэг, хүүхдийн бүтэн доод эрүү, гуяны ясны хэсэг, хэд хэдэн шүд, нурууны яс олжээ.

"Нарийн төвөгтэй шинжлэх ухааны шинжилгээ, цахилгаан соронзон туяагаар хийсэн судалгаагаар Мароккогийн баруун хойд хэсгээс олдсон эдгээр чулуужсан олдворууд нь Хомо эретус-т (орчин үеийн хүний шууд өвөг гэж үздэг) хамаарах хэлбэр бүтцийн шинжүүдийг Хомо сапиенсийнхтэй төстэй, илүү хөгжсөн шинжүүдтэй хослуулан агуулж байгааг тогтоосон" гэж төслийн удирдагчдын нэг, Мароккогийн Археологи, үндэсний өвийн хүрээлэнгийн профессор Абдеррахим Мухиб ярилаа.

Түүний хэлснээр, ийм хослол нь уг олдворыг орчин үеийн хүний хувьслын ойлголтыг тайлбарлах, мөн Европт илэрсэн бусад хүний төрлүүд үүсэхэд хүргэсэн “эгч дүүсийн салбар” шугамыг ойлгоход тус дөхөм болох ажээ.

Мухибын хэлснээр, Касабланка орчмоос олдсон энэхүү нээлтийн гол ач холбогдол нь Рабатад танилцуулсан үлдэгдлүүд нь хүний хөгжлийн үндсэн хоёр шугам салж эхэлсэн үе буюу Хомо сапиенс үүссэн Африкийн шугам болон неандертальчуудын эх болсон Евразийн шугамын заагт хамаарч байгаад оршиж байна. Иймээс “Томас-1” карьераас илэрсэн эдгээр чулуужсан олдворуудыг Хомо сапиенс ба неандертальчуудын нийтлэг өвөг дээдсийн хамгийн өндөр магадлалтай төлөөллийн үлдэгдэл гэж үзэж болох юм хэмээн Мароккогийн профессор онцолсон байна.

Судалгаагаар эдгээр чулуужсан яснууд нь 700 мянгаас 773 мянган жилийн настай болох нь тогтоогджээ. Танилцуулгад дурдсанаар, Марокко болон Европын археологичдийн археологи, генетик, антропологийн шинжлэх ухаанд хийсэн энэхүү нээлт нь орчин үеийн хүний үүсэл Африк тивд, ялангуяа Хойд Африкаас эхтэй гэх таамгийг бататгаж, хүний хувьслын үйл явцын ойлголт ба газарзүйн орон зайг улам өргөжүүлж байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр уулзав 8 цаг 19 мин ХХААХҮ-ийн сайд Сүхбаатар аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав 8 цаг 21 мин Google-ийн зах зээлийн үнэлгээ долоон жилийн дараа Apple-ийг давлаа 8 цаг 23 мин Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага бүтгэгджээ 8 цаг 23 мин Хөвсгөл аймгийн сувилагчид БНСУ-д туршлага судалж байна 8 цаг 24 мин Нөөцийн махыг 410 цэгээр худалдаалж эхэлнэ 8 цаг 26 мин Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа 8 цаг 27 мин Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэв 8 цаг 28 мин Нэгдсэн төслийн удирдлагын газар 2025 оны ажлаа дүгнэж, ирэх оны төлөвлөгөөгөө хэлэлцэв 8 цаг 29 мин Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наадам болно 8 цаг 32 мин АНУ дахь Монгол иргэдэд аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргав 10 цаг 56 мин Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгов 10 цаг 56 мин Сонгомол, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 2 мин "NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 12 цаг 14 мин Хоккейчин Александр Овечкины хүү мөсөн талбайд гарчээ 12 цаг 15 мин Алеппод гал зогсоосныг Сирийн БХЯ мэдэгдлээ 12 цаг 15 мин Нийслэлийн 600 гаруй ажилтан зам, талбайд ажиллаж байна 12 цаг 58 мин Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног 13 цаг 12 мин Э.Макрон: Франц улс ЕХ-Меркосурын хэлэлцээрийг эсэргүүцэн санал өгнө 13 цаг 32 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарь гар...
Top